Бизнесийн байгууллагуудын тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааны гол хөшүүрэг бол мэдээлэл технологийн аюулгүй байдал. Банк, санхүүгийн байгууллагаас эхлээд жижиг дунд бизнесүүд ч өөрсдийн гэсэн веб хуудас, мэдээллээ нөөцлөх сервертэй байдаг шүү дээ.
“Онцлох бизнес” булангийн энэ удаагийн дугаарт байгууллагуудын тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааны хөшүүрэг болох мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах зорилготой Айтүүлс ХК-ийн шинээр гаргаж буй техникийн дэмжлэг үйлчилгээг онцолж байна.
Бизнесийн нэр: Айтүүлс ХК
Хаяг: СБД, 1-р хороо, Реженси Резиденс 201 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Дата төв, программ хангамж, мэдээлэл технологи
Гүйцэтгэх захирал: Ч.Мөнхжаргал
Үүсгэн байгуулагдсан: 2011 он
Цахим хуудсууд: www.itools.mn (Website), Айтүүлс ХК/itools JSC (Facebook), itools_jsc (Instagram)
Лавлах төв: 7575-5585
сэдэл
Манай Айтүүлс ХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд домэйн нэрийн бүртгэл, бизнес и-мэйл, веб хостинг, сервер байршуулалт, Cloud үйлчилгээ зэрэг үндсэн 13 төрлийн технологийн үйлчилгээг санал болгодог.
Сүүлийн үед манай оронд “Brain Drain” буюу хүний нөөцөө гадны орнууд руу алдаж, дотооддоо боловсон хүчний дутагдалд орох үзэгдэл ажиглагдах болсон. Үүнээс үүдэн мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад систем админ тэргүүтэй IT мэргэжилтний орон тоо эзгүйрч, улмаар серверийн бүрэн бүтэн байдал, мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх боллоо. Тиймээс манайх дээрх бэрхшээлтэй тулгараад буй компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү техникийн дэмжлэгийн үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.
ялгарал
Цогц үйлчилгээ: Технологийн хүчин чадлаа бүрэн ашиглахын тулд тухайн компанид мэдээлэл технологийн мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэв байхгүй бол систем болон серверийн тасралтгүй үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэлтэй. Гэхдээ хүний нөөц хомсдсон энэ үед уг эрсдлээс зайлсхийх нэгэн арга нь техникийн дэмжлэгийн үйлчилгээ юм. Уг үйлчилгээний тусламжтайгаар сервер, системийн найдвартай байдлыг хангаж, системийн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангах боломжтой.
Хүний нөөцийн бага зардал: Томоохон хэмжээний корпораци, компаниуд өөрсийн IT, техникийн ажилтантай байдаг бол жижиг, дунд компаниуд хүний нөөцийн хомсдлын нөлөөгөөр мэдээллийн технологийн ажилтангүй эсвэл нэг хүнд олон ажлыг давхар хариуцуулах нь нийтлэг. Компанидаа мэргэжилтэн авч ажиллуулах болон бидний санал болгож буй үйлчилгээг авах нь яг ижил үр дүнг үзүүлэх боловч зардлын хувьд тэнгэр газар шиг ялгаатай. Тодруулбал, олон жилийн туршлагатай, ОУ-ын сертификат бүхий мэргэжлийн системийн админы үйлчилгээг бид сарын 20-40 мянган төгрөгөөр буюу нэг технологийн мэргэжилтний нэг сарын цалингаас даруй 100 дахин хямд үнээр санал болгож байна.
Асуудлыг цаг алдалгүй шийдэх боломж: Сервер, системд гадны халдлага гэх мэт гэнэтийн асуудал тулгарвал тэр даруй асуудлын үндсийг олж тогтоон, шийдвэрлэх бөгөөд энэ нь техникийн үйлчилгээг тогтмол бус зөвхөн шаардлагатай тохиолдолд авдаг компаниудад нэн тохиромжтой.
Өөрсдийн сервертэй байх шаардлагагүй: Тухайн компанийн хадгалж буй дата, хянуулж буй сервер нь манай ОУ-ын TIER 2 стандартын шаардлага хангасан, дэд бүтцийн бүрэн шийдэл бүхий дата төвийн серверт байрших тул backup буюу нөөц сервер шаардлагагүй.
техникийн дэмжлэг үйлчилгээ гэж юу вэ?
Техникийн дэмжлэг үйлчилгээ гэдэг нь байгууллагын серверийн тасралгүй үйл ажиллагааг хянах, дата мэдээллийг нөөцлөх, серверт учирсан асуудлыг шийдвэрлэх зэргийг ойлгож болох үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээний тусламжтайгаар байгууллагынхаа системийн аюулгүй байдлыг олон жилийн туршлагатай, мэргэшсэн компанид даатгаж, бизнесийн үйл ажиллагаандаа бүрэн анхаарах боломж бүрдэнэ.
нэр
Техникийн дэмжлэг буюу “technical support” гэдэг үгнээс үүдэлтэй. Жишээлбэл, АНУ-ын Red Hat компани харилцагч байгууллагууддаа “Technical support” гэх систем админы үйлчилгээ үзүүлдэг. Харин бидний хувьд энэ төрлийн үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлээд байна.
одоо
Одоогоор бид энэхүү үйлчилгээгээ дараах гурван төрлөөр санал болгож байна.
Мониторинг: Сервер, веб, домэйн, SSL-ийг цаг ямагт хянаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг нь хангах зорилготой системийн админы үйлчилгээ
Нөөцлөх (Backup) хийх: Тоног төхөөрөмжийн эвдрэл, аливаа эрсдлийн үед дата мэдээллийг хадгалах, эргэн сэргээх зорилгоор дата мэдээллийн санг хоёрдогч серверт хуулбарлан нөөцлөх үйлчилгээ
Захиалгат ажил: Системд гарсан асуудлыг түргэн шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, тохиргоо хийх зэрэг бусад зөвлөх үйлчилгээнүүд
баг
Манайх нийт 25 ажилтантай. Ажилтнуудын ихэнх хувь нь салбартаа олон жил ажилласан туршлагатай, ITIL 4 Foundation - IT Service Management Certification, ISO 27001:2022 Lead Auditor, Accredited Operations Specialist (AOS), Uptime Institute, cPanel Certified Partner Accreditation (CPCP) болон ССNA, CCNP зэрэг ОУ-ын нэр хүндтэй сертификат бүхий мэргэжилтнүүүд ажилладаг.
ирээдүй
Манай техникийн дэмжлэгийн үйлчилгээ нь тун удахгүй мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх болон IT аудитын үйлчилгээг гаргахаар ажиллаж байна. Үүнд vulnerability (эмзэг байдал), penetration (нэвтрэлт) тест хийх үйлчилгээ мөн багтана. Ингэснээр манай компаниас техникийн дэмжлэгийн бүх төрлийн үйлчилгээг авах боломж нээгдэх юм.
эрсдэл
Албан байгууллага, хувь хүний эмзэг, нууц мэдээллүүдтэй ажиллах учраас тэдгээрийг алдах, халдлагад өртөх нь бизнесийн харилцагчийн итгэлийг алдах нэн том алдаанаас гадна мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу өндөр хариуцлага хүлээдэг. Энэ бол бизнесүүдэд тулгарах хамгийн том эрсдэл бөгөөд тасралтгүй суралцаж, цаг ямагт хөгжиж байж сэргийлж чадна. Тиймээс манай компани мэдээллийн аюулгүй байдлыг тогтмол сайжруулан ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих