Дэлхий дэндүү хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байгаа мэт санагддаг уу? Аргагүй шүү дээ... 1995-2010 оны үед төрсөн Z үеийнхний төлөөлөл эхнээсээ ажлын байран дээр гарч, сүүлээсээ сургуульд орж, тодорхой сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийлэх чадвартай болчихоод байгаа юм чинь. Дижитал төхөөрөмж, технологийн дэвшлүүдтэй хамт өсөж хүмүүжиж яваа учраас тэдний сэтгэлгээ, таашаах зүйлс, харах өнцөг өмнөх үеийнхнээсээ нэлээд өөр байх нь тодорхой. Үе хоорондын уг онцлогуудыг ойлгож, хүлээн зөвшөөрөхөд нэмэр болуужин хэмээн өмнө нь үеүдийн ялгааг тайлбарласан хэд хэдэн цуврал контентыг бид бэлтгэн хүргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад Z үеийнхний нийтлэг чиг хандлага, энтертайнмент хэрэглээг онцлон хүргэж байна.

Z үеийнхэн гэж хэн бэ?

Ихэнх сурвалжуудын тодорхойлсноор Z үеийнхэн хэмээх ойлголтод ерөнхийд нь 1995-1997 оноос 2010-2015 оны хооронд төрсөн буюу ойролцоогоор 10-25 настай залуусыг хамааруулж ойлгодог. Улс орон бүрийн туулж өнгөрүүлсэн түүх, нийгмийн байдал харилцан адилгүй тул үеэр ангилах ангилал 2-5 жилийн хооронд хэлбэлзэх нь бий. Бидний амьдарч буй яг одоогийн цаг мөчид Z үеийнхэн бол эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь хурдацтай өсөж яваа дараагийн үеийн удирдагч манлайлагчид юм. Жишээ нь, 2030 онд зөвхөн АНУ-д гэхэд энэ үе нийт ажиллах хүчний 30 хувийг бүрдүүлнэ гэсэн тооцоо бий. Учир нь Z үеийнхэн туршлагаас илүү ур чадварыг илүүд үзсэн, зоримог, өөдрөг шинж чанартай бөгөөд энэ нь тэднийг эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байр суурьтай болох хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, улмаар ажлын байран дээр эрт гарахад нөлөөлдөг ажээ.


МОНГОЛ УЛСАД:

Монгол улсын жишээн дээр хийгдсэн "Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа" гараад тун удаагүй байгаа билээ. Уг судалгааны тайланд Монголын нийгмийн үеүдийг дараах байдлаар ангилсан байна:

  • Социалист үеийнхэн (1964 оныг хүртэл)
  • Завсрын үеийнхэн (1965-1982 оны хооронд)
  • Шилжилтийн үеийнхэн (1983-1994 оны хооронд)
  • Шинэ үеийнхэн (1995 оноос хойш)

Тайланд Шинэ үеийнхнийг (Z үе) тодорхойлохдоо: "Хувь хүний эрх чөлөөний мэдрэмж өндөртэй, либерал үзэлтэй, төр болон намд итгэдэггүй, институтэд биш өөртөө илүү итгэдэг, бусад үеүдтэй харьцуулахад хамгийн их дижитал, сошиал хэрэглээтэй байна. Тэд бусад үеүдтэй харьцуулахад үзэл бодлын хувьд илүү баруунжсан, глобалчлагдсан байна." гэжээ.

Уг тодорхойлолтоос харахад Монголын Шинэ үеийн чиг хандлага, шинж байдал олон улсын тодорхойлж буй Z үеийнхэнтэй тун адилхан байгаа юм.

Z үеийнхэн ямар онцлогтой вэ?

Өмнөх үеийнхний шийдэх гол асуудал нь энх тайван, үйлдвэрлэл, сансар судлал байсан бол Z үеийнхний анхаарлын төв нь хиймэл оюун, machine learning, сансрын аялал болон өөрчлөгдөж байна. Энэ чиг хандлагаа дагаад тэд илүү чөлөөт сэтгэлгээтэй, сонгогдохоос илүүтэй сонгоход анхаарлаа хандуулдаг болжээ. Х болон Миллениал үеийнхэн тогтвортой ажлын байр, ажил амьдралын тэнцвэрийг чухалчилдаг байхад тэдний хувьд ажлын байр тогтвортой байх үгүй нь тийм ч сонин биш. Учир нь Z үеийнхэн өрсөлдөөнд дуртай, шинийг эрэлхийлдэг учир сонирхолтой бөгөөд цалин сайтай ажлын байрыг л чухалчлах болсон байна. Ур чадвар, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг зан тэдний онцлог.

Санал болгох: GenZ, Millennials, Boomers: Үе хоорондын ялгааг ойлгох нь

Unread


Z үеийнхний сошиал хэрэглээ ба ашиглах дуртай платформууд?

Сошиал платформ нь Миллениалуудын хувьд өөр хоорондоо холбогдох мэдээлэл харилцааны хэрэгсэл байсан бол Z үеийнхний хувьд өдөр тутмын суурь хэрэглээ, өөрийгөө баясгаж зугаацуулах арга хэлбэр болдог гэдгээс эхлээд л үе хоорондын энгийн ялгаанууд харагдана. Технологийн энэ хэрэглээтэй нь холбоотойгоор тэднийг бүр “Linksters” хэмээн нэрийдэх болсныг та мэдэх үү?Z үеийнхний 91 хувь нь орондоо орохдоо ухаалаг утсаа хэрэглэж дадсан байдаг. Гурван жилийн өмнө л гэхэд тэдний онлайнд өнгөрүүлдэг цаг нь бусад үеийнхэнтэй харьцуулахад 50 минутаар их буюу гурван цаг хагас байсан юм. Уг тоо жил ирэх бүр ихэссээр буй. Энэ үеийнхний 32 хувь нь долоо хоног утасгүй явснаас гурав хоног шүршүүрт орохгүй явсан нь дээр гэж үзсэнийг авч үзвэл тэдний хувьд гар утас, интернет хэчнээн чухлыг харж болно.

Санал болгох: Gen Z: 10 ертөнц,10 өнцөг

Unread

Тэд ямар төрлийн контентод дуртай вэ?

Тэд ихэвчлэн инстаграм, Snapchat, YouTube, TikTok зэрэг зураг, бичлэгэд суурилсан платформуудыг ашиглаж, текст голлосон апп-уудаас татгалзах хандлагатай байна. 2010 оны үед ид мандаж явсан Фэйсбүүк, Твиттер эцэг эхчүүдийн платформ болж өөрчлөгдөх тэр цаг үе ойртсоор л…
10-25 настнуудын 90 орчим хувь нь Youtube-ийг тогтмол хэрэглэж, 71 хувь нь Snapchat-ыг өдөрт зургаагаас олон удаа ашиглаж байгаа зэрэг тоо баримтуудаас үзэхэд тэд илүү энтертайнмент контентуудыг таашааж байна хэмээн дүгнэж болох юм. Нөгөө талаас энэ үзүүлэлтийг хэрэглээтэй нь холбон тайлбарлаж болох бөгөөд тэд интернетэд холбогдохдоо ихэвчлэн гар утсаа ашигладаг байна. Тийм ч учраас миллениалчуудыг “Уугуул дижитал иргэд” гэдэг бол, Z үеийнхнийг “Уугуул гар утасны хэрэглэгчид” гэх нь бий. Ухаалаг утсаг гар утасны анхны хэрэглэгчдээс ч ахисан түвшинд ашиглаж чаддаг тэдэнд энэ төхөөрөмжид суурилсан платформууд илүү хэрэгцээтэй байх нь тодорхой.

Далимд дурдахад, энтертайнмент эрх чөлөөг хүсдэг хэн бүхэнд Юнителийн дараа төлбөрт үйлчилгээг барьцаа, бүртгэлийн хураамжгүй авах боломжтойг дуулгахад таатай байна. Учир нь дараа төлбөрт үйлчилгээнд LOOKTV эрх нэмэгдэж "Энтертайнмент" болжээ. Иймд та одооноос Хязгааргүй яриа, Хязгааргүй мессэж + Энтертайнмент эрх чөлөөг мэдрэх боломжтой. Мөн Тоглоом, Хөгжим, Бизнес, Видео зэрэг нэмэлт дата багцууд нь залуусын өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Z үеийнхний чиг хандлагыг бизнестээ хэрхэн ашиглаж болох вэ?

Тэдний 42 хувь нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид сошиал платформ нөлөөлнө гэж үзсэн нь Миллениалчуудын 31 хувь, Х үеийнхний 23 хувь, Их төрөлтийн үеийнхний 20 хувиас хавьгүй илүү өндөр үзүүлэлт юм. Энэ насныхан ирээдүйд технологи амьдралын хэв маяг, ажлын талбарыг хэрхэн өөрчлөхийг гүнзгий ухамсарласан байдаг тул та тэдэнд хүргэхийг хүссэн мэдээллээ илүү энтертайнмент контент болгож, санаагаа энгийн хялбар бөгөөд “царайлаг”-аар илэрхийлэхэд анхаарууштай. Судалгаагаар тэд ямар нэг худалдан авалт хийхдээ өмнө нь сошиал медиагаар дамжуулан мэдээллийг нь авч байсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгох хандлага илүү байдаг нь харагдсан байдаг шүү.