Хувийн амьдрал, ажил, сонирхол хобби гээд бүхий л төрлийн мэдээллийг хэдхэн товч дараад л цахим орчноос хайгаад олох боломжтой цаг үед бид амьдарч байна. Нэг талаасаа мэдээлэл олж авах арга зам улам хялбар болж буйд талархууштай ч өөрсдийн хувийн мэдээллээ танихгүй нэгний гарт алдах аюул өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Ийм ч учраас "Bitdefender" антивирус программыг бид  энэ удаа  онцолж байна. 
Дэлхийн тэргүүлэх цахим хамгааллын компани болох "Bitdefender" нь дэлхийн антивирус хамгааллын зах зээлийн 38 хувийг эзэлдэг бөгөөд өдгөө 150 оронд 1600 гаруй ажилтантай, 500 сая гаруй төхөөрөмжийг өдөр бүр хамгаалдаг хүчирхэг систем юм. 

Нэр: Битдефендер Системс Эйжиа
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, "Ambassador" оффисын 401 тоот
Чиглэл: Антивирус программ худалдаа, зөвлөгөө, сургалт
Үүсгэн байгуулагч: “Датаком” ХХК
Үүсгэн байгуулагдсан он: 2019
Холбоосууд:​ www.bitdefender.mn, Bitdefender Mongolia (фэйсбүүк хуудас)

Сэдэл

Дэлхий дахин дижитал шилжилт рүү эргэлт буцалтгүй орж байна. Оны эхээр дэгдээд байгаа цар тахал энэ шилжилтийг түргэсгэхэд нөлөөлж буй. Хүмүүсийн хамгийн чухал асуудалд эрүүл мэнд нэн тэргүүнд яригддаг байсан цаг саяхан. Харин орчин цагт цахимд орчинд хадгалагдаж буй “хувь хүний мэдээллийн аюулгүй байдал” нь эрүүл мэндийн асуудалтай дүйцэхүйц чухал зүйл болж хувираад байна гэвэл хилсдэхгүй.

2018 оны мэдээгээр зөвхөн Монгол Улсын хэмжээнд 4 терабайт хэмжээний мэдээлэл алдагдсан бөгөөд Монголын томоохон байгууллагуудын нэг ийм төрлийн залилангийн улмаас нэг жилд 300 мянган ам.долларын алдагдал хүлээсэн байх жишээтэй. Хувь хүний нууц мэдээлэл олон нийтэд тарснаас үүдэх сэтгэл санааны болоод санхүүгийн хохирлыг тооцох аргагүй ч жил ирэх тусам энэ тоо өсөж буй нь илэрхий. Тийм ч учраас цахим шилжилтийн энэ эринд хувь хүн бүр мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж хэвших суурь соёлыг Монголд нутагшуулахаар бид дэлхийд тэргүүлэгч цахим хамгааллын брэнд болох Битдефендертэй хамтын ажиллагаа эхлүүлээд буй юм.

ЯЛГАРАЛ

Монголын зах зээл дээр худалдаалагдаж байгаа бусад ижил төрлийн антивирусын программууд зөвхөн “re-seller” буюу тухайн программыг “худалдах” эрхтэй байдаг бол манай компанийн тухайд "Bitdefender" брэндийн “authorized distributor” эрхийг эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл бид Монголд энэ брэндийн цор ганц нийлүүлэгч байх, зах зээл дээр төлөөлөх эрхтэй гэсэн үг юм. Монголд антивирус программ худалдаалж буй компаниуд бизнес модель, ашиг хүртэх зарчмаа зөвхөн хэрэглэгчдэд тухайн программыг “худалдаалах” гэж хардаг бол бид программ борлуулаад зогсохгүй манайхыг сонгосон хэрэглэгч бүрдээ өөрсдийн цахим аюулгүй байдлаа хамгаалж сурах соёл суулгахыг эрхэм зорилгоо болгосон нь бидний ялгарал.

"Bitdefender ASIA" ГЭЖ ЮУ ВЭ? 

Цахим орчин нэгэнт хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягийг өөрчилж байгаа тул энэ орон зайд хадгалагдаж байгаа хувийн мэдээлэлдээ байнгаа санаа зовох нь тухгүй мэдрэмж шүү дээ. Товчхондоо, бидний хэрэглэгчдэдээ санал болгож байгаа хамгийн чухал үйлчилгээ бол цахим аюулгүй байдалдаа огтхон ч санаа зоволгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлэх, түүнээс авах сэтгэл ханамж юм.

"Bitdefender" программ нь дэлхийд тэргүүлэгч систем анализ, үнэлгээний байгууллага "AV Comparatives"-ээс жил бүр тогтмол өндөр үнэлгээ авч, хэрэглэгчдэд санал болгодог цахим аюулгүй байдлын #1 бүтээгдэхүүн байсаар ирсэн тул бид брэндээ вирусээс хамгаалах хамгийн найдвартай хамгаалалт хэмээн итгэл төгс хэлж чадна.



нэр

Бид толгой компанитайгаа зөвшилцсөний дүнд ойрын жилүүдэд Монголын зах зээлд "Bitdefender" программыг нийлүүлэхэд төвлөрч, цаашлаад дистрибьютор эрх байхгүй Зүүн болон Төв Азийн зарим улсуудыг хариуцан ажиллах алсын хараатай тул компаниа “Битдефендер Системс Эйжиа” хэмээн нэрлэсэн.

ОДОО


Бид үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд дөнгөж нэг жил болж байгаа учраас хамгийн түрүүнд “break-even point” буюу бизнесийн хугарлын цэг дээрээ аль болох түргэн хугацаанд хүрэх зорилготой байна. Гаргаж байгаа зардлаа нөхөх хэмжээний ашигтай ажиллах тал дээр төвлөрч байгаа гэх үү дээ. Гэхдээ энэ бол зөвхөн борлуулалтын фокус.

Борлуулалтаас гадна компьютер, гар утасны хэрэглээ ийм өндөр үед хүмүүст хувийн мэдээллээ хамгаалах соёл суулгах, мэдээллийн аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн боловсролыг дээшлүүлэх агуулга бэлдэх тал дээр мөн анхаарал хандуулж байна. Монголд хувь хүн гэлтгүй албан байгууллагууд хүртэл “мэдээллийн аюулгүй байдал” гэх хамгийн чухал, ач холбогдол бүхий зүйлдээ хангалттай анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийх нь ховор байна шүү дээ.

баг


Манай баг одоогоор бизнесийн эксперт, бизнес инженер (commercial engineer), систем инженер, IT инженер гэсэн мэргэшил бүхий долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Инженерүүд маань зөвхөн компьютерын программ хангамжийн асуудалд анхаарахаас гадна технологийн бүтээгдэхүүнийг жирийн хүмүүсийн амьдралын хэв маягтай хэрхэн уях, яаж олон нийтэд түгээх вэ гэдэгт илүүтэй анхаардгаараа онцлогтой.

Манай бизнес эхэлсэн цагаас Монгол Улс тодорхой хэмжээгээр хөл хорионы дэглэмд байсан учраас бидний хувьд энэ шинэ хэв маягт өөрсдийн ажиллах зарчмаа мөн адил нийцүүлэх шаардлагатай тулгарсан. Нэгэнт технологи суурьтай бизнес эрхэлж байгаа учраас бид байгууллагынхаа дотоод соёлд ч дижитал байдлыг нэвтрүүлсэн байх ёстой. Тийм ч учраас манай байгууллага одоогоор онлайн, оффис хосолсон "hybrid" зарчмаар ажиллаж байна.

ИРЭЭДҮЙ

Хэдхэн жилийн өмнө дийлэнх бизнес бүтээгдэхүүн төвтэй"буюу хүмүүсийн дунд эрэлт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, түүнийгээ зах зээлд нийлүүлдэг загвартай байсан бол одоо эсрэгээрээ хэрэглэгч төвтэй бизнесүүд хүчирхэг болж байна. Антивирус программын хувьд бүтээгдэхүүн гэхээс илүүтэй хэрэглэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийддэг, хэрэглэгч төвтэй бизнес.
Бүтэн жилийн цахим аюулгүй байдлаа бидэнд даатгасан хэрэглэгчдэдээ сэтгэл ханамж өгөх, байнгын эргэх холбоотой байх, мэдээллээр тасралтгүй хангах, тэднийг технологийн шинэ дэвшилд сургах нь бидний бизнес загварын ирээдүй.
Ойрын хугацаанд гэвэл технологийн сургалт, цахим төхөөрөмжийн даатгал гээд борлуулалтын дараах үйлчилгээг гаргах төлөвлөгөөтэй байна.

ЭРСДЭЛ

Хамгийн том эрсдэл гэвэл мэдээлэлгүй, мэдлэг дутуу хэрэглэгчид. Зүйрлэвэл, эмч дээр очихын оронд шуудхан эмийн сангаас өөрийн дураар эм худалдаад авчихдаг өвчтөнгүүд гэсэн үг. Эрхтэн системийнх нь ямар үйл ажиллагаа алдагдаж, юуны улмаас өвчний шинж тэмдэг үүсээд буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчээс асуухын оронд өвчин намдаах эм уух замаар асуудлаа шийдчихдэг хүмүүстэй технологийн мэдлэггүй хэрэглэгчдийг адилтгаж болно. Яг энэ жишээтэй адил, монголчуудын дийлэнх нь цахим аюулгүй байдлыг нь хангалттай хамгаалж чадах албан ёсны бүтээгдэхүүн байсаар байтал дам сургаар, буруу авсан мэдээллээрээ нэг, хоёр удаадаа цахим төхөөрөмжүүдийнхээ асуудлыг шийдэх гэж оролддог сул талтай. Албан ёсны лицензтэй программуудыг хэт өндөр үнэтэй, өөрсдийнх нь хэрэглээнд нийцэхгүй гэх нийтлэг ташаа ойлголттой. Гэвч бодит байдал дээр бүтэн жил компьютерынхоо аюулгүй байдлыг хангахад зарцуулж байгаа төлбөр нь компьютероо байнга форматлах зардал, цаг хугацаа, мэдээллийн алдагдал гээд олон зүйлстэй харьцуулахад хамаагүй хямд тусдаг.
Нөхцөл байдал нэгэнт ийм байгаа тул хэрэглэгчдийн боловсролыг сайжруулах нь бидний хувьд бизнесээ тогтвортой үргэлжлүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн гол зэвсэг. Хэрэглэгчид нэгэнт технологийн тодорхой түвшний боловсролтой болсон тохиолдолд энэ төрлийн бизнес манай улсад хөгжих өргөн боломжтой.