Хайх зүйлээ бичээд enter дарна уу.

  • Туг
  • Тавцан
  • Үүргэвч
  • Хамгаалалтын хувцас
  • Hi backpack
  • Өвдөгний хамгаалалт
  • GoPro 10
  • Чихэвч
  • Нүдний шил
  • Хамгаалалтын дуулга
  • 2393 0

    Снөүбордчин @tinoalex320 - Туг, Тавцан, GoPro10...

    Сурч буй зүйлийнхээ эцсийг нь үз! Шантрах үе бий ч түүнийг даваад гарах хэрэгтэй.


    Эхлэх
  • 2393 0

    01. Туг

    2017 онд Монгол Улсын дээвэр Алтай Таван Богдын тэргүүн оргил болох Хүйтэний оргил өөд замд гарахдаа "Монголын Мэргэжлийн Снөүбордын Холбоо"-ны хамт олноосоо энэ тугийг авч байлаа. Тэр үеэс хойш намайг хаана ч явсан хамт байдаг зүйлсийн нэг болсон.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    01 10
  • 2393 0

    02. Тавцан

    Өдийг хүртэл ашиглаж ирсэн тавцангуудаас хамгийн удаж байгаа нь энэ. Хэрэглээд хоёр жил болсон байна.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    02 10
  • 2393 0

    03. Үүргэвч

    Бие жижиг ч, бэлчээр том энэ үүргэвчиндээ уул руу гарахад хэрэгтэй бүх зүйлээ багтаадаг. Снөүбордоо босоогоор нь тогтоох зориулалттайгаас гадна нүдний шил, малгай, бусад багаж хэрэгслээ ч бас цэгцтэй аваад явчихна.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    03 10
  • 2393 0

    04. Хамгаалалтын хувцас

    Анх тавцангаар гулгаж сурч байсан үедээ өдөр бүр л өмсдөг байлаа. Мэдээж аюулгүй байдал талаасаа гэмтэл авахгүйн тулд шүү дээ. Харин одоо өөрийн гэсэн техниктэй болсон учраас зөвхөн тэмцээний үеэр өмсөж байгаа.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    04 10
  • 2393 0

    05. Hi backpack

    Снөүбордын бэхэлгээний ард байрладаг жижиг цүнх. Үүнд уул хаданд явахад гарах эрсдэлээс сэргийлэх зориулалттай бэхэлгээний запас, афтерка, боолт зэрэг бий.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    05 10
  • 2393 0

    06. Өвдөгний хамгаалалт

    Ихэвчлэн тэмцээний үед хэрэглэдэг. Унах үед хамгийн түрүүнд өвдөг гэмтэх магадлалтай учраас надад тун хэрэгтэй хамгаалалт гэж ойлгож болно.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    06 10
  • 2393 0

    07. GoPro 10

    Уул хаданд явахдаа нүдээр үзсэн гайхамшгуудаа хальсанд баримтжуулан үлдээх хэрэгтэй шүү дээ. Тиймээс хэрэглэхэд хялбар, авч явахад авсаархан GoPro 10 камерыг хэрэглэдэг.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    07 10
  • 2393 0

    08. Чихэвч

    Экстрим спортыг "галзуу" хөгжимгүйгээр төсөөлшгүй. Тиймдээ ч миний хувьд чихэвч маш чухал. Одоогоор найз бүсгүйнхээ бэлэглэсэн Huawei брэндийн утасгүй чихэвчийг хэрэглэж байна.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    08 10
  • 2393 0

    09. Нүдний шил

    Өвлийн улиралд нарны гэрлийн 95 хувь нь цасан дээр ойдог. Тэр дундаа мөнх цаст, мөсөн голоор явах үед нарны тусгалаас болж орчны харагдах байдал хязгаарлагдмал болдог гэсэн үг. Тиймээс нарны хурц туяанаас хамгаалах нүдний шил зайлшгүй хэрэгтэй.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    09 10
  • 2393 0

    10. Хамгаалалтын дуулга

    Снөүбордоор хичээллэдэг тамирчны хувьд толгойн хамгаалалт чухал. Эрсдэл өндөртэй спортоор хичээллэж байгаа учраас аюулгүй байдлаа хангах нь нэн тэргүүний асуудал байдаг.

    Снөүбордчин

    Б.Хишигбаатар

    10 10
Нийтэлсэн: Unread Today

Нийтлэлд оролцсон:
А.НоминА.Ачмаа
Гэрэл зургийг:
Б.Анарбаяр

Сэтгэгдэл бичих

Тэмдэгт: 0. Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.