Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн брэнд бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны борлуулагч "Apple Store Shangri-La" төв тус эвентийг уламжлал ёсоор монгол синхрон орчуулгатайгаар шууд дамжуулан хүргэснээс дараах мэдээллийг бэлтгэв. 

Гэр бүлийн ухаалаг туслах "Homepod mini"

HomePod бол өндөр чанартай дууг хиймэл оюун ухаантай хослуулсан ухаалаг төхөөрөмж юм. “HomePod” чанга яригч акустик дууны давалгаа чиглүүлэгчийг оруулж өгснөөр гэрийн хаана ч байрлуулсан яг адилхан сонсогддог болжээ. Секундэд 180 үйлдэл хийж программчилдаг S5 чип нь чангалах үед тухайн хөгжмийн онцлогийг шинжээд маш нарийн тохиргооны дагуу чанарыг нь бууруулахгүйгээр өндөрсгөж, тухайн нөхцөлд байж болох хамгийн сайн дуугаралтыг гаргадаг ажээ. Уг чанга яригч маш гүн өнгийг ч тод гаргадаг гэнэ. Дууны болон уран бүтээлчийн нэрээр хайхаас гадна дууны үгээр нь хайх боломжтой.

"Siri" ухаалаг туслахаар тоноглогдсон “HomePod mini” сэрүүлэг тавьж, апп-ууд руу орж, дуудлага хийх зэрэг үйлдлийг хялбархан гүйцэтгэхээс гадна гэр бүлийн гишүүдийн хоолойг таньж, тухайн хүний сонирхдог хөгжим, подкастуудыг тавьж, тухайн өдрийн мэдээ мэдээлэл, цаг агаар зэргийг багцлан ярьж өгөх бөгөөд Carplay-р дамжуулан машинтай холбогдож ажиллана. Бас гэрийн ухаалаг хэрэгсэл, төхөөрөмжүүдтэй холбогдож, гэрэл унтраах, өрөөний хэм тохируулах, хаалга түгжих зэргийг үг хэлэх төдийд гүйцэтгэх болжээ. Гэрт нэгээс илүү “HomePod”-той бол нэг өрөөнөөс нөгөөд нь байгаа хүнд дуут мессеж илгээж мөн болох аж. Хамгийн сайн хоршиж ажиллах нь мэдээж “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд, тэр дундаа iPhone.

Тус төхөөрөмжийн хувьд хар болон цагаан өнгөний сонголттойгоор худалдаанд гарах аж.

Зайнаас цэнэглэх "Magsafe"

Цоо шинэ систем бүхий зайнаас цэнэглэх энэхүү төхөөрөмж нь 15 Вт хүртэл, түргэн цэнэглэх функцтэй. Шинэ мэдрэгч болох NFC, "Magnetometer"-г оруулж өгснөөр "iPhone 12"-ын өөр дагалдах хэрэгслүүдтэй хоршин ажиллах боломж өргөжиж буй. Энэ дагуу "Magsafe"-тэй хорших шинэ кэйс, хэтэвчүүдийг мөн танилцуулав. Тэр дундаас дотор нь хийж цэнэглэдэг шинэ кэйс, "iPhone" болон "Apple Watch"-аа зэрэг цэнэглэх боломжтой төхөөрөмжүүд хамгийн шинэлэг байлаа.

"iPhone 12"-ын хайрцагнаас цэнэглэгч төхөөрөмжүүдийг хассанаар хайрцагны хэмжээ жижгэрч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг хоёр сая тонноор бууруулсан байна.

5G + Iphone 12

iPhone утасны шинэ загвараа танилцуулахын өмнө "Apple" 5G сүлжээний талаар танилцуулга хийв.

5G сүлжээг нэвтрүүлснээр өгөгдөл татах болон илгээх хурд сайжирч, хоорондоо илүү бодит цагийн горимоор холбогдон ажиллах, сүлжээний түгжрэл гарахгүй маш хурдтай болж буйн дээр хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг маш сайн хамгаалах боломжтой болж байгаа юм.

Таталтын хурд хоёр дахин нэмэгджээ. Энэ нь секундэд 4GB өгөгдлийг татна гэсэн үг юм. Цаашлаад 1секундэд 200 Mbps өгөгдлийг түгээх боломжтой. Олон мянган хүн нэгэн зэрэг гар утсаа ашигласан ч ямар ч гацалт, түгжрэл үүсэхгүй. Хоцрогдол маш бага, бараг л бодит цагийн горимоор явж байгаа мэт гэдгээрээ онцлог.

За, ингээд iPhone 12.

Шинэ загварын хувьд "iPad Pro"-той адил хавтгай, хөнгөн цагаан ирмэгтэй болсон бөгөөд урд болон хойд хэсэгт шинэ шилэн гадаргуу ашигласан байна. Тус загварын хувьд хар, цагаан, улаан, ногоон, хөх гэсэн таван өнгөний сонголттойгоор гарах юм.

"iPhone 11"-тэй адил 6.1 инч дэлгэцтэй ч түүнээс 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. Цаашлаад, шинэ дэлгэцийн технологийг нэвтрүүлж өгсөн нь "Super Retina XDR" дэлгэц юм. Энэ нь 2,000,000:1 контрастаар өнгүүдийг ялгах аж. "iPhone 11"-тэй харьцуулахад хоёр дахин их пикселтэй болсноороо мөн онцлог.

Өмнөх буюу iPhone 11 утасны дэлгэцийг хамгийн бат бөх гэж үзэж байсан бол энэ удаад бүр ч сайжирчээ. Шинэ, "Ceramic shield" дэлгэц нь маш тод харагдуулах бөгөөд илүү бат бөх болж санамсаргүй унагахад хагарахгүй байх магадлал дөрөв дахин өндөрсжээ.

Ухаалаг утсанд ашигласан хамгийн хурдан 11.8 тэрбум хагас дамжуулагчийг багтаасан чип болох A14 bionic-г суурилуулсан аж. 6 цөмтэй шинэ CPU нь 50 хувь илүү хурдан байх нь.

4 цөмт GPU нь дүрсний чанарыг сайжруулсан бөгөөд бусад график карттай харьцуулахад 50 хувь илүү хурдан ажиллана.

Шинэ "Neural Engine" нь секундэд 11 их наяд үйлдэл хийх чадамжтай.

A14 bionic чип видео тоглоомын чанарыг улам бүр сайжруулснаар iPhone дээрх тоглоом цоо шинэ түвшинд гарч ирсэн гэдгийг мөн онцолж байлаа.

Камерын хувьд, хос линзтэй системийг танилцуулсан бөгөөд 12 мегапикселийн үндсэн дуран, 12 мегапикселийн хэт өргөн дурантай, апертурын хурд нь 1.6 буюу өмнө нь байгаагүй өндөр хурдтай линз болж сайжирсан байна. Мөн харанхуй, гэрэл муу орчинд ч бүрэлзээгүй сайн зураг авч болох юм.

Компьютержуулсан фото зургийн технологиийг нэвтрүүлсэн нь гэрэл сүүдрийг хамгийн тохиромжтой түвшинд тааруулж сайн зураг авахад тусладаг бол Smart HDR–ын тусламжтайгаар зургийн деталь хэсгүүдийг хамгийн тодоор буулгах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн өндөр чанартай "Night mode" горимыг "iPhone 12"-ийн бүх загварт оруулж өгсөн учир шөнө ч сельфи авч, нөхдийнхөө хөгжилдөхийг дуранд буулгаж болох нь.

iphone mini, pro, pro max

"Apple"-ийнхан 5.4 инчийн дэлгэцтэй "iPhone 12 mini"-г дэлхий дээрх хамгийн жижиг, хөнгөн, нимгэн 5G гар утас гэлээ.

"iPhone 12" утасны Pro загвар нь ган хүрээгээр тоноглосон, шилэн гадаргуутай болгосон бөгөөд "Silver", "Black graphite", "Gold", болон цоо шинэ "Pacific Blue" гэх өнгөтэйгөөр гарчээ.

"Ceramic shield"-г оруулж өгсөний дээр ус, тоосны IP68 хамгаалалттай бөгөөд усанд зургаан метрийн гүнд 30 минут эвдрэлгүй ажиллах чадамжтай.

"iPhone 12 Pro" нь өмнөх загварын 5.8 инчийн дэлгэцийг 6.1 инчийн дэлгэцээр сольж, "iPhone 12 Pro Max" нь 6.5 инчийн дэлгэцийг 6.7 инч болгож томруулж, 3.5 сая пиксель багтаажээ.

Камерын тухайд, "iPhone 12 Pro"-ын шинэ өргөн дуран нь f1.6–н хурдтай апертуртай болжээ. 12MP телефото линзийг суулгасан нь мөн онцлог байлаа. Түүнчлэн "Optic zoom"-ээр 2.5 дахин татах боломжтой аж.

Шинэ камер нь харанхуй орчинд ажиллах чадамжийг 87 хувиар нэмэгдүүлжээ. "Deep fusion" зурганд "Neural engine"-ий функцийг ашиглан, деталийг өндөр нягтаршилтайгаар авах боломжтой болов.

"iPhone 12 Pro" болон "iPhone 12 Pro Max" загварт зориулсан, ямар ч хоцрогдолгүй зураг дарах боломжийг олгодог, өргөн хүрээний гэрэл, өнгийг ашиглаж, ямар ч байдаар боловсруулж, фото апп дотроо зургаа өөрчилж янзлах боломжтой "Apple Pro RAW" функцыг мөн танилцуулав.

"Apple" компаниас шинээр танилцуулсан "iPhone 12" утасны урьдчилсан захиалга "Шангри-Ла" төвийн нэг давхарт байрлалтай "Apple Store Shangri-La" төвд эхэлсэн байна. Урьдчилсан захиалга өгч, худалдан авсан хэрэглэгчид дундаас 12 азтан (10 азтанд "Airpods", хоёр азтанд "iPhone 12 mini") тодруулах аж.

Утас: 70101166