Шинэлэг санаачилга, бүтээн байгуулалтыг онцлон танилцуулдаг “Онцлох төсөл” булангийн ээлжит дугаарт шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй “Мандала Гарден” цогцолбор хорооллыг онцолж байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэгтэй гэгддэг. Учир нь мод ургамал агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэхээс гадна зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хүртэлх хувийг өөртөө шингээж, агаарыг цэвэршүүлэх ач тустай. Энэ ч утгаараа байгаль, агаар, усыг цогцлоосон “AWT” консепц нь тус хорооллыг онцгой болгож буй юм.
Нэр: Мандала Гарден цогцолбор хороолол
Хаяг: Мандала Гарден, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот
Үйл ажиллагааны чиглэл: Орон сууцны цогцолбор хороолол
Төслийг хэрэгжүүлэгч: Монкон групп
Төсөл хэрэгжих хугацаа: 2021 он - 2029 он
Сошиал хуудсууд: mandalagarden.mn (website) | Mandala Garden / Мандала Гарден хотхон (facebook)
сэдэл
Бидний хэрэгжүүлж буй "Мандала Гарден" төслийн гол зорилго нь оршин суугчдад байгальтай ойр, эрүүл мэндийг дэмжсэн, сэтгэл ханамжтай амьдрах орчныг бүрдүүлэх явдал юм. Төслийн төлөвлөлт, дизайнд байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой орчныг бий болгоход анхаарсан.
Мөн манай төсөл ногоон барилгын үзэл баримтлал дээр суурилсан бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг барилга байгууламждаа дараах байдлаар тусгасныг онцлууштай. Үүнд:
- Байгалийн гэрлийг дээд хэмжээнд ашиглах архитектурын оновчтой төлөвлөлт
- Дулаан алдагдлыг багасгах зориулалтын тусгай технологийн түүхий эдийг ашиглах
- Ухаалаг усалгааны систем, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмжүүд суурилуулах зэрэг шийдлүүд багтана.
Эдгээр нь оршин суугчдын өдөр тутмын хэрэглээг хэмнэхээс гадна байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн амьдралын хэв маягийг бий болгоход чиглэж байгаа юм.
ялгарал
Буух эзэн, буцах хаягтай: “Найдвартай төсөл хэрэгжүүлэгч - Монкон групп” нь барилгын материал сонголтоос эхлээд барилга угсралтын бүх үе шатыг бүрэн хариуцаж ажилладаг. Мөн бизнес зэрэглэлийн орон сууц гэдэг утгаараа олон улсын чанарын шаардлагуудыг хангахуйц материал, тоноглолтой. Дотооддоо чанарын хяналтын албатай учраас давхар бүрийн цутгалт дуусмагц стандартын хяналт шалгалт хийж, мэдээллийг архивладаг. Дотоод заслын материалаас хорт чанар бүхий бохирдол ялгарч байдаг бөгөөд тэрхүү бохирдлын стандарт хэмжээг үнэнчээр хангадаг цөөн хотхоны нэг нь "Мандала Гарден" юм.
Стандартыг давсан чанар: Монгол дахь бүрэн цутгамал орон сууц 300-350 маркийн бетон ашиглах стандарттай байдаг бол бид 450 маркийн буюу хамгийн өндөр зэрэглэлийн бетон ашигладаг.
Бусад орон сууцны төслүүдээс харахад блок бүр дээр өөр констракшн туслан гүйцэтгэгчээр ажилладаг бол бидний хувьд захиалагчаас гадна гүйцэтгэлийн бүхий л ажлыг өөрсдөө бүрэн хариуцаж ажилладаг учраас барилгын чанар, материал, дотоод заслын хувьд ялгаатай байна гэж санаа зоволтгүй.
Ус, дулааны уран шийдэл: Манай оршин суугчид зэвтэй ус гардаггүй гэдэгт ихэд сэтгэл хангалуун байдаг. Бид төвөөс ирсэн усыг танканд хуримтлуулж, элдэв бохирдлоос нь шүүсний дараа PPR зэвэрдэггүй хуванцар хоолой бүхий ялтсан бойлуурт халаагуураар халааж, айлууд руу түгээдэг.
Оршин суугчдыг цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангахын тулд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн РП-ээс гадна “Яармагийн дэд станц”-аас 2км үргэлжлэх өндөр хүчдэлийн шугам татаж, Мандала Гарден хорооллын РП байгуулсан. Иймд аль нэг эх үүсвэрт цахилгаан тасрахад нөгөө эх үүсвэр цахилгаанаар хангах боломжтой.
"мандала гарден" гэж юу вэ?
“Мандала Гарден” төсөл нь нийт 10 га талбайг хамрах бөгөөд архитектурын өвөрмөц шийдэл, инженерийн дэд бүтцийг уялдуулсан, хүн, байгальд ээлтэй цогц төлөвлөлт бүхий цогцолбор хороолол юм. Нийт 14 блок барилга, 1500 айл өрх, 2400мкв тоглоомын талбай, мөн хотхоны нийт талбайн 65 хувь буюу 6500мкв ногоон байгууламж бүхий гадна тохижилттой. Хороолол дотроо 864 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, 12000мкв бүхий 2 үйлчилгээний төвтэй.
Ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчныг өвлүүлэн үлдээж, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн "Animal", "Water", "Tree" буюу "AWT" консепцтой. Үүнд:
- Zoo garden: 14 мянган мкв талбайтай, 16 давхар таван блок барилга, 514 өрхтэй.
- Water garden: 30 мянган мкв талбайтай, 16 давхар дөрвөн блок барилга, 435 өрхтэй. Water Garden нь хорооллын төв хэсэгт байрлах бөгөөд оршин суугчдын хэрэглээнд нийцэхүйц усан бассейн, спорт комплекс, ТомЁ сургууль, цэцэрлэгийг төлөвлөсөн.
Хороолол доторх тохижилтийг хүн бүхэнд ээлтэй, аюулгүй байдлаар төлөвлөснөөрөө онцлог. Тухайлбал, орон сууц болон явган хүний замыг холбосон шатны дэргэдэх налуу замыг олон улсын стандартын дагуу долоон хэмийн налуу төлөвлөсөн нь тусгай хэрэгцээт иргэдийг хороолол дотор саадгүй зорчих боломжоор хангасан. Мөн оршин суугчдын аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс хотхон доторх автомашины хөдөлгөөнийг явган зорчигчоос тусгаарлаж, блокуудыг гүүрэн гарцаар холбосон тул оршин суугчид хотхоны аль ч өнцөг булан руу автомашины хөдөлгөөнд оролцохгүйгээр хүрэх боломжтой. Харин онцгой тохиолдолд ашиглах авто замуудыг стандартын дагуу төлөвлөсөн.
нэр
Төслийн нэр гүн утга агуулгатай бөгөөд эртний соёл, байгальтай зохицсон амьдралын хэв маягийг илэрхийлдэг. "Мандала" гэдэг үг нь Санскрит гаралтай бөгөөд "төгс тойрог" буюу бүхэл бүтэн байдлыг илэрхийлдэг. Энэ нь олон соёлд, тэр дундаа Буддын шашинд, оюун санааны төвлөрөл, бясалгалын бэлгэдэл болдог. "Гарден" буюу "цэцэрлэг" нь байгальтай харилцах, амрах, тайвшрах орчныг илэрхийлдэг. Иймээс "Мандала Гарден" нэр нь байгаль, оюун санаа, амьдралын тэнцвэрт байдлыг хослуулсан, амьдрах орчныг илэрхийлж байна.
одоо
Одоогийн байдлаар Zoo garden болон Water garden ашиглалтад орсон.
Орон сууцны хувьд 47-125 мкв хүртэлх сонголттой. Бэлэн орон сууцны дундаж үнэ мкв нь 4,500,000₮.
Орон сууц захиалга нь урьдчилгаа 30 хувийг төлснөөр баталгаажих бөгөөд 10 хувийг нь урьдчилж төлөөд үлдсэн 20 хувийг тухайн блокоо ашиглалтад орох хүртэлх хугацаанд хүүгүй нөхцөлөөр хувааж төлөх боломжтой. Мөн нээлттэй өдөрлөгийн үеэр эдийн засагчтай гуравласан уулзалт хийх, гадаадад амьдардаг монголчууд цахимаар уулзалт зохион байгуулж, мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн.
баг
Төслийн инженерийн баг 30 ажилтантай. Үүн дээр техник, барилга угсралтын нийт ажилтнуудыг нэмж тооцвол 200 орчим ажилтан бий.
ирээдүй
Төв замаас хол, өндөрлөг газар байрладаг учраас агаарын бохирдол харьцангуй бага ч хавар цас хайлах, бороо орох үед шар ус урсаж, хорооллын дэргэдэх автозамын эвдрэл үүсгэдэг нь гол асуудал болдог. Үүнийг шийдэхийн тулд хорооллын баруун талд үерийн далан байгуулахаар төлөвлөсөн. Мөн олон улсын стандартад нийцсэн бассейн, спорт комплекс байгуулахаар барилгын ажил явагдаж байна.
Гуравдугаар ээлж буюу Forest garden улсаас төлөвлөгдсөн авто зам өргөтгөлийн ажилтай холбогдуулан энэ оны есдүгээр сард ашиглалтад орж эхлэхээр төлөвлөгдөж байна. Блок хоорондоо зургаан сарын зайтай ашиглалтад ордог бөгөөд нэг блок баригдаж дуусах хугацаа 18 сар.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан "Мандала Гарден" цогцолбор хороолол төслийн ээлжит "Онлайн ганцаарчилсан уулзалт"-ыг дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулж байна. Та энд дарж бүртгүүлнэ үү.