Хүн дунджаар 80 наслана хэмээн тооцвол амьдралынхаа 26 жилийг зөвхөн унтлагын өрөөндөө өнгөрүүлдэг хэмээх судалгаа бий. Мэдээж үүн дээр хооллох, зурагт үзэх, гэр бүл найз нөхдөөрөө цуглах гэхчлэн цагийг нэмбэл орон гэр гэдэг бидний хувьд яахын аргагүй амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлдэг орчин болж байгаа юм. Нөгөө талдаа гэрийн тохижилт, тавилга бол хувь хүний дотоод ертөнц, амьдралын хэв маягаа бусдад илэрхийлэх тун хүчтэй хэрэгсэл.

Энэ удаагийн дугаартаа бид тавилгын худалдаа, үйлчилгээний чиглэлд Монголдоо анхдагч Шинэ Сонголт брэнд их дэлгүүрийг онцолж байна. Тавилга худалдан авахдаа анхаарах зүйлс хийгээд албан ёсны брэндээс худалдан авалт хийхийн давуу тал зэрэг олон сэдвийн дагуу бид ярилцсан юм.



Бизнесийн нэр: "Шинэ Сонголт" брэнд тавилгын их дэлгүүр
Хаяг: ХУД, гуравдугаар хороо, Нарны гүүрний баруун урд
Үйл ажиллагааны чиглэл: Худалдаа, үйлчилгээ
Гүйцэтгэх захирал: Ч.Мөнхбат
Үүсгэн байгуулагдсан: 1996 он
Цахим хуудсууд: Shine Songolt (Facebook), shinesongoltmn (Instagram)
Уриа үг: Таны мөрөөдлийн интерьерийг цогцлооход бид тусална.

СЭДЭЛ

Шинэ Сонголт брэнд их дэлгүүр одоогоос 28 жилийн өмнө олон улсын зах зээлд тэргүүлэгч брэндүүдийг Монголдоо албан ёсоор оруулж ирж байсан түүхтэй.

Үүсгэн байгуулагч маань интерьерт сонирхолтой, тавилгад хоббитой хүн л дээ. Тухайн үед одоогийнхтой харьцуулахад тавилгын нэр төрөл тун цөөн, дизайны хувьд ч бараг бүх айл нэгэн хэвд цутгасан мэт ижилхэн байсан тул хэрэглэгчдэд сонголт нэмэх, дэлхийн брэндүүдийг эх орноосоо худалдан авах боломж олгох зорилгоор бизнесээ эхлүүлсэн нь улмаар тавилгын их дэлгүүр болон өргөжсөн.

Манай хамт олон анх үүсгэн байгуулагдсан цагаасаа л хэрэглэгчдэд загварлаг бөгөөд удаан эдэлгээтэй, тав тухтай мэдрэмж төрүүлдэг, хэзээд үнэ цэнээ алдахгүй тавилгыг нийлүүлнэ хэмээх үзэл баримтлалтай байсан. Одоо ч бид анхны зорилгынхоо дагуу хэрэглэгчдэд хамгийн сайн сонголтуудыг санал болгохын төлөө хичээн ажилладаг.


Маркетингийн ахлах менежер Х.Уранзаяа


ЯЛГАРАЛ

Зах зээл дээрх олон тоглогчдоос биднийг сонгох шалтгааныг дурдахад:

1. Чанар, эдэлгээ

Тавилга сонгохдоо хэрэглэгчдийн хамгийн их анхаардаг хүчин зүйл бол түүхий эд. Бидний оруулж ирдэг брэндүүдийн хувьд удаан хугацааны турш эдлэх боломжтой мод, даавуу, гантиг чулууг сонгон бүтээгдэхүүнээ урладаг.

Жишээ нь, BAM брэндийн чулуун тавцантай хоолны ширээг Альпийн нуруунаас олборлосон испани гантиг чулуугаар хийснээрээ онцлог. Дээд талын өнгөлгөөг нь маш нимгэн хийсэн учраас хүрэх төдийд л хүйтэн чулуу мэдрэгдэнэ. Сайн тавилга хүний бүтээмж, амьдралын чанарт шууд утгаараа нөлөө үзүүлдэг. Тиймээс хэрэглэгч нэг тавилга аваад арван жил сэтгэл ханамж дүүрэн ашиглах уу эсвэл хоёроос гурван жил тутамд солих уу? Энэ хоёрын сонголтын эдийн засгийн үр ашиг ямар байх вэ? гэдгийг шийдвэр гаргахаасаа өмнө бодолцох нь зүйтэй болов уу.

2. Эрүүл мэнд

Гэр ахуйн тавилгын 80 гаруй хувийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд формальдегид хэмээх дүүргэгч бодис ашигладаг. Тавилгын хавтан материалд ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлэх аюултай.

Тиймээс тавилга худалдан авахдаа загвар хийцээс гадна тавилгад ашигласан хавтангийн гэрчилгээг шалгаж үзэх нь тун чухал. Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай. Манай дэлгүүрт зарагдаж буй тавилгууд E0, E1 стандартыг хангаснаараа давуу талтай юм.

3. Тав тух

Тавилгын дэлгүүр маань нийтдээ долоон давхраас бүрддэг. Давхар бүр брэндийнхээ концепттой уялдсан дотоод заслуудтай. Бидний хувьд жил бүр тухайн жилийнхээ интерьерийн чиг хандлагатай уялдуулан шоурүмийн дотоод заслыг өөрчилдөг тул хэрэглэгчид дан ганц тавилгаас гадна гэртээ хэрэгжүүлж болох интерьер заслын санааг ч манай дэлгүүрээс авах боломжтой.

Энэ жилийн хувьд бид байгалийн гаралтай элементүүд болох амьд ургамал, тав тух, амгалан байдал мэдрүүлэх цайвар, завсрын өнгөөр шоурүмүүдээ тохижуулсан.
Түүнчлэн орчин тойрныг илүү дулаан уур амьсгалтай болгож, яг л гэртээ буй мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд хивс, дорож, хөшиг, декор зэрэг нарийн хэсгүүдэд ч анхаарлаа хандуулдаг.



шинэ сонголт гэж юу вэ? 

Бидний уриа “Таны мөрөөдлийн интерьерийг цогцлооход бид тусална.” Хүн бүхний дотор мөрөөдлийн гэрээ хэрхэн тохижуулах төсөөлөл байдаг шүү дээ. Бидний зорилго бол хэрэглэгчдийнхээ тэрхүү төсөөллийг бодит болгох, дараагийн 10, 20 жилийн амьдралаа төвхнүүлэх орон зайг нь тухтай, халуун дулаан орчин болгоход туслах явдал.

ОДОО

Бид одоогоор 20 гаруй брэндийн 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг их дэлгүүртээ худалдаалж байна. BAM, Steel-Land, Albea, CBD, KIRPI зэрэг брэндүүд нь чанар, эдэлгээгээрээ аль хэдийн дэлхийн хэрэглэгчдэд танигдсан. Эдгээрээс BAM, Steel-Land брэндийг онцлон танилцуулъя.

1993 онд үүсгэн байгуулагдсан Steel-Land нь Хятадын тавилгын салбарт тэргүүлэгч брэнд. Дэлхий даяар 1000 гаруй нэрийн дэлгүүртэй бөгөөд сүүлийн 28 жилийн хугацаанд олон улсын тавилгын үзэсгэлэнгээс 100 шагнал, 1000 гаруй загвар, техникийн патентын эзэн болсон. Тус брэнд нь Италийн тавилгын дизайны мөн чанарыг хадгалахын сацуу Германы нарийн гар урлалын стандартыг баримталдгаараа онцлог.

Харин BAM брэндийн хувьд Италийн алдарт B&B болон CASSINA брэндийн дизайнер Kicco Bestetti-ийн хамтрал юм. Франц, Итали, Румын, Спани, Их британи, Серб, Швед зэрэг европ тивийн орнуудад бүтээгдэхүүнээ экпортолдог ба бүтээгдэхүүн дээрээ “Made In Italy” шошгыг хаддаг. Энэ нь Итали улсын стандартын дагуу үйлдвэрлэлээ явуулдгийн тод жишээ юм.



ИРЭЭДҮЙ

Орчин цагт хэрэглэгчид харьцангуй сайн мэдээлэлтэй болж, хүссэн тавилгаа өөрсдөө гаднаас захиалах боломжтой болжээ. Тавилгын зах зээл дээр ч олон тоглогчид гарч ирж байна. Бидний хувьд энэхүү өрсөлдөөнд бусдаас ялгарахын тулд зөвхөн тавилга худалдаалахаас илүүтэй интерьерийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна.

Тодруулбал, буйдан сонирхож буй хэрэглэгчийн гэрийнх нь ерөнхий интерьерийн зургийг гаргаж, тухайн орон сууцанд ямар хэмжээтэй буйданг хаана байршуулах, кофены ширээ, сандал зэрэг дагалдах тавилгууд нь ямар загвартай байх, хөшиг, гэрэл, хивс ая тух бүрдүүлэх декорын сонголт зэрэг цогц зөвлөгөөг бидний зүгээс өгнө гэсэн үг. Хүн бүрийн зан төлөв, амьдралын хэв маяг, санхүүгийн нөхцөл ялгаатай учраас бидний зөвлөгөөний дагуу хэрэглэгч илүү хурдан, оновчтой, зөв шийдвэр гаргах боломж үүсэж байгаа юм.



ЭРСДЭЛ

Манай дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийн дуураймал хувилбарууд гаднын цахим сайтууд дээр элбэг зарагддаг. Тэдгээр загваруудыг оруулж ирдэг хувь хүмүүс ч монголд элбэг. Гаднаас нь харахад загварын хувьд ижилхэн боловч түүхий эдээс өгсүүлээд чанар, эдэлгээний зөрүү асар их. Хэрэглэгчдийн хувьд хангалттай мэдээлэлгүй, дээрээс нь брэнд тавилгын дэлгүүрүүд хэт өндөр үнэтэй гэх мэт ташаа ойлголтоос болж “Харамч хүн хоёр төлөх”-ийн үлгэр болдог мэт анзаарагддаг юм.

Зарим нэг хэрэглэгч маань BAM, Steel-Land брэндийн Хятад дахь салбарт очтол манай дэлгүүр тэндхээс илүү хямдхан болж таарсан тул эргэж манайхаас худалдан авсан ч тохиолдол бий. Бүх брэндүүд маань албан ёсных учраас бид хэрэглэгчдэдээ хамгийн доод үнэ, худалдан авалтын дараах баталгаа, засвар гээд цогц үйлчилгээг санал болгож чаддагаа итгэлтэйгээр хэлнэ.

Мөн манайх их дэлгүүр гэдэг утгаараа үнийн бодлогын хувьд харьцангуй уян хатан. Дундаж орлоготой өрхүүдийн төсөвт таарах хангалттай өргөн сонголт манайд бий шүү. Дээр нь Pocket, Omni, Numur зэрэг санхүүгийн олон үйлчилгээг сонгох боломжтой.