2024 оны статистик мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй 99138 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 70 хувь нь Улаанбаатар хот руу чиглэж байгаа ба түүнээс 60 гаруй хувь нь Сүхбаатарын талбайн 1.3 км-ийн радиуст төвлөрдөг. Тийм ч учраас энэ хэсэгт нийт 150 гаруй барилгын төслүүд, 600000м² гаруй оффис үйлчилгээний талбай байдгийг гайхах юун.  

Их хотын төв хэсэгт байрлах хүсэлтэй олон аж ахуй нэгжүүд дуу нэгтэй нэг зүйл хүсэж, шаардаж буй нь нь орчин үеийн стандарт шаардлага хангасан таатай ажлын байр юм. Энэ хэрэгцээ шаардлагад зөвхөн байршлаас гадна зогсоол, лифтний багтаамжаас эхлээд барилгын дотоод агааржуулалтын систем хүртэл нөлөөлнө.

Харин энэ бүгдийг нарийн тооцоолж бүтээсэн нэг барилга ирэх онд ашиглалтад орох гэж буй нь “International Trade Center”. Энэ удаагийн нийтлэлдээ архитекторын шийдлээс гадна инновац шингэсэн, оффис, үйлчилгээ, эвент танхим нэг дор төвлөрсөн “International Trade Center” буюу ITC Tower-ийг танилцуулж байна.  

Бизнесийн нэр: International Trade Center
Хаяг: Гадаад харилцааны яамнаас Шангри-Ла явах замд Эрүүл мэндийн яамны эсрэг талд
Үйл ажиллагааны чиглэл: Оффис, үйлчилгээ, эвент танхим нэг дор төвлөрсөн “Олон улсын худалдааны төв”
Үүсгэн байгуулагч: “Улаанбаатар Групп” ХХК
Үүсгэн байгуулагдсан: 2022 он
Веб хуудас: itc-mongolia.mn

СЭДЭЛ 

Монгол Улс сүүлийн арван жилд уул уурхайгаас хамааралтай байдлаа өөрчлөхийг эрмэлзэж, технологи, инновац зэрэг шинэ салбарт анхаарал хандуулах болсон билээ. International Trade Center бол энэ өөрчлөлтийн нэг хэсэг юм. Манай улсад барилга, байгууламж, оффис орчны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дээд зэрэглэлийн стандарттай байгууламжууд хомс байгаа нь ITC Tower-ийг барих сэдэл болжээ.

Бидний гол зорилго бол орчин үеийн компаниудын хэрэгцээг илүү сайн ойлгож, тэдэнд зориулсан орон зайг бүтээх хүслээс эхлэлтэй. Өнөөдөр ажилтан бүрийн ажиллах орчин нь зөвхөн ширээ, сандал байхаа больж, бүтээмж дэмжих орчин, технологи, тав тухыг шаардах болсон. Тийм ч учраас бид бизнесүүдийн амжилтыг дэмжих цогц орон зайг бий болгож, хэрэглэгчдэд зөвхөн нэг оффисын өрөө, байршил түрээслэх бус тухайн бизнесийг тогтвортой авч явах орон зайг нь бүрдүүлж, улмаар урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт нь байх үндсэн санаанаас бизнесээ эхлүүлсэн юм.

ялгарал

Хөл хөдөлгөөн ихтэй, хэзээ зам хааж, хэзээ зогсоол хайж хотоор нэг туучих нь таашгүй төвийн хэсэгт ажиллаж, амьдардаг бидэнд зогсоол маш чухал. Тиймээс ITC Tower нь 106 автомашины багтаамж бүхий дулаан зогсоол төлөвлөсөн ба энэ нь зогсоолын тоогоор хотын төвийн оффис барилгууд дунд Шангри-Ла төвийн дараа буюу хоёрдугаарт орж буй.

Түүнчлэн барилгын дотоод орчныг эрүүл, аюулгүй байлгах нь дараагийн чухал хэсэг. Оффисын ажилчид, түрээслэгч нар ширээн дээрээ хэчнээн янзын агаар шүүгч тавьж, маск зүүгээд ч гаднаас орж ирэх агаар нэгэнт бохирдолтой бол барилгын агааржуулалтын системийг бүхэлд нь сайжруулах шаардлагатай. Тиймээс бид үүн дээр онцгой анхаарал хандуулж ажилласан ба ингэхдээ гурван давхар шүүлтүүр бүхий гаднын бохир агаарыг шүүж, цэвэр агаараар хангах LG брэндийн тоноглолтой агааржуулалтын системийг төлөвлөсөн.

ITC TOWER гэж юу вэ? 

ITC Tower бол хотын төвд сүндэрлэсэн өндөр барилга гэхээс илүү орчин үеийн бизнесийн экосистем юм. Бүтээмж, тав тух, инновацыг хослуулсан шийдэл ч гэж хэлж болно. Төслийн хувьд Улаанбаатарын А+ бүсэд байрлалтай, нийт 27700 м² талбайтай 17 давхар бүхий барилга.

Гэхдээ ITC Tower-ийн гол үнэ цэн нь орчин үеийн бизнес эрхлэгчдэд зориулсан тохижилт, шийдэл гэхэд хилсдэхгүй. Бид капсул зочид буудал, хүчилтөрөгчийн өрөө, кабин оффисуудыг барилгадаа багтаасан ба энэ нь бүтээмжийг нэмэгдүүлж, ажилтнуудын тав тухыг юун түрүүнд эрхэмлэж буйн илрэл билээ. Судалгаагаар богино хугацааны амралт авсан ажилтнууд 30 хувиар илүү бүтээмжтэй, 50 хувиар илүү анхаарал төвлөрөл сайтай ажилладаг нь тогтоогдсон ба дэлхий нийтээр ажилчдын сэтгэл ханамж, тав тухыг эрэлхийлэх болсон энэ үед нүдээ олсон шийдэл гэж харж байгаа.

Хүчилтөрөгчийн өрөө ялангуяа эд агаарын бохирдол дунд ажиллаж, амьдарч буй их хотын иргэдэд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалт. Тус өрөөнд орсноор ядаргаа багасаж, танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирч, сэргэдэг. Капсул зочид буудлыг зөвхөн аялагчдад гэлтгүй томоохон хотуудын жишгийн дагуу ажилчдад "power nap" хийж, өдрийн цагаар эрч хүчээ сэргээхэд зориулагдсан орчин байгаасай гэж хүссэн.

Товчхондоо, ITC Tower бол ердийн оффисын барилга биш бөгөөд орчин үеийн, завгүй хотын амьдралын бүхий л шийдлийг цогцлоосон төв.


ОДОО

Манай барилга зөвхөн оффис зориулалтаас гадна арга хэмжээ зохион байгуулах талбайг санал болгож буй. Томоохон арга хэмжээ, өдөрлөг, хурал, сургалт зохион байгуулахад байршил, багтаамж, лифт, дотоод засал гээд архитекторын шийдэл маш чухал.

Одоогоор 7.2 метрийн өндөр таазтай лобби болон 75 метрийн урттай үйлчилгээний гудамж бүхий сонирхолтой хэсгийг барьж байгуулахад төвлөрөн ажиллаж байна. Энэ хэсэгт уран бүтээлчид бүтээлээ байршуулах боломжтойн зэрэгцээ үйлчлүүлэгчид амарч, урлагийн бүтээл таашаах тансаг хэсэг болгон тохижуулахаар хичээн ажиллаж байгаа. Мөн 1200 м2 талбай бүхий хамгийн сүүлийн үеийн интерьер дизайнтай, нэг дор 500 хүнийг хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхимыг бид санал болгож байгаа юм. Германы WELLS брэндийн өндөр хурдны 7 цахилгаан шат нь нийт 7630 кг ачаа буюу 108 хүнийг нэг дор тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд ачаалал ихтэй үед хурдан, саадгүй ажиллаж хэн бүхний цагийг хэмнэх болно.

Монгол Улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар 115115 хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаа ба тэдний ихэнх нь нийтийн орчинд нэвтэрч, үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Манай төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх үүднээс барилгын дотоод зохион байгуулалт, нэвтрэх системийг тэдэнд ээлтэй байдлаар шийдсэн. Тэр ч утгаараа барилгын зураг төслөөс эхлэн олон улсын стандарт, зөвлөхүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төвөггүй нэвтрэх, ашиглах боломжийг бий болгоод буйг дурдах нь зүйтэй.

ИРЭЭДҮЙ

Судалгаагаар ажлын орчинд тохиромжтой дэд бүтэц, үйлчилгээтэй орчинд ажилладаг хүмүүсийн бүтээмж 15-30 хувиар нэмэгддэг болохыг харуулсан байдаг. Мөн оффисын ажилчдын 78 хувь нь өдөр тутмын шаардлагатай үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой орчинд ажиллахыг илүүд үздэг байна.

Тиймээс цаашид барилгын 1-3 давхарт конвиненс дэлгүүр, сүлжээ ресторан, лоунж, кофе шоп, банк санхүү, нотариат зэрэг үйлчилгээний байгууллага байрлах бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна оффисын ажилчдад шаардлагатай үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг бий болгоно. Ингэснээр ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлж цагийг хэмнэх юм.

ЭРСДЭЛ

Өмнө хэд хэд дурдсанчлан бид нэлээн шинэлэг технологийг барилгадаа шингээх гэж хичээсэн. Энэ нь нэг талаараа засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлдэг тул тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлж тогтмол засвар үйлчилгээг хянах олон улсын хөрөнгийн менежментийн (IPM) стандартыг мөрдөж ажилласнаар өдөр тутмын үйл ажиллагааг илүү хэмнэлттэй, үр ашигтай байлгах боломжтой болсон.

Үүний зэрэгцээ энэ төрлийн бизнесийн томоохон эрсдэл нь түрээслэгч нарыг олох, талбайгаа хоосон түгжихгүй байх явдал. Зах зээлийн хувьд аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд оффисын талбай түрээслэх хэрэгцээ байхаас гадна хотын төвд ойр, хэрэглэгчдэдээ хүрч үйлчлэх байршил чухал. Тиймдээ ч түрээслэгчдийн хувьд түрээсийн үнэд илүү төвлөрч хямдхан газар олж түрээсэлдэг ч их засвар хийх шаардлага гардгийн улмаас ялгаагүй их зардал гаргадаг талтай.

Харин хотын А+ зэрэглэлийн оффис барилгуудын хувьд эрэлт тогтвортой ба үнэ цэнээ хадгалсаар байдаг. Өмнөх жилүүдийн оффисын худалдах үнийн өсөлтийн статистикийг харахад Сүхбаатар дүүрэг дэх оффисын худалдах үнэ жил тутам 8.7 хувийн өсөлттэй байгаа нь бидэнд угаас зах зээлийн хувьд эрэлт, хэрэгцээ их байгаа тул үнийн тоглолт хийж үнээ бууруулах, аль эсвэл хэрэглэгчдээ олох гэж зүдрэх асуудал нэг их тулгарахгүй болов уу хэмээн таамаглаж байна.


Хэрэв та хотын төвийн бүсэд худалдаа, үйлчилгээний талбай сонирхож байвал 7777-9989 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.