Эрүүл мэнд бол хүнээс байнгын анхаарал, халамж шаарддаг ч хэзээд төлөвлөх боломжгүй байдаг, тун эмзэг бөгөөд амин чухал асуудал. Тиймээс ямарваа эрүүл мэндийн үйлчилгээ цагийн хязгаарлалтгүй, амар хялбар байх тусмаа үр дүнтэй билээ. 31 жилийн түүхтэй "Монос" групп өнгөрсөн хугацаанд хурааж хуримтлуулсан туршлагадаа үндэслэн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний "иМонос" онлайн платформыг хөгжүүлж буй нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн, хэрэглэхэд тун хялбар үйлчилгээ юм. Иймд бид энэ удаагийн дугаартаа "иМонос"-ын хамт олныг урьж тэдний онцлог, үйл ажиллагаатай танилцсанаа хүргэе.

Нэр: "Ундрам Хан Хангай" ХХК
Хаяг: Баруун дөрвөн зам, Үйлдвэрчний эвлэлийн ордоны зүүн урд Рокмон бюлдингийн гуравдугаар давхарт
Чиглэл: Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний онлайн худалдаа, хүргэлт
Үүсгэн байгуулагч: Монос Групп
Үүсгэн байгуулагдсан: 2019 оны гуравдугаар сар
Холбоосууд:emonos.mn (Вэб), И-Монос 24 цагийн хүргэлт E-Monos (Фэйсбүүк), @emonos.mn (Инстаграм), Emonos.mn (Твиттер)


Гүйцэтгэх захирал З.Осоржам

сэдэл

"иМонос" эрүүл мэндийн онлайн платформ нь анх “Монос Улаанбаатар” эмийн сангийн сүлжээ компанийн хүргэлтийн алба болон байгуулагдсан. 2014 оноос эхлэн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдааны уламжлалт системийг хөгжүүлэн шинэчлэх зорилгоор вэб сайтаа нээснээр эхлэл тавигдсан гэж болно. Вэбсайтаа хөгжүүлэх, хэрэглэгчдийг энэ чиглэлд уриалах, сургах, үйл ажиллагаагаа төгөлдөржүүлэх ажлуудыг тасралтгүй хийж ирсэний үндсэн дээр 2018 оноос мэдэгдэхүйц үр дүн гаргаж, улмаар 2019 оны гуравдугаар сард өрх тусгаарлан "иМонос"-ыг бие даасан брэндинг дор хөгжүүлэх болсон.

Хэдийгээр бид "Монос" хэмээх Монголын томоохон групп компанийн охин компани ч гэлээ хүний эрүүл мэндтэй шууд холбоотой маш онцлог, хатуу салбарыг технологитой хослуулан хөгжүүлдэг тул яг л стартап шиг ажилладаг.

ялгарал

Суурин эмийн сангуудаас ялгарах нэг зүйл нь манай платформоос худалдан авалт хийснээр таван хувийн хөнгөлөлт эдлэх боломжтойд оршино. Гэхдээ уг хөнгөлөлт урамшуулал бол ялгарлын маань зөвхөн нэг хэсэг нь. "иМонос"-д одоогийн байдлаар нийт 300 гаруй харилцагчийн 10 мянга гаруй бүтээгдэхүүн байршаад буй. Энэ нь байр бүрийн дор байдаг суурин эмийн сангуудаас хэд дахин их барааны сонголт, нөөцтэй гэсэн үг юм. Иймд, эмийн сангаас хайгаад олоогүй бүтээгдэхүүнээ манайхаас хайгаад олох боломж хэд дахин их гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Жортой эм авахад зориулсан хэсэг ч манайд бий.

Мөн бид хэрэглэгчдэдээ төлбөрийн болон хүргэлтийн уян хатан боломжуудыг санал болгодог. Энэ тал дээр бүхий л банк, ББСБ-уудтай хамтран ажиллаж төлбөрийн сувгуудыг нь санал болгон ажиллаж байна. Бүр төлбөрөө хийхдээ 100 хувь урьдчилж төлөхийг ч шаарддаггүй. Бараагаа шалгаад хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрөө хийх гэх мэтээр уян хатан хэлбэрээр худалдан авалт хийж болох юм. Хүргэлтийн хувьд яаралтай буюу хоёр цагийн доторх хүргэлт, энгийн буюу зургаан цагийн доторх зэрэг сонголтуудтай.

Манай улсын хувьд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг онлайн платформоос авч хангалттай хэвшээгүй л байна. Тиймээс хэрэглэгчдийнхээ зан төлөвт тохируулан 24 цагийн операторын үйлчилгээг ажиллуулан зовуурь, нөхцөл байдал, шинж тэмдгүүдэд нь тохирсон эмийг санал болгодог. Мэдээж энэ бүхний ард мэргэжлийн эмч нар ажилладаг гэдгийг тодотгох хэрэгтэй. Тиймээс зөвхөн эм авах бус, яаралтай үед мэргэжлийн зөвлөгөө тусламж хэрэгтэй үед манай дуудлагын төвд (1800-1883) хандах боломжтой. Энэ мэтчилэн "Монос"-ын эмийн сангууд, онлайн платформ гээд бүгд л хэрэглэгчийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, үйл ажиллагааны бүхий л шат дамжлагадаа чанар стандартыг нягт баримтлан ажилладаг.

Бид 2020 оны сүүлчээр эхлүүлсэн, аппликэйшний шинэчлэлийн ажлаа саяхан хийж дуусгаад байна. Шинэчлэгдсэн апп маань хэрэглэхэд маш амар хялбар болсон байгаа. Хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ QR кодыг оруулаад бараа хайх, эм уух цагаа тохируулан өөртөө сануулах, жорын бичгээ оруулаад бүтээгдэхүүнээ сагсанд автоматаар хийх, зовууриар бүтээгдэхүүн хайх, хүргэлтийн явцаа шууд хянах гэх мэт олон хэрэгцээтэй нэмэлт апп-д маань багтсан гэдгийг хэлэхэд таатай байна.



ИМонос гэж юу вэ? 

Хамгийн өргөн сонголттой, уян хатан шийдэл бүхий эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний онлайн платформ.

нэр

"иМонос": Монос эмийн сангийн үйлчилгээг интернэтээр дамжуулан 24 цагийн турш авах боломжтой.

одоо

Саяхныг хүртэл дотоодын технологид суурилсан платформууд органик хурдаараа л өсөж хөгжиж байсан ч дэлхий даяар цар тахал гарч хөл хорио тогтсон нь хэрэглэгчдийг интернэт худалдааны соёлд хурдацтай суралцах хөшүүрэг болсон. Гэхдээ бидний хувьд маш олон ажлыг тун богино хугацаанд хийхийг шаардсан хүндхэн сорилт болсон гэж болно. Энэ ч утгаараа дотоодод халдвар алдсаны дараах хоёр сарын хугацаанд бид хүргэлт болон дуудлагын төвүүд дээрээ олон шинэчлэл, шийдлийг дор бүр нь хурдтай хийх шаардлагатай тулгарсан. Яаралтай хүн хүчээ нэмж, операторуудынхаа тоог 1.5 дахин нэмэгдүүлсэн ч бүх дуудлагыг авч дийлэхгүй байсан шүү. Манайх гэлтгүй бүхий л онлайн худалдааны платформууд ийм асуудалтай тулгарсан юм билээ.

Энэ үеэс сургамж авч, хүргэлт дээр мэргэжлийн байгууллагатай хамтран, харин өөрсдөө үндсэн бизнестээ л төвлөхөөр шийдээд буй. Үүний тулд эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүргэлтэд тавигдах чанар, стандартаа тун нарийн гаргаж өгсөн. Цар тахлын өмнөх үеэс ялгаатай нь, хүмүүс онлайн худалдан авалт хийх туршлагатай болсноор систем дээр ирэх захиалгын тоо, ачаалал эрс нэмэгдлээ. Хөл хорио тавигдан хотын хөдөлгөөн ихсэж буй энэ үед олон тооны захиалгыг 2-6 цагийн дотор амжиж хүргэх амаргүй. Тиймээс хүргэлт хийдэг эмийн сангуудын тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор манай сайтад сард 500 мянга гаруй хандалт ирдэг бөгөөд тэдний 2.5 хувь нь худалдан авалт хийж байна. Бид 2020 онд 2019 оны мөн үетэй харьцуулахад 500 хувийн өсөлттэй ажилласан.

Мөн буцаалтын асуудлууд бий. Хэдий бүх үйл явц зөв явагдсан ч биднээс шалтгаалахгүйгээр тухайн захиалга хэрэглэгчийн хүлээлтээс зөрөх тохиолдол байдаг тул бараа буцаах, солих сонголтыг өгөх ажилдаа орсон байгаа. Манай хамт олон хэрэглэгчдийнхээ бидэнд өгч буй итгэл, боломжийг хамгийн сайн, үр ашигтайгаар ажил хэрэг болгохыг зорьдог.



баг

Хүргэлтийн нөөц бүхий эмийн сангийн салбаруудтай нийлээд 50 гаруй ажилтантай. Гэрээт хүргэлтийн ажилтнууд орвол 80 гаруй хүнтэй баг "иМонос"-ын ард ажиллаж байна.

Багийн хувьд манай салбарт эм зүйч нэн эрэлттэй мэргэжилтэнд тооцогддог. Энэ чиглэлийн сайн мэргэжилтнүүдэд манай баг үргэлж нээлттэй ба ажил мэргэжлээ технологитой хослуулан хамгийн орчин үеийн эм, эрүүл мэндийн байгууллагад хүчээ үзэх, чадвартай, зоригтой залуусыг хайж байгаа шүү.

Ирээдүй

Энэ бол маш эмзэг, хариуцлагатай, хүнд салбар. Хүний эрүүл мэндтэй шууд холбогддог тул бид одоо ч, ирээдүйд ч чанар, стандартын хувьд хамгийн үлгэр жишээ байгууллага байхад анхаарах болно.

Нөгөө талаас, хэрэглэгчид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа заавал мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж, зөвлөгөө авч бүтээгдэхүүнээ авдаг байх учиртай. Эм, эмийн бүтээгдэхүүний худалдаа бусад төрлийн интернэт худалдаанаас ялгаатай. Саяхныг хүртэл бид борлуулалтынхаа 80-90 хувийг зөвхөн утсаар хийдэг буюу онлайн платформ гэхээс илүүтэй операторын үйлчилгээ үзүүлэгч компани байлаа. Багагүй хугацааны хөдөлмөрийн үр дүнд энэ тоо одоо 40-50 хувь болтлоо буурсан. Цаашдаа энэ эрчээрээ хэрэглэгчдээ сургаж борлуулалтынхаа 80-90 хувийг вэб болон аппаараа хийдэг болохоор төлөвлөж байна.

Үүний тулд цахим зээл, онлайн хөнгөлөлт, лояалти зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ирээдүйд хамгийн хурдан, нэг дороос эрүүл мэндийн хэрэгцээгээ хангаж болох цогц платформ бүрдүүлж, байнгын хөгжүүлэлтээр дамжуулан хэрэглэгчдийнхээ хэрэглээг илүү хялбар болгохыг зорьж байна даа.

эрсдэл

Хамгийн том эрсдэл гэвэл мэдээж чанар, стандарт. Бид үүнийг цаасан дээр яаж ч буулгасан бүх үйл явц хүнээр л дамжин хийгддэг. Хэн нэгний жижиг алдаа, хайнга хандсан хэдхэн хормоос болж том алдаа гарч болно. Энэ л хамгийн том эрсдэл. Тиймээс анхнаас нь хүний нөөцөө бүрдүүлэх, сургах чиглэлд ихээхэн анхаарч ажилладаг даа.

Апп татах:

- Андройд

emonos