Орчин үед хүмүүс гал тогооны өрөөнд зөвхөн хоол бэлтгэх бус чөлөөт цагаа өнгөрүүлэн, халуун дулаан орон зайг бүрдүүлэх байдлаар тохижуулахад илүүтэй анхаардаг болжээ. Тийм ч учраас эргономик зохион байгуулалттай, чанар эрүүл ахуйн шаардлага хангасан материалтай, гэрийн өнгө төрхийг илэрхийлэхүйц интерьерийн цогц шийдэлтэй тавилгыг эрэлхийлж байна.
Тухайлбал, Furniture Today сэтгүүлийн 2021 онд хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 75 хувь нь ирээдүйд дахин солих шаардлагагүй чанартай тавилга сонгохыг илүүд үзэх болсон гэжээ. Яг л энэ хэрэгцээ шаардлагын хүрээнд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, шаардлагыг даган UMECO Design өөрсдийн үйлдвэрлэлдээ ISO стандартыг нэвтрүүлээд байгаа юм.
Бизнесийн нэр: UMECO Design
Хаяг: River Plaza, 512-A байрны замын зүүн талд, NCD group-ийн 1-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Үйлдвэрлэл
Гүйцэтгэх захирал: Ө.Халиун
Үүсгэн байгуулагдсан: 2013 он
Цахим хуудаснууд: Umeco тавилгын үйлдвэр (Facebook), umecofurniture (Instagram), umeco.mn (сайт)
Уриа үг: “Бид тавилга биш чанар үйлдвэрлэнэ”
СЭДЭЛ
Манай хамт олон “Бид тавилга биш чанар үйлдвэрлэдэг” уриаг чиг баримжаагаа болгодог. Дундаж бүхнээс дээгүүр байх нь бидний гол зорилго. 2013 онд манай улсад стандартаа барьж ажилладаг, үйлдвэрлэлээ тогтмол, чанартай явуулдаг систем хэрэгцээтэй байгааг анзаарсан. Тухайн үед тавилга үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх гэсэн хүсэл манай компани байгуулагдах үндэс суурь болж өгсөн юм билээ.
ЯЛГАРАЛ
Манай компанийн ялгарал нь хамгийн эхэнд чанар, хоёрдугаарт ашгийг тавьдаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа чанар гэдэг үгийг чиг баримжаагаа болгон баримталж, стандарт руу тэмүүлсээр ирсэн. Энэ чиг баримжаагаа хий хоосон зүйл болгохгүйн тулд үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа тоног төхөөрөмж, түүхий эд материал, загвар концепц нэг бүр дээр анхаарч ажилладаг.
Олон улсын стандартад нийцсэн дэлхийн брэндүүдтэй дүйцэхүйц чанартай тавилга үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч болохыг зорьж ажиллаж байгаа нь бидний ялгарал юм болов уу. Нэг ёсондоо илүү том зургаар харж, том юм руу тэмүүлж байгаа гэх үү дээ.
UMECO design ГЭЖ ЮУ ВЭ?
Дэлхийн захиалгат тавилгын бизнесийн шилдэг туршлага, нөү-хауг Монголд нэвтрүүлж, монголын зах зээлд тэргүүлэх зорилгоор 2013 онд үүсгэн байгуулагдсан. Тиймдээ ч Герман улсын хавтан үйлдвэрлэлийн салбарт 60 гаруй жилийн туршлагатай Egger, тоноглолын Hettich брэндийг үйлдвэрлэлдээ ашиглах албан ёсны эрхийг авч, Монгол улсад захиалгат тавилгын салбарыг нэг шатаар ахиулах алхмыг хийгээд байгаа юм. Өдгөө дэлхийд чанар стандартаараа танигдсан 10 гаруй брэндтэй албан ёсны эрхтэй хамтран ажиллаж байгаа үндэсний тавилга үйлдвэрлэгч гэж тодорхойлж болох юм.
НЭР
Анх 2013 онд UMECO нэрээр тавилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан, 2022 оноос менежментийн хувьд шинэчлэлт хийж UMECO Design нэрээр тавилга болон чулууны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
ОДОО
Сонголт
Хавтангийн 30 гаруй , будгийн 150 гаруй өнгө, чулууны 30 гаруй төрлийн сонголт түүнчлэн нугас, зам, бариул гэх мэт нийт 500 гаруй нэр төрлийн тоноглолоос хэрэглэгчдэд санал болгодог. Ийм ч учраас таны төсөөллийн тавилгыг бодит болгох үйл явц тийм хэцүү биш гэж боддог.
Стандарт
Компани өргөжин тэлэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг ханган ажиллах нь бидэнд том асуудал болсон. Тиймээс бид 2020 онд олон улсын ISO45001, ISO9001 чанарын сертификатыг авч, Монголын анхдагч ISO стандартыг хангасан үйлдвэр болсон юм. Гэхдээ стандарт гэхээр хэдэн бичиг, цаасаа хараад л дагаж хийгээд болчихдог зүйл биш. Ажиллах хүчний ур чадвар, тогтвортой хөгжлөөс стандарт ихээхэн хамаардаг.
Байгууллагын бодлого
Тиймээс одоогоор бид компанийн ажилчдадаа чиглэсэн нийгмийн бодлого, сургалт хөгжил дээр анхаарч ажиллаж байна. Нэг ёсондоо энгийн, ойлгомжтой юм шиг хэр нь барилгын суурь мэт чухал зүйл дээр төвлөрч ажиллаж байгаа юм. Байгууллага дотроо үйл ажиллагааныхаа уялдаа холбоог сайжруулах, стандартаа барьж ажиллах үүднээс ажилчдын нийгмийн асуудал болон сургалт хөгжүүлэлт тал дээр анхаарах нэн чухал мэт санагддаг.
Тавилгын материал
Мөн тавилгуудаа эрүүл мэндэд хоргүй, дотор хэрэглээнд ашиглах зориулалттай, байгаль орчинд хор хөнөөл учруулдаггүй материалаар хийдэг. Тодруулбал тавилга урлахад хэрэглэдэг бүх материал маань олон улсад хэрэглэгддэг E0, Е1 стандарт буюу хүний биед аюулгүй түүхий эд. Тиймээс цаг хугацааны эрхэнд гандаж элэгдэхгүй, гаднын нөлөөнд тэсвэртэй тавилгуудыг олон жилийн туршлагадаа үндэслэн урлан хүргэхийг зорьж байгаа юм.
ИРЭЭДҮЙ
Залуучуудад зориулсан үнийн хувьд боломжийн дундаж зах зээлрүү орохоор судалгаагаа хийгээд ажиллаж байна. 2025 оноос энэ зах зээлрүү чиглэсэн ажлуудаа эхлэхээр төлөвлөж байна.
ЭРСДЭЛ
Сүүлийн жилүүдэд захиалагт тавилгын үйлдвэрлэл борооны дараах мөөг шиг их болж байгаатай холбоотойгоор хэрэглэгчид төөрөлдөж байж магадгүй. Гаднаас нь харахад загварын хувьд ижилхэн боловч түүхий эд, чанар, эдэлгээний хувьд маш өөр тавилгууд зах зээл дээр олон байна. Түүнчлэн өөрийн гэсэн үйлдвэргүй ч үзүүлэнгийн танхимаараа дамжуулан захиалга авдаг компаниуд ч бас бий. Тиймээс хэрэглэгч судалгаа, мэдлэг дутуугаас болж өөрийн таашаал, хэрэгцээнд нийцсэн тавилга, тохижуулалтаа бий болгож чадахгүй эрсдэл гарч байна.
UMECO Design хувьд үйлдвэрлэлдээ сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник технологи ашигладаг учраас чанарын хувьд 100 хувийн баталгаа өгч чаддаг. Гэхдээ нөгөө талаар үйлдвэрлэгдсэн тавилгыг бэлэн бүтээгдэхүүн болгон айлд угсарч байгаа багийн үйл ажиллагаа цэвэр хүний үйл ажиллагаанаас хамаардаг гэдгийг бодууштай. Тиймээс угсралтын багийн чадавхиас хамаараад тавилга хэрэглэгчдээс 100 оноо авах уу 70 оноо авах уу гэдэг хамаардаг гэсэн үг. Энэ оноог 100 байлгах гэж бид зорин ажилладаг ч үргэлж 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллахын тулд маш их шалгуурыг давдаг гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулах мөн чухал байна.
Ташрамд дурдахад UMECO Design нь River Plaza-д шоурүүмээ нээсэнтэй холбоотойгоор 10-р сарын 18-ныг хүртэл Vega City хотхоны захиалагч нарт онцгой хямдрал зарлажээ.