Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудын хувьд эх орондоо өөрийн гэсэн орон сууц, автомашинтай болох зорилго түгээмэл байдаг. Гэвч олон жил хөдөлмөрлөж, мөнгөө цуглуулсан ч үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл, чанарын асуудал, барилгын муу төлөвлөлт зэрэг олон эрсдэл, бэрхшээлтэй нүүр тулах нь цөөнгүй.
Тэгвэл гадаадад амьдарч буй иргэдийг эх орондоо өөрийн гэсэн хөрөнгөтэй болоход нь дэмжих зорилготой уг лизингийн үйлчилгээ манай улсад 2021 оноос нэвтэрчээ. Ингээд долоо хоног бүрийн даваа гарагт хүргэдэг “Онцлох бизнес” булангийн энэ удаагийн дугаараар гадаадад амьдарч буй монголчуудад лизингийн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц байгууллага болох “iLease”-ийг онцолж байна.
Нэр: Инвескор Лизинг ХХК
Байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, IC Tower, 12-р давхар
Үйл ажиллагааны чиглэл: Орон сууц болон автомашины лизингийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2021 он
Сошиал хуудас: iLease.mn (website), Инвескор Лизинг (Facebook), ilease_mn (Instagram)
СЭДЭЛ
Өнөөдрийн байдлаар хилийн чанадад амьдарч буй хэдэн мянган монголчууд бий. Гэвч тэдгээр иргэд эх орондоо орон сууц, автомашин худалдан авахад заавал биечлэн ирж уулзахаас эхлээд орлогоо нотлох, банкнаас зээл олгохгүй байх зэрэг санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байдаг.
Нөгөөтэйгүүр, гадаадад амьдарч буй иргэд маань мөнгөө цуглуулаад ирэхэд өнөөх авах гэж төлөвлөсөн байр нь тэнгэрт хадсан үнэтэй болчихсон байх эсвэл танил, ойр дотны хэн нэгэндээ итгээд байр авна гээд хадгалуулсан мөнгийг нь ирэхэд нь үрчихсэн, өөр хүнд зээлчихсэн байх асуудал маш олон үүсдэг. Ингээд өөрийн гэсэн хөрөнгөтэй болох гэсэн залуус маань ямар нэгэн байдлаар хохироод байгааг бид анзаарч, тэднийг эх орондоо хөрөнгөтэй болоход бодитой хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү бизнесээ эхлүүлсэн түүхтэй.

ЯЛГАРАЛ
Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн компани байдаг ч эсрэгээрээ эд хөрөнгөтэй болоход нь туслах санхүүжилт үзүүлэх компани байхгүй байна. Харин iLease тэдгээр залууст эд хөрөнгөтэй болоход нь туслах, цорын ганц гүүр нь болж өгч буй нь хамгийн том ялгарал болов уу. Үүнээс гадна харилцагчдадаа аль болох богино хугацаанд, эрсдэлгүй лизингийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг.
Борлуулалтын үйл ажиллагаанд бид харилцагчаа мэдэрч чаддаг байх ёстой. Харилцагчид ямар асуудал, бэрхшээл, зовлон тулгарч байгааг ойлгож, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаа бид өөрсдөө тодорхой мэддэг байх нь нэн чухал. Тиймээс бид харилцагчдад лизингийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн ирэх шаардлагагүй шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр харилцагчид дэлхийн хаанаас ч манай үйлчилгээг амар, хялбар байдлаар авах боломжтой болсон билээ.
Орон сууц худалдан авахаар төлөвлөж буй хүмүүс цөөн хэдэн шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд, тухайн иргэн гадаадад зургаан сараас дээш ажилласан, тогтмол орлоготой, ямар нэгэн байдлаар хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй байх зэрэг энгийн шаардлагууд бий.
Бас нэгэн онцлууштай ялгарал нь хөрөнгө оруулалт. Хэрэглэгч өөртөө болон гэр бүлийнхэндээ орон сууц худалдан авахаас гадна хөрөнгө оруулалтын зорилгоор худалдан авч буй хүмүүс их. Жил бүр инфляци нэмэгдэж буй энэ үед үл хөдлөх худалдан авч, дараа нь тэрхүү орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулж, өгөөж хүртэх төдийгүй гуравдагч этгээдэд түрээслүүлэх ч боломжтой.

iLEASE ГЭЖ ЮУ ВЭ?
Манай компани нь iLease орон сууц болон автомашины лизингийн үйлчилгээ гэсэн хоёр үндсэн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч буй монгол иргэд автомашин болон орон сууц зэрэг хүссэн хөрөнгөө найдвартай лизингийн үйлчилгээгээр дамжуулан худалдан авах боломжийг бүрдүүлж буй санхүүгийн шийдэл юм. Уг үйлчилгээгээр дамжуулан дан ганц Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Дархан хотуудад орон сууцаа сонгон худалдан авах боломжтой.

НЭР
Манай компани нь Инвескор санхүүгийн группын харъяанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс брэндийн нэрний эхний үсэг нь манай групп компанийг илтгэж байгаа бол “Lease” гэдэг нь манай компанийн үндсэн үйлчилгээ болох санхүүгийн түрээсийн үйлчилгээг тодотгож өгсөн юм.

ОДОО
Инвескор Лизинг компани маань байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн 22 улсад байгаа монголчууддаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байгаа бөгөөд 25-35 насны залуу гэр бүлүүд хамрагдан эх орондоо анх удаа орон сууцтай болоод байна. Бид харилцагчдаа орон сууц, автомашин худалдан авахад нь туслахаас гадна эх орондоо бизнес эрхлэх зорилготой бол худалдаа үйлчилгээний талбай, оффисын үл хөдлөх хөрөнгийг лизингээр авах боломжийг бүрдүүлж өгдөг.
Манай компанийн гол зорилт бол харилцагчийн хүсэлт гаргаснаас эхлээд шийдвэрлэх хүртэлх бүх процессыг маш богино хугацаанд, шуурхай зохион байгуулах. Энэ хүрээнд бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, процессын автоматжуулалт, харилцагчийн зан төлөвт нийцсэн дижитал орчны сайжруулалт зэрэгт онцгойлон анхаарч ажиллалаа.
Одоогийн байдлаар харилцагч нар маань гэрчилгээгээр баталгаажсан өөрийн хүссэн орон сууцаа манай компанийн лизингийн үйлчилгээгээр худалдан авах боломжтойгоос гадна манай компанитай хамтран ажиллаж буй найдвартай барилгын компанийн төслөөс орон сууцаа сонгон худалдан авах боломжтой.
БАГ
Манай групп компанийн амжилтын гол хөдөлгүүр хүч байх амин сүнс бол бидний Инвескор соёл буюу 5х юм. Үүнийг товч дурдвал хариуцлага, хурд, хамтын ажиллагаа, хайгуул, хүндлэл. Энэ зарчмын дагуу манай залуус харилцан ойлголцох, санал бодлоо чөлөөтэй солилцох, шинэ санаа дэвшүүлэх тал дээр нээлттэй ажиллаж, хамтын оролцоог эрхэмлэдэг.
Залуучууд маань бизнесийн сайжруулалт болон бусад асуудлаар удирдлагуудтайгаа хүссэн үедээ уулзаж, хэлэлцэх бүрэн боломжтой. Ур чадвар сайтай, шинэлэг санаатай, бизнесийн саналтай хэн боловч компанийн гүйцэтгэх удирдлагад өөрийн саналаа танилцуулж, ажил хэрэг болгох нь бүрэн нээлттэй байдаг.
Манай компани Өмнөд Солонгос улсад өөрийн компанийн албан ёсын төлөөлөгчийн газартай, Япон улсад албан ёсны төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд АНУ, Австрали, Швед, Унгар, Чех зэрэг дэлхийн улс орнуудад нийтдээ 35 орчим агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ИРЭЭДҮЙ
Ойрын хугацаанд манай компани үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, лизингийн шийдвэр гаргалтын хугацааг улам богиносгох, зах зээлээ тэлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ харилцагчдад хүрч буй бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдвэрлэх хугацааг улам богиносгох нь бидний хамгийн том зорилго юм. Энэ хүрээнд процессын сайжруулалт хийгдэж, боломжтой бүх үйл явцыг автоматжуулан, хүний оролцоог багасгаж, шийдвэр гаргалтыг илүү хурдан, оновчтой болгох чиглэлээр ажиллаж буй. Цаашдаа хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа санхүүгийн гүүр болох алсын хараатай байна.

ЭРСДЭЛ
Манай компанийн хувьд зах зээлд цоо шинэ үйлчилгээг гарган харилцагч нартаа хүргэн үйлчилж байгаа ба үүнтэй холбоотой зарим жижиг процессын эрсдлүүд гарах нь бий. Гэсэн хэдий ч бид гарч болзошгүй алдаа, дутагдлыг анзаарч, эрсдэл дагуулахаас өмнө урьдчилан харж, хэлэлцэн шийдвэрлэдэг тул томоохон хүндрэл гарах нь ховор байдаг.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд орон сууц болон автомашины лизингийн хүсэлтээ энд дарж гаргана уу.

Сэтгэгдэл бичих (5)


i iLease Team 2026.01.16 192.82.88.242
Сайн байна уу, Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.facebook.com/ileasemn манай фейсбүүк хуудсанд зочлон мэдээлэл аваарай. Хүндэтгэсэн, iLease Team
З Зочин 2026.01.15 103.57.95.181
Unread-ийн сониноо дамжин орж ирлээ ilease -ийн хамгийн урт хугацааны зээл яаж гардаг вэ энэ талаар мэдээлэл авмаар байна
K Korea Boy 2026.01.13 103.57.95.181
Zaluusiin heregtsee shaardlagad niitssen mash sonirholtoi uilchilgee baina zaaval turshij uzeh gej sanaad hadgalaad avlaa
E Eguune 2026.01.13 192.82.88.242
Hurdan shuurhai uilchilgeetei, naidvartai gazar daa bayrlalaa heregtei humuusdee heregtei medeelel ugsun niitlel boljee
G Ganbaa 2026.01.12 192.82.88.242
Ene baiguullagaas uilchilgee avsan Australia dah hariltsagch n baina oo. Uneheer heregtei uilchilgee bolson baisan. Minii huvid tanai baingiin unshigch. Hamt olond n amjilt husii