Статистик үзүүлэлтээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт бизнесийн 97 хувь нь жижиг, дунд бизнесүүд байна. Гэтэл эдгээр жижиг, дунд гэх тодотголтой бизнесийн эзэд байгууллагынхаа санхүү, борлуулалт, маркетингийг гардан хийгээд зогсохгүй хэрэглэгчээс ирэх дуудлагад хүртэл өөрөө хариулах гэж зүдэрдэг нь үнэн. Эдгээр ажлуудаа цахимжуулж чадахгүй явсаар үүсгэн байгуулагчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирдог нь харамсалтай.
Тиймээс бид шинэ дугаартаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн толгойн өвчнийг намдаах “Business-in-One” платформыг онцолж байна. Монголын технологийн салбарын тэргүүлэгч Эрксисийн хөгжүүлж буй энэхүү шинэхэн бүтээгдэхүүн нь салбар үл хамааран жижиг, дунд бизнестэй хэн бүхэнд зориулсан үйлчилгээ юм.
Бизнесийн нэр: Эрксисийн “Business-in-One” платформ
Хаяг: СБД, 1-р хороо, 5-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, Бизнес Тауэр, 16 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Технологийн зөвлөх үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2018 он
Цахим хуудсууд: businessinone.erxes.mn (Website), erxes Mongolia (Facebook), erxesmn.official (Instagram)
Лавлах төв: 365555
СЭДЭЛ
Жижиг, дунд бизнес эрхлэгч танаас асууя. Цалин бодох, касс бичих, бараа бүртгэх, цахимаар худалдаа эрхлэхдээ хэрэглэгчидтэйгээ харилцах, идэвхжүүлэлт хийх, тайлан гаргах зэрэгтээ хэдэн төрлийн программ ашигладаг вэ? Тэдгээр программууд өөр хоорондоо хэр сайн хоршиж ажилладаг вэ? Эдгээр асуултуудад та тийм ч эергээр хариулахгүй л болов уу.
Тийм ч учраас манай баг бизнес эрхлэгчдийн бүхий л хэрэгцээг хослуулан цахимжуулах боломжтой цогц шийдэл бүхий цахим худалдаа, үйлчилгээний цаг захиалгын систем, төлбөр тооцооны шийдэл, харилцагчийн үйлчилгээний программ, бараа бүртгэл, тайлан тооцоо, цалингийн систем гээд бизнес бүрд зайлшгүй шаардлагатай системүүдийг нэгтгэсэн бизнес эрхлэгчдийн бүхий л хэрэгцээг хослуулан цахимжуулах боломжтой “Business-in-One” платформоо бүтээсэн юм.
ЯЛГАРАЛ
Монголд үйл ажиллагаа явуулж буй ихэнх цахим худалдааны платформууд хэрэглэгчдэд вэбсайт дээрээ бүтээгдэхүүн байршуулж, захиалга авахаас өөр боломж өгдөггүй.
“Business-in-One” платформыг хэрэглээндээ нэвтрүүлсэн нэгэн харилцагчийг жишээ болгон сонирхуулъя. Энэхүү харилцагч авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнгөц харвал зөвхөн автомашин л засдаг үйлчилгээ үзүүлдэг бизнес. Гэтэл бодит байдал дээр засварт шаардлагатай сэлбэг хэрэгслийн цахим борлуулалт, дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлдэг Call Center гэх мэт маш олон төрлийн хэрэгцээ шаардлага бий.
Тийм ч учраас энэхүү харилцагч маань “Business-in-One” платформыг ашиглан үйлчилгээний цаг бүртгэх, зурвас илгээх, сэлбэг хэрэгслүүдээ цахимаар санал болгох, дуудлага хүлээн авах, сошиал чатботоор хүсэлтүүддээ хариу өгөх, судалгаа авах, төлбөр хүлээн авах, хэрэглэгчдээ сегментлэх, үнэнч харилцагчдадаа үнэ цэн өгөх, и-баримтаа болон борлуулалтын мэдээллээ НББ-ын программдаа автоматаар илгээх зэрэг ажлуудыг цахимжуулж, бүтээмжээ нэмж байна.
business-in-one гэж юу вэ?
Орчин цагийн жижиг, дунд бизнесүүдэд тулгардаг бүх л асуудлыг шийдэж, бизнес эрхлэгчдэд бизнесийнхээ “дотор бус гадна ажиллаж”, бизнесээ томруулах, зах зээлээ тэлэх боломжийг бүрдүүлж буй платформ.
“Business-in-One”-г ашиглах бусад шалтгаануудаас дурдахад:
Хялбар, хүртээмжтэй байдал: Платформын харагдац, бүтэц нь яг л цахим шуудангаа шалгаж буй мэт амархан тул технологийн мэдлэггүй хүн ч хялбархан ашиглаж чадна.
Тооцож болох тогтмол зардал: Программ ашиглалтын суурь хураамжаа сар бүр төлөхөд хангалттай бөгөөд борлуулалтаас хувь авахгүй. Түүнчлэн бидний санал болгож буй үнэлгээ нь Business-in-One дотор орсон үйлчилгээ бүрд тусдаа программ ашиглахаас дор хаяж гурав дахин бага төлбөртэйгөөс гадна байгууллага нэгдсэн нэг программ ашигласнаар салангид системүүдийн хооронд мэдээлэл зөөх, нэгтгэх илүү цагийг хэмнэж, байгууллагын дотоод уялдаа холбоог сайжруулна. Ингэснээр сар бүр гарах ашиггүй зардлуудаа танаж, бизнесээ өргөжүүлэхэд илүү хялбар болно.
Нэмэлт хөгжүүлэлтийн боломж: Хэрвээ уг платформын үндсэн функц дотор тухайн бизнесийн онцлогт тохирсон шийдэл байхгүй бол мэргэжлийн инженерийн баг тусгайлан нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой.
нэр
Орчин үеийн бизнесийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангах, цогц систем учир ийнхүү нэрлэсэн.
ОДОО
Бид Монгол улсад Голомт банк, Мобиком гэх мэт 50 гаруй томоохон компаниуд, олон улсад 25 мянга гаруй энтерпрайзууд амжилттай ашиглаж буй Эрксис нээлттэй эхийн платформыг долоо дахь жилдээ хөгжүүлж байна. Business-in-One хосолмол шийдэл бүхий платформ маань энэ жил нээлтээ хийгээд удаагүй байгаа тул жижиг, дунд бизнес эрхлэгчдэд танигдах шатандаа явж байна.
баг
Манай компани Монголоос тодорсон анхны тэрбум долларын үнэлгээтэй “Unicorn” компани болох зорилготойгоор нэгдсэн 60 гаруй гишүүдтэйгээс 70 хувь нь технологийн мэргэжилтнүүд байдаг.
Гүйцэтгэх захирал Б.Наран маань Австралийн “Charles Sturt University”-т магистрын зэргээ хамгаалж, Лондонд төвтэй эрсдэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Control Risks” группт санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан туршлагатай. Эх орондоо эргэж ирээд Нью Медиа Групп, Эрксис Инкийг хамтран үүсгэн байгуулж, сүүлийн 10 гаруй жилийн турш байгууллагынхаа санхүү, дотоод үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сараас гүйцэтгэх захирлын албанд томилогдсон. Дэлгэрэнгүйг эндээс уншаарай.
ИРЭЭДҮЙ
Бид энэ жилдээ “Business-in-One” платформоороо дамжуулан +1,000 жижиг дунд бизнесийг хүний нөөц болон нийгэм эдийн засгийн тогтворгүй байдлаас үл харгалзан бизнесээ томруулах бодит үр дүнг төлөвлөж байна.
-Бид удахгүй дэлхийд алдартай Cloudflare компанитай үүсгэсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломжтой болсноор Эрксисийн харилцагчид яриа, тестээс эерэг, сөрөг, эсвэл энгийн сэтгэгдэлтэй байгааг таних, контентод дүн шинжилгээ хийх, таны өмнөөс захидал бичих, контент бэлдэх гэх мэт 50 гаруй үйлдлүүдийг хүнээс шалтгаалахгүйгээр хийж гүйцэтгэх, ажлыг тань хөнгөвчлөх шинэ боломжуудыг хамгийн түрүүнд эдлэх боломжтой болно.
-Аялал жуулчлалыг дэмжих “Smart Tourism” төслийн хүрээнд бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт МУ-д аялж буй эсвэл аялахаар төлөвлөж байгаа жуулчдад зориулсан хөтөч сайтаар дамжуулан нэмэлт орлого олох, үйлчилгээний стандартаа сайжруулах бодит боломж санал болгоно.
-Мөн энэ улиралдаа багтаан Employee Experience Management (EXM) буюу байгууллагын хамт олныг байгууллагын соёл, уур амьсгал, бүтээмжээр нь хөтлөн удирдах программыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь мөн Business-in-One платформтой шууд холбогдож ажиллах болно.
Эдгээр бүх боломжууд нийтлэл уншиж буй уншигч танд ч гэсэн нээлттэй. Та энэхүү формыг бөглөж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
эрсдэл
Бид жижиг дунд зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүдийг шил дараалан нэвтрүүлсээр байгаа. Бизнес эрхлэгчдийн бодит асуудлуудыг олж тодорхойлох, түүнийг нь шийдэх шийдэл боловсруулах нь манай багийн маш урт хугацааны хөдөлмөрийн үр дүн.
Тиймээс жижиг, дунд бизнес эхлэгчид эдгээр боломжуудыг олж анзаарахгүйгээр удаан хугацаанд их зардалтай, бага бүтээмжтэй явсаар цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирвол энэ нь бидний хувьд жинхэнэ эрсдэл юм. Тиймээс бүтээгдэхүүнээ сайтар таниулж үр нөлөө, ач холбогдлыг нь аль болох эрт мэдрүүлэх нь бидний зорилго болоод байна.
Сэтгэгдэл бичих