Хэдэн жилийн өмнөх дотоодын үйлчилгээний салбарыг одоогийн түвшинтэй харьцуулбал үнэхээр хурдацтай хөгжин дэвшиж чадсан гэдэгтэй хэрэглэгч, худалдан авагчид санал нийлэх биз ээ. Үүнд үндэсний томоохон компаниудын идэвх санаачилга ихээхэн нөлөөтэй байсныг тэдний хийж буй төслүүд, гаргаж буй бүтээгдэхүүнүүдээс бэлхнээ харж болно. Тэгвэл тэдгээр далайцтай ажлуудын нэгд зүй ёсоор тооцогдох Петровис Группийн хөгжүүлж буй цоо шинэхэн дотоодын сүлжээ С24 конвениенс дэлгүүрийг бид энэ удаа онцолж байна.

Нэр: С24 конвениенс дэлгүүр
Хаяг: Энхтайваны гүүрний дор, Наран Моллын урд Петровисийн ШТС-29 салбар
Чиглэл: Конвениенс дэлгүүр
Үүсгэн байгуулагч: Петровис Групп
Үүсгэн байгуулагдсан: 2019
Холбоосууд:Petrovis Group (Фэйсбүүк), Petrovis Group (Твиттер)



сэдэл

Петровис Групп нь Монголдоо анх удаа шатахуун түгээх станцуудыг дагасан, аян замд явж байгаа жолооч, зорчигчдын хэрэгцээг хангах зорилго бүхий Петромарт сүлжээ дэлгүүрийг 2004 онд байгуулж, одоог хүртэл амжилттай ажиллаж байна. Өдгөө бид уг сүлжээ дэлгүүрийнхээ чанар, стандартыг нэг шат ахиулан олон улсын жишигт нийцсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг улам хүртээмжтэй, сэтгэл хангалуунаар хангаж чадах шинэ моделийг эрэлхийлэн, тусдаа төслийн баг гарган судалгааны ажлаа эхлүүлсэн юм. Уг төслийн үр дүн болох С24 конвениенс дэлгүүр маань өдгөө эхний салбарынхаа нээлтийг амжилттай хийн хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

ялгарал

Эхний санаа гарахаас эхлээд дэлгүүр нээгдэх хүртэлх бүх хугацаанд бид төслийн боловсруулалт, судалгаа, гүйцэтгэлийг өөрсдөө гардаж хийсэн. Тийм ч учраас С24 конвениенс дэлгүүр нь цэвэр дотоодын хөрөнгө оруулалттай, жишиг фрайнчайз сүлжээ болж чадахуйц дэлгүүр болж чадсан гэж манай багийнхан харж байгаа юм. Бид ялгарлуудаа гаргаж ирэхдээ өмнө нь Петромартыг ажиллуулж ирсэн 16 жилийн туршлага дээрээ үндэслэн монгол жолоочдын онцлог, хэрэгцээг тусгасан.

  • Байршил: Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй бусад конвениенс дэлгүүрүүдээс ялгарах онцлог нь С24 дэлгүүр замд явж байгаа жолооч, зорчигчдод түлхүү зориулагдсан буюу шатахуун түгээх станцын дэргэд байрлаж буй.
  • Жолоочдодоо: Конвениенс дэлгүүрийн үндсэн ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнээс гадна жолооч нар, машинд хамгийн их хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Та Mobil, Sibiria, Sintec зэрэг тос тосолгооны бүтээгдэхүүнээс гадна шаардлагатай байгаа машины багаж, тоног төхөөрөмж, эд хэрэгслийг худалдан авах боломжтой.
  • Халуун хоол: Бид зөвхөн ширхгийн хоолноос гадна AsianWok ресторантай хамтран 16 нэр төрлийн ази хоолнуудыг 3-5 минутын дотор бэлэн болгож хэрэглэгчдэдээ үйлчилж байна. Мэдээж конвениенс дэлгүүр тул сууж үйлчлэх хэсэг ч бий.
  • Drive Thru: Машинаасаа буулгүйгээр хүссэн үйлчилгээгээ аваарай.
  • Машин угаалга: Бидний гол хэрэглэгчид бол замд явж буй жолооч, зорчигчид тул тэдэнд юу хэрэгтэй байна?, Тэр бүхнийг үйлчилгээнийхээ нэг хэсэгт багтаахыг хичээдэг. Цэвэрхэн машинтай явах нь жолоочдын хувьд маш том сэтгэл ханамж учраас машин угаалгын үйлчилгээг мөн санал болгож байна.
  • АТМ: Танд бэлэн мөнгө хэрэгтэй бол манай дэлгүүрт АТМ ч байршдаг.

.


ОНЦЛОХ - ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭГЧ

Цахилгаан машин цэнэглэгч бол C24-ийн хамгийн онцлох нэмэлт үйлчилгээнүүдийн нэг. Авто машины чиг хандлага илүү эко, илүү хэмнэлттэй болж, цахилгаан машины хөгжил түүнээ дагаад хурдсаж байна. Бид ч энэ хөгжилтэй зэрэгцэн алхах хэрэгтэй. Ийм учраас бид С24 конвениенс дэлгүүр байрлах Петровисийн шатахуун түгээх станцын салбар дээрээ цахилгаан машин цэнэглэгчийг суурилуулсан. Монголд ганцхан буй, эрчим хүчний дэд бүтцийн шийдлээр дэлхийд тэргүүлэгч АВВ брэндийн 380 вт-ын хүчин чадалтай уг цэнэглэгчээр та ердийн үед 4-5 цагийн турш цэнэглэдэг машинаа 20-80 минутын дотор бүрэн цэнэглэж чадна.

С24 конвениенс дэлгүүр гэж юу вэ? 

Машинаа ч, өөрийгөө ч цэнэглэх боломжтой аян замын итгэлт нөхөр. Бүгдийг нэг дороос цэнэглэ.

нэр

С гэдэг нь ая тухтай дэлгүүр буюу Convenience гэдэг утгыг илтгэж байгаа бол бидний үйлчилгээ танд 24 цагаар хүрэх болно гэдэг утгыг нэмээд С24 болж байгаа юм.

(Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор одоогоор орой 22:00 цаг хүртэл ажиллаж байна)


одоо

Одоогоор бид шинэ салбаруудаа нээх ажлууд дээр төвлөрч байна. Энэ зундаа багтаад орон нутагт төв зам дагуу байршлуудад хоёр шинэ салбараа нээхээр ажиллаж буй.

Мөн шатахуун түгээх станцын дэргэдэх дэлгүүрийн худалдагч, үйлчлэгчид энгийн дэлгүүрт ажиллаж буй худалдагчдаас илүү мэргэшсэн байх хэрэгтэй болдог. Наад зах нь машин, машины эд ангиудын тухай мэдлэгтэй байхаас гадна тэр бүхэнд юуг хэрэглэдгийг, бидний борлуулж буй бүтээгдэхүүнүүдээс аль нь ямар машинд таарах тухай мэддэг байх шаардлагатай. Дээрээс нь конвениенс дэлгүүрийн өөрийнх нь үйлчилгээний стандарт гэж зүйл бий. Тийм болохоор ажилтнуудын сургалт хөгжил дээр бид уламжлал ёсоороо ихээхэн анхаарал хандуулан, олон ажлуудыг санаачлан хийсээр байна.

баг

Төслийн санаа, хөгжүүлэлт, гүйцэтгэл гээд үйл явцын шат шатандаа нэлээн хэдэн баг энэ төсөлд орж ажилласан. Яг одоогоор бол тогтмол 20 гаруй хүн ажиллаж байна. Салбар нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжихийн хэрээр баг маань томроод явна даа.


ирээдүй

Бид ирээдүйд шатахуун түгээх станцыг дагасан конвениенс дэлгүүр гэдэг консептоо хадгалсаар байх болно. Ингэхдээ орон нутгийн зах зээлийг түлхүү авч үзэж байна. Монголын аялал жуулчлалын салбарынхан, хот хоорондын тээвэрт тогтмол явдаг жолооч, зорчигчид урт замд тэдний хэрэгцээ, хүлээлтийг хангасан сайн үйлчилгээ байхгүй байгааг үргэлж ярин, асуудал дэвшүүлсээр ирсэн. Энэ л эрэлтийг бид С24 дэлгүүрээрээ нөхөж, салбарын өнгө төрхийг тодорхойлогчийн хувьд үүргээ гүйцэтгэхийг хүсэж байна.

Ингэхийн тулд багагүй судалгаа шинжилгээ хийх шаардлагатай байгаа. Хөдөө орон нутаг бол хотоос өөр кэйс болохоор гаднын бэлэн туршлагыг шууд аваад хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм. Одоогоор нэмж байгуулахаар төлөвлөж буй зарим салбарууд дээрээ зорчигчдыг аян замын тоосоо буулгах шүршүүр хүртэл хэрэгтэй болох нь анзаарагдсан. Энэ мэтээр ирээдүйд аялал жуулчлал, хол замын аялалд явж буй хэн бүхний үнэнч туслах байх үйлчилгээний жишиг стандартыг бий болгохоор л ажиллана даа.

эрсдэл

Шинэ зүйлсийг туршиж, шинэхэн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд таниулахаар хичээн ажиллаж буй ямар ч багийн хувьд хууль тогтоомж, стандарт гээд бичиг цаасны олон ажлууд мундахгүй их. Үйлчилгээний зах зээл үнэхээр хурдтай хөгжин тэлж, шинэ шинэ бизнесийн моделиуд бий болж буй энэ үед манай улсын хууль дүрмийн шинэчлэл арай удаан яваад байна уу даа гэж боддог.

Үүнээс бусад асуудал буюу үйл ажиллагааны онцлогоо дагаад шатахуун түгээх станцтай ойролцоо хоол үйлдвэрлэл явуулах стандартыг хангах, галын аюулаас сэргийлэх, цахилгаан машин цэнэглэгчийг зах зээлд таниулах зэрэг шинэ сорилт болж буй олон асуудлуудыг цэнхэр тэнгист ажил эхлүүлж байгаа хамт олны хувьд давах л ёстой даваа гэж хардаг.