Эрүүл, гэрэлтсэн арьс эрэгтэй, эмэгтэй гэлгүй хүн бүрийн хүсэл билээ. Тэрхүү хүслийг косметик, гоо сайхны салбарын шинэ нээлт, дэвшилтэт аргачлалууд бодит болгож, залуу нас, гоо үзэсгэлэнгээ илүү удаан хадгалах боломжийг бүрдүүлж буй.
Гоо сайхны салбарт арвин туршлагатай Үлэмж салон 2017 онд Үлэмж Клиникээ нээснээр арьс, гоо заслын олон асуудалд үр дүнтэй шийдлүүдийг нэвтрүүлсэн юм. Онцлох булангийн шинэ дугаартаа тав тухыг эрхэмлэж, дэвшилтэт төхөөрөмжөөр үйлчилдэг энэхүү хамт олны ажил, арга барилтай танилцъя.
Нэр: Үлэмж Клиник
Үйл ажиллагааны чиглэл: Арьс гоо заслын үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: Б.Дэлгэрмаа
Үүсгэн байгуулагдсан он: 2017 он
Цахим хаяг: Ulemj clinic (Facebook) Ulemj.clinic (Instagram)
сэдэл
Энэ жил Үлэмж салоны 25 жилийн ой тохиох гэж байна. Би загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжлээр Украйнд, бизнесийн удирдлага чиглэлээр Америкт суралцсан. Төгсөөд эх орондоо буцаж ирэхэд гоо сайхны элдэв үйлчилгээ төдийлөн төрөлжин хөгжөөгүй байсан юм. Гэсэн ч охид, бүсгүйчүүд гоёж гангалах дуртай учраас гоо сайхны салбар эрэлттэй байсан. Америк чанар стандартыг Монголдоо нэвтрүүлэхээр энэ салбарт хөл тавьсан.
Гоо сайхны салбарын үйлчилгээ төгөлдөржин хөгжихийн хэрээр хүмүүс гадаад үзэмждээ улам бүр анхаарч, богино хугацаанд чанартай үр дүн буюу хурдхан гоё, сайхан болохыг хүсэх болсон. Энэхүү эрэлт, хэрэгцээг олж хараад Үлэмж салоноо өргөжүүлж, мэргэжлийн эмч, албан ёсны төхөөрөмжүүдийг нэвтрүүлэн 2017 онд Үлэмж Клиникийг байгуулсан түүхтэй.
Арьс гэдэг хүн бүрд хамааралтай чухал зүйл. Охид, бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн гоо сайхандаа анхаарч үсний ургалт, арьсны нүхжилт, батга сорвины асуудлаа шийдэхээр манайхыг зорин ирдэг. Бид мэсийн бус аргаар, олон улсын албан ёсны эрхтэй гоо сайхны зориулалтын төхөөрөмжүүдээр оношилж, үйлчилдэг онцлогтой.
ялгарал
Бид бүтээгдэхүүн болон клиникийн тоног төхөөрөмжөө үйлдвэрлэгчээс шууд захиалж авчирдаг. Одоогоор дараах дөрвөн төхөөрөмж үйлчлүүлэгчдийн дунд хамгийн эрэлттэй байгаа.
Нэгт, 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа, дэлхийд тэргүүлэгч Lumenis-ийн шинэхэн төхөөрөмж болох Lumenis Stellar M22-ийг үйлчилгээндээ нэвтрүүлээд удаагүй байна. Уг төхөөрөмж нь арьсны гадаргууг гэмтээлгүй зөөлөн аргаар арьсны толбо, нөсөө, сорви багасгах, язралт арилгах, арьс нөхөн сэргээх онцгой үйлчилгээтэй. Мөн SapphireCool гэх тусгай хошуу ашигладаг тул ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлдэггүй.
Манай салоноор өдөрт 400-500 орчим хүн үйлчлүүлдэг. Учир нь бид цөөхөн хүнд биш нийтэд зориулсан хямд үнийг баримталдаг. Олон улсад Stellar M22 төхөөрөмжид нэг удаа ороход 1000 орчим ам.доллар байдаг бол манайд 400-500 мянган төгрөг байх жишээтэй.
Хоёрт, Scarlet төхөөрөмжийн шинэ загвар Sylfirm Х нь нүүр, хүзүүний арьсны асуудлыг урьдчилж оношлох, арьсыг гэрэлтсэн, толигор болгож залуужуулах ид шидтэй.
Гуравт, дэлхий дахинаа өргөн хэрэглэдэг залуу арьсны нууц Ulthera төхөөрөмж. Уг төхөөрөмжийн загвар Liftera нь хүзүү, давхар эрүү, биеийн суларсан хэсгийг чангалж, нүүр жижгэрүүлэн, хэлбэр засах үйлчилгээтэй бөгөөд үйлчлүүлэгч нарт тун таалагдаж байгаа.
Дөрөвт, арьсны асуудлыг зөв оношилоход тусладаг Janus Pro төхөөрөмж нь дараах дөрвөн төрлийн гэрэлтэй:
- UV гэрэл: Арьсны пигмент, тосны булчирхайн сүв, батга үүсгэгч бактери;
- Энгийн гэрэл: Арьсны нүхжилт, хамар амны гурвалжин нугалаас, уян хатан чанар, эрүүний шугамны өнцөг, өнгө тонн;
- Параллель гэрэл: Арьсны үрчлээс, ерөнхий бүтэц, чийгшил;
- Хөндлөн туйлширсан гэрэл: Арьсны толбо, арьсны улайлтыг тус бүр тодорхойлдог.
Үлэмж клиник гэж юу вэ?
Бид хүн бүрийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн, төхөөрөмжийг албан ёсны дистрибьютор эрхтэйгээр үйлдвэрлэгчээс нь захиалж, хэрэглэх аргачлалыг ажилтнууддаа сурган мэргэшүүлж, бодит үр дүн гаргаж ажилладаг хамт олон.
нэр
Үлэмжийн чанар, үлэмж сайхан хэмээн энэ үгээр алив гэгээн, сайхан бүхнийг тодотгодог. Бидний хийж буй ажил чанарыг мэдрүүлж, сайн сайхан үр дүнд хүргээсэй гэж хүсээд энэ нэрийг өгсөн.
одоо
Эмнэлэг болон салоныхаа стандартыг үргэлжлүүлэн сайжруулахад анхаарч байна. Мөн бид “мэргэжлийн” байхад бүх анхаарлаа хандуулдаг. Шинэ үйлчилгээ, төхөөрөмж, технологийн шинэчлэл чухал боловч ажилтнууд дор бүрнээ мэргэжлийн өндөр түвшинд, зарчмын дагуу ажиллах учиртай.
эрсдэл
Эмч үйлчлүүлэгчийг зөв оношилж, тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох тул эмнэлэгийн нэр хүнд эмчийн ажилдаа хэрхэн хандахаас шууд хамаадаг. Энэ нь нэг талаараа бизнесийн хувьд эрсдэл гэж хэлж болно. Мөн бидний хийж буй ажил гоо сайхан, хүний гадаад үзэмжийг хариуцаж байгаа тул асар хариуцлагатай ажил.
Мэдээж өргөс авсан мэт нэг өдрийн дотор өөрчлөлт гарахгүй. Сар, гурван сар зэрэг тодорхой давтамжтай хугацаанд бусад олон төрлийн үйлчилгээнд хамрагдах ёстой болдог. Эмч зөв оношилж, хамгийн гол нь үйлчлүүлэгч хөтөлбөрийн дагуу хамрагдаж байж үр дүн гарна. Тиймээс буруу хооллох, архи тамхи хэрэглэх зэргээр хувийн сахилга батгүй байвал үр дүн удааширдаг. Үйлчлүүлэгчийн энэхүү хандлага зарим талаараа эрсдэл болдог.
ирээдүй
Бидний хамтран ажилладаг олон орны үйлдвэрлэгч компаниудын зарим нь өөрсдийн эмчийг илгээх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тиймээс цаашдаа хамтарсан эмнэлэг байгуулж, гаднын тэргүүлэх зэргийн эмч нарыг авчирч, үйлчилгээгээ илүү олон хүнд хүртээмжтэй бөгөөд чанартай хүргэх нөр их ажил биднийг хүлээж байна.