Хэсэг хугацаанд завсарласан "Unread Podcast"-аараа эргэн уулзаж буйдаа таатай байна. Энэ удаа бид "Цагаан сар"-ын сэдвээр богино цуврал бэлтгэсэн юм. Цагаан сар гэх энэ уламжлалт том баяр яаж үүсэв, хэрхэн тэмдэглэгдэж ирэв, одоо ямар нөхцөл байдалд байна, ирээдүйд хэрхэн хөгжих ёстой вэ гэсэн асуултуудад хариу өгөхөөр бид эрэл хайгуул хийсэн билээ. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хатуу хөл хорион дунд өнгөрч буй энэ өдрүүдэд Цагаан сарын утга учрын тухай эргэцүүлж, өргөн дэлгэр тэмдэглэх цаг ирэхэд санаж сэрээсэй хэмээн шинэлэг контент бүтээхийг оролдсон нь энэ. Ингээд манай редакцын буюу Gen Z, миллениалуудын үзэл бодол, өнцөг шингэсэн богино цувралыг хүлээн авна уу.

ПОДКАСТ СОНСОХ