Япон улс үйлдвэрлэл, технологийн дэвшлийг чанар, хийц, бүтээлч үйлдвэрлэлээрээ түүчээлсээр ирсэн түүхтэй. Тэр дундаа шаазан эдлэлийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулж, баялаг уламжлал, хэв маягаараа ялгардаг болжээ.
Энэ удаагийн дугаарт бид дэлхийн гангар шаазан эдлэлийн салбарын томоохон төлөөлөл болох Норитакэ брэндийн Монгол дахь албан ёсны салбарыг онцолж байна.
Нэр: Компани - БӨТА ХХК | Брэнд - Норитакэ
Үйл ажиллагааны чиглэл: Гангар шаазан эдлэлийн худалдаа
Гүйцэтгэх захирал: Б.Төмөрбат
Үүсгэн байгуулагдсан он: 2014 он
Цахим хаяг: Instagram, Facebook
сэдэл
Монголчууд бид нүүдэлчин соёлтойн сацуу зочилж ирсэн гийчнийг хүндэтгэн элдэв сэв, буртаггүй аяганд цай ундаа аягалж, юу байна түүгээрээ дайлдаг зочломтгой ард түмэн билээ.
Аягыг дээшээ харсан сав хэмээн бэлгэшээж, өдөр тутмын ахуйдаа хэрэглэхээс гадна, чамин тансаг аяга тавгийг бэлэг дурсгалын зориулалтаар хэрэглэдэг. Одоог хүртэл ихэнх айлын хойморт чамин тансаг аяга, таваг өрөөстэй байдаг шүү дээ. Түүнчлэн монгол эзэгтэй бүрийн хувьд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, өнгө төрхийг илэрхийлэх чухал, нандин эдлэлүүд нь ихэвчлэн шаазан эдлэл байдаг. Тиймээс үл хуучрах хийц, чанараараа дэлхийд танигдсан шаазан эдлэлийг эх орноосоо авах боломжийг бий болгохоор 2014 онд энэхүү брэндийн албан ёсны дистрибьютер болж, Монголдоо оруулж ирээд есөн жилийн хугацаа өнгөрсөн байна.
ялгарал
Норитакэ брэндийн ялгарал бол чанар, чамин тансаг дизайн, эрүүл мэндэд ээлтэй байдал юм.
Чанар: Япон улс нь дэлхийн шилдэг гурван үйлдвэрлэгч орны нэг бөгөөд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрээ нарийн судалгаан дээр үндэслэж, бүх зүйлсийг нь худалдан авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бүтээсэн байдаг. Тиймээс орчин үед Япон чанарт эргэлзэх шаардлагагүй болсон.
Эрүүл мэнд: Норитакэ брэндийн шаазан эдлэлийг материалын хувьд bone china буюу ясны хольцтой, fine porcelain буюу керамик хольцтой гэж хоёр ангилдаг. Ясны хольцын талаар илүү тодруулбал, үхрийн ясыг шатаан үнс болгож улмаар түүхий эд болгон ашигладаг гэсэн үг. Энэ нь кальцийн фосфатыг ихээр агуулдаг, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бактери үржих эрсдэл бага зэрэг шинж чанараараа онц дүнтэй түүхий эдэд зүй ёсоор тооцогддог.
Норитакэ брэнд бүтээгдэхүүний орц найрлагынхаа 30 хувьд нь ясны үнс ашигладаг бөгөөд энэ нь салбар дотроо харьцангуй өндөр үзүүлэлт юм. Кальци бидний мэдэхээр ясны бат бөх байдлыг хадгалан, ясны сийрэгжилтээс сэргийлдэг бөгөөд хангалттай хэмжээгээр хэрэглэснээр цусны даралтыг хэвийн болгоход чухал нөлөөтэй. Манай улсын нийт өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх гурван шалтгааны нэг нь тархины цус харвалт байдаг учир бид кальцийн хэрэглээгээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.
норитакэ гэж юу вэ?
Норитакэ брэнд нь 1904 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 119 жилийн хугацаанд 60 гаруй улсад салбартай, 90 гаруй улсад албан ёсны эрхтэй худалдаалагддаг, дэлхийн гангар шаазан эдлэлийн топ таван брэндийн нэг болж чадсан.
Норитакэ брэнд дэлхийн нэр хүндтэй Peninsula, Hilton, Sheraton, Hyatt, Westin, Shangri- La зэрэг зочид буудал, ресторан, Cathay, Qantas, Emirates, British Air, Lufthansa зэрэг агаарын тээврийн компаниуд, Катар, Саудын араб, Өмнөд Африкийн элчин сайдын яамдуудтай хамтран ажилладаг.
нэр
Өнөөгийн Норитакэ нь 1876 онд АНУ-ын Нью-Йорк хотод Моримура ах дүүсийн үүсгэн байгуулсан худалдааны компаниас гаралтай. Энэхүү худалдааны компани нь шаазан эдлэл, цаасан дэнлүү болон бусад бэлэг дурсгалын зүйлсийг импортолдог байж. Ингэж явсаар 1904 онд Япон улсын Нагоя хотын ойролцоох Норитакэ хэмээх тосгонд ижил нэрт компанийг үүсгэн байгуулсан түүхтэй.
Энэхүү үйлдвэрийн анхны зорилго нь Барууны хэв маяг бүхий хоолны савыг олон улсын зах зээлд нийлүүлэх явдал байв. Ийнхүү тэд экспортод тохиромжтой шаазан аяга, таваг бүтээхэд 10 жилийг зарцуулж, 1914 оноос үйлдвэрлэж эхэлсэн юм.
одоо
Энэ жил Норитакэ брэндийн Монгол дахь салбарын есөн жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол үндэсний ёс уламжлал, хээ угалзыг агуулсан Хүннү оройн зоогийн гангар шаазан иж бүрдэл болон Есөн хөлт цагаан туг, Уяхан замбуу тивийн наран, Агула буюу Отгонтэнгэр хайрхны дүрслэл бүхий бэлэг дурсгалын тавгийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна.
баг
Манай компани нийт 60 орчим ажилтантай бөгөөд үүнээс 80 хувийг нь залуу боловсон хүчин эзэлдэг. Бид Поларис их дэлгүүрээр дамжуулан Япон улсын үйлчилгээний стандартыг эх орондоо нэвтрүүлж, үйлчилгээний чанар стандартын жишиг болохоор зорилт тавин ажиллаж байна.
Компанийн хэмжээнд бүтээлч сэтгэлгээ, өөриймсөг хандлага, түүчээ багийн ажиллагаа, амьдралын зөв үзэл гэсэн үнэт зүйлсийг эрхэмлэн ажилладаг. Энэхүү үнэт зүйлстэйгээ уялдахуйц үнэ цэн бүтээж, үргэлж сайн руу тэмүүлэх эрхэм зорилгынхоо төлөө нэгдэн нийлж чаддаг хамт олон.
эрсдэл
Гангар шаазан эдлэл нь тансаг хэрэглээний бүтээгдэхүүн учраас бидний чиглэж буй зах зээл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зах зээлтэй харьцуулбал харьцангуй жижиг гэсэн үг. Уг эрсдлийг даван туулахын тулд бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэх ажлыг сүүлийн жилүүдэд хийж байна.
ирээдүй
Норитакэ корпорацтай хамтран үндэсний баялаг түүх, өв уламжлалаа илэрхийлсэн хамтын бүтээгдэхүүнээ танилцуулсан нь Монголынхоо өвийг хадгалж, цаашлаад Монголын соёлын өвийг дэлхийн 60 гаруй оронд сурталчлан таниулах томоохон төслийн эхлэл болж чадсан. Уг санаачилга нь манай одоогийн хэрэглэгчдийн хүлээлтэд нийцээд зогсохгүй дэлхий даяар шинэ хэрэглэгчдийг татах үүд хаалгыг нээж байна.