Шинэ дугаартаа уламжлалт финтекийн үйлчилгээний хязгаарлагдмал, хатуу шалгуурыг илүү хүртээмжтэй, эрх тэгш болгож, санхүүгийн үйлчилгээг ардчилж буй нэгэн хамт олныг онцолж байна. Тэд бол Zeely.

Харилцагчдадаа бодитоор анхаарал хандуулж, ус уух, алхах, ном унших зэрэг зөв дадлыг хэвшүүлэх бүрд зээлийн хүү, шимтгэлээ бууруулж, зээлийн дүнгээ нэмэгдүүлдэг, дахин давтагдашгүй шинж чанаруудтай Zeely аппын хамт олонтой илүү ойроос танилцъя. 

Залуу мэргэжилтнүүдийн хамгийн том цугларалт Unplug зургаа дахь жилдээ

Нэр: Zeely апп
Үйл ажиллагааны чиглэл: Бичил, цахим зээлийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагч: А.Хосгариг, Н. Мандахбаяр, "Хатан суудал Инвест ББСБ" ХХК
Үүсгэн байгуулагдсан он: 2018 он
Цахим хаяг: Facebook, Instagram, Вебсайт


Бизнес хөгжлийн газрын захирал: Г. Хүслэн

сэдэл

Финтек салбарт Credit scoring буюу хэрэглэгчийн зээл авах зэрэглэл тогтоох нь хамгийн суурь ажил билээ. Тиймээс аль ч санхүүгийн байгууллага зээл олгохдоо харилцагчийн санхүүгийн чадамж буюу НДШ, орлогын хэмжээ эсвэл барьцаа хөрөнгийг нь үнэлж шалгуур тогтоодог. Энэ нь орлогоо нотлох боломжгүй эсвэл бага дүнгээр НДШ төлдөг, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд учирдаг том бэрхшээл. Хэдийгээр өндөр орлоготой, үнэлгээ сайтай хөрөнгөтэй байлаа ч хувь хүн хариуцлагагүй бол зээлээ төлөхгүй байх, хугацаа хэтрүүлэх асуудал гаргадаг гэдгийг олон судалгаанаас харж болно.

Нөгөө талдаа зээлийн түүхгүй, тогтмол бус орлоготой, барьцаа хөрөнгөгүй гэх шалтгаанаар амьдралаа авч яваа олон залуус зээлийн үйлчилгээний гадуурхалтад өртөх нь бий. Энэхүү санхүүгийн чадавхын зөрүүтэй шалгуурыг арилгаж, хувь хүний хариуцлагыг дэмжсэн цогц шийдэл нь Zeely юм.

Шинжлэх ухааны хувьд ч хувь хүний хариуцлага нь сэтгэл зүйн онцлогоос хамааралтай бөгөөд олон улсад ямарваа нэгэн зээл олгоход 5C зарчим буюу Capacity, Capital, Collateral, Conditions, Character-ийг онцлон анхаардаг. Гэвч манайд одоогоор финтек бизнесүүд Character буюу хүний хариуцлагатай байдлыг хангалттай тооцоолдоггүй.

Behavioral economics буюу зан төлөвийн эдийн засгийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн Даниел Канеман санхүүгийн салбарт эрсдэлийг дан ганц тоогоор үнэлэх нь хангалтгүй гэж үзээд тархи, сэтгэл зүйг судлахын чухлыг таниулж Нобелийн шагнал хүртэж байсан түүхтэй.

Бидний хувьд Psy Fintech төслийг долоон жилийн турш тасралтгүй хөгжүүлэхдээ олон төрлийн судалгаа хийж, Монгол хүнд бага дүнтэй бичил зээл олгоход хүвь хүний хариуцлага, сэтгэл зүй чухал гэдгийг нотолсон. Одоогоор нийт бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 400 мянга, апп таталтын тоо нэг сая даваад байна.

ялгарал

Сэтгэл зүйн тооцоолол: Бид Монголд анх удаа харилцагчийн дансны мэдээлэл, зээлийн түүх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх бус сэтгэл зүй, зан төлөвт суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлсэн. Олон улсад ч тэр харилцагчдад зээл олгосны дараа хариуцлагыг нь үнэлж, тогтоодог бол Zeely эхлээд хариуцлагыг үнэлж, дараа нь зээл олгодог.

Товчоор, сэтгэл зүйн 16 асуултаар харилцагчийн хувь хүний хариуцлага, мөнгөтэй харьцах чадвар, өөрт ба бусдад хандах хандлага, санхүүгийн шийдвэрт гаргалт, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэх мэт хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэрхүү сэтгэл зүйн онцлогоор дамжуулан зээлийн эрсдэлийг урьдчилан тодорхойлж байгаа хэрэг.



Эерэг дадлын урамшуулал HabiDo: Бидний хувьд харилцагчаа халамжлах соёлыг салбартаа нэг шат ахиулсан. Зөвхөн зээл олгохоос гадна хувь хүний хариуцлагыг дэмжиж, амьдралын зөв дадлуудыг хэвшүүлэхийн тулд HabiDo апптай хамтран ажиллаж байна. Уг аппд долоон бүлгийн 36 дадал байх ба жишээ нь хадгаламжтай болох, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах, тогтмол ус ууж хэвшсэнээр оноо цуглуулан, зээлийн хүү, шимтгэлээ буурах давуу талтай. Энгийнээр хувь хүн өөрийгөө хөгжүүлж буй үйлдэл бүрийг дэмжиж, урамшуулал олгоно.

Цахим гэрээ: Харилцагч зээлийн гэрээг цахимаар байгуулж, ердөө хэдхэн минутын дотор зээл авах боломжтой. Мөн заавал хатуу хугацаанд баригдалгүй зээл төлөх өдрөө өөрөө сонгож, хуваан төлж болно.

zeely гэж юу вэ?

Сэтгэл зүй, зан төлөвийн шинжлэх ухаанд тулгуурлан, монгол хүний амьдралын чанарыг нэг алхам дээшлүүлэхээр зорьж буй технологи, инновацын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэгч финтек компани.

нэр

Харилцагч нартаа ойртож, чихэнд хоногшуулъя гэж бодож олсон нэр.

одоо

Бид 2022 оноос бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах цогц ажлаа эхлүүлж, энэ оны дөрөвдүгээр сараас шинэчилсэн хувилбараа хэрэглэгчдэдээ хүргэсэн. Санхүүгийн хүртээмжийг ялгаварлалгүйгээр хүн бүрд хүргэж, сайн дадлыг урамшуулах хамгийн сайн, цахим зээлийн сонголт байхаар ажиллаж байна. Саяхнаас таван жилийн ойгоо угтаж хэнийг ч ялгалгүй бүгдийг багтаах, санаануудыг агуулсан "Enabling everyone"кампанит ажлаа эхлүүлж, дараах дөрвөн бүтээгдэхүүний ялгарлаа таниулахыг зорьж байна.

  • Enabling self improvement - Зөв дадал, амьдралын хэв маягийг урамшуулах Habido апп
  • Enabling Valuable time - Цахимаар зээлийн гэрээгээ хийн, байгаа газраасаа үйлчилгээ авах боломжийг олгож, үнэт цагаа чухал зүйлстэй зарцуулах боломжийг технологи, инновацын тусламжтайгаар олгодог
  • Enabling Тailored Service - Хэрэглэгч бүрийнхээ орлогын эх үүсвэртэй уялдуулсан, олон талт үйлчилгээ
  • Enabling Inclusive finance - Уламжлалт зээлийн шалгуурыг ардчилж, хүртээмжтэй, эрх тэгш санхүүгийн үйлчилгээг хүн бүрд хүргэх технологи

баг

Сэтгэл судлаач: Г. Ундрахжаргал

Бид сэтгэл зүйд тулгуурлан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч финтек компани боловч толгой компанид олон сэтгэл зүйчид ажилладаг. Албан байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт гэж байдаг шиг манайх Канадаас сэтгэл зүйн эрүүл мэндийн стандартыг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн. Үүнд ажлын байрны сэтгэл зүйд хор хохирол учруулж болзошгүй хүчин зүйлээс хамгаалах, татгалзах, зайлсхийх дэмжих бүх зүйл заалт бий. Түүний дагуу ажилтны сэтгэл зүйг хамгаалах, ажил дээрээ сэтгэл зүйн хувьд тогтвортой тайван байх аргуудыг танилцуулж, сэтгэл зүйн сургалтууд зохион байгуулж, Positive_dadal хуудсаар хэрэгтэй мэдээллүүдийг хүргэдэг.

Мөн HabiDo aппыг хэрэглэж сэтгэл зүйн байдлаа тодорхойлж, өдөр бүр мэдрэмжээ хуваалцаж, дотоод ажилтнуудын уралдаанд оролцож болно. Ингэснээр ажил дээрээ, хамт олон дундаа ажлын байрны сэтгэл зүйгээ тогтворжуулж, ажлаа хийхдээ дуртай, сэтгэл ханамжтай байх боломж бүрддэг.

ирээдүй

Хүртээмжтэй санхүүг хүн бүрд хүргэж, финтек салбарын тэргүүлэгч болох нь бидний эрхэм зорилго. Цаашид Zeely-ийг улам хөгжүүлэн олон улсын зах зээлд Монгол залуус оюунаараа өрсөлдөж чадна гэдгийг харуулна.

эрсдэл

Эхэндээ хүмүүс бидэнд итгээгүй. Харилцагчид сонирхож байсан боловч дөнгөж хөл дээрээ өндийж байгаа стартап сурталчилгаа хийх зардал мөнгө хомсхон байлаа. Бидний ажил шинжлэх ухаанд суурилж, зөв ажилладаг гэдгийг батлахын тулд дийлэнх санхүүжилтээ судалгааны ажилдаа зориулж, олон улсад эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлүүлсэн.

Мөн зээл олгодог байгууллагын гол эрсдэл нь чанаргүй зээл. Санхүүгийн Зохицуулах Хорооноос гаргадаг Банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн тайлангаас харвал Zeely дунджаас ч бага үзүүлэлттэй байдаг нь бидний том давуу тал. Найдварт чанарын хувьд 90 хувь буюу манай шинэ харилцагчдын 90 гаруй хувь нь зээлээ хугацаандаа төлдөг.