Энэхүү подкастад бид сонирхолтой, онцлууштай бүтээлүүдийн тухай ном бүтээгчид, уншигчидтай шимтэй яриа өрнүүлэх бөгөөд тэдгээрийн утга агуулга, бичигдсэн арга хэлбэр, үүх түүх, сонирхолтой баримтуудыг хөндөн ярилцах юм.

Unread

The Book Cafe of Mongolia-ийн Б.Базарсүрэнтэй хамтран бүтээж буй "Номын жор" подкастынхаа энэ удаагийн зочноор залуу яруу найрагч, орчуулагч Мө. Батбаярыг урьж ярилцлаа. Тэрээр Хятадын алдарт зохиолч Чи Зи Жианы өгүүллэгүүдээс сорчлон орчуулж, "Цасан хөшиг" нэртэйгээр гаргасан ажээ. Үүнээс өмнө Үй Хуагийн "Амьдрахуй" романыг тун чадварлаг монголчилсныг нь уншигчид талархан хүлээж авсан юм.

Цас, бороог мэдэрч бичихдээ гаргууд, ихэнх зохиолдоо ардынхаа үлгэр домог, хуучаа чадамгай шигтгэж, энгийн сайхан хүүрнэдэг Чи Зи Жианы "Цасан хөшиг" өгүүллэгийн түүвэр хийгээд Мө.Батбаярын дотоод ертөнцөөр аялсан ярилцлагаа хүргэж байна.

Ингээд подкастаа сонсоцгооё.

SOUNDCLOUD ДЭЭР СОНСОХ

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Google Podcasts

Soundcloud

Youtube

Unread

Подкастын өмнөх дугаартай танилцах:

"Номын жор" подкаст #1: "Тэнгэрийн цаг болоогүй" туужийн тухай Я.Баяраагийн хамт

"Номын жор" подкаст #2: "8 км 400 м" номын тухай Ч.Ганжавхлангийн хамт

"Номын жор" подкаст #3: "Шөнө" номын тухай Б.Батзаяагийн хамт

"Номын жор" подкаст #4: "25" номын тухай Ж.Тэгшжаргалын хамт