Оюутан сурагчдад сурах арга барилын талаар цэгцтэй мэдээлэл хүргэх зорилготой "Study Hacks" буланд тавтай морил. Бид энэ удаа оюутан сурагчдын хичээлийн сүүлчийн долоо хоног дөхөж буйтай холбогдуулан семестрээ амжилттай дуусгахад туслах зөвлөмжүүдийг нэгтгэн хүргэж байна. Эцсийн шалгалт, бие даалт хамгаалалтад нь амжилт хүсье!
1. чанартай нойр авах
Чанартай нойр авах нь толгой доторх асар их мэдээллийг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь ирээдүйд тухайн мэдээллийг эргэн санах боломжийг олгодгоороо давуу талтай. Харин эсрэгээрээ, нойр дутуу байх нь суралцах, ой тогтоох чадварыг муутгаж, анхаарал төвлөрөлтийг алдагдуулж, эрч хүчийг бууруулах зэрэг олон сөрөг нөлөөтэй. Тиймээс өдөр бүр 7-9 цаг унтахыг хичээгээрэй.
Семестрийн сүүлчийн долоо хоног ирж, шалгалтууд дөхөх тусам оюутан сурагчид шөнөжин сууж, хичээлээ хийх нь элбэг. Гэсэн хэдий ч энэ нь тэдний гүйцэтгэл, урт хугацааны амжилтад сөргөөр нөлөөлдгийг олон судалгаагаар нотолсон байх нь бий. Яг одооноос эхлээд шөнийн цагаар сууж хичээллэхээсээ татгалзаарай.
Санал болгох: Ядрахгүй байхад тань туслах 12 арга
Амжилттай суралцахад нойр яагаад чухал вэ?
Unread
2. Хичээлийн хамтрагчтай болох
Вашингтоны их сургуулийн сэтгэл судлалын профессор Р.Кейт Сойерын хийсэн судалгаагаар хамтран суралцагчтай байх нь ганцаараа хичээллэснээс илүү давуу талтай болохыг дурдсан. Хичээлийн хамтрагчтай байх нь бидний хичээлээ хойшлуулах магадлалыг бууруулж, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлдэг байна. Үүнийг дарамт бус боломж гэж харж чадвал аливаа нэгэн зүйл хийж эхлүүлэхэд тань түлхэц болж, урам зориг өгөх нь гарцаагүй. Ингэснээр таны эцсийн шалгалтын дүн ч тодорхой хэмжээнд сайжрах нь лавтай.
Санал болгох: Хамтран суралцагчтай байхын давуу тал
Unread
3. эцсийн хугацааг урагшлуулах
Бидэнд аливаа зүйлийн цагийг нь тулгаж байж л хийж эхэлдэг сул тал бий. Угтаа бидэнд ямар ч үүрэг даалгаврыг гүйцэтгэх хангалттай хугацаа оногддог. Гэсэн хэдий ч хойшлуулж, зайлсхийсээр байгаад хураалгах өдрөө стрессдэж, "эртхэн хийж эхлэх байсан юм" гэх харамсалд автах нь олонтоо.
Та нэгэнт тогтчихсон эцсийн хугацааг яаж урагшлуулах юм бэ гэж гайхширч байж магадгүй юм. Энэ нь маш энгийн. Бие даалт, судалгааны ажил, даалгаврынхаа хураалгах хугацааг хуанли даа дор хаяж нэг өдрөөр урагшлуулахад л хангалттай. Хийх зүйлсээ бүхэл бүтэн нэг хоногийн өмнө дуусгачихвал цаг нь тулчихлаа гэж стресстэхгүйгээр ажлуудаа амжуулж, тэр чинээгээрээ амжилттай байх болно гэдгийг өөртөө үргэлж сануулаарай.
Жишээлбэл, даалгавраа хураалгах хугацаа тань 24-нд дуусах бол ядаж 23 гэхэд эцэслэх.
Санал болгох: Эцсийн хугацааг урагшлуулах нь
Unread
4. Хичээлийн тэмдэглэл хийх
Хичээлийн тэмдэглэлээ эмх цэгцтэй, ойлгомжтой бичихийг хэн бүхэн хүсдэг. Шалгалтандаа бэлдэхдээ, гэрийн даалгавар, бие даах ажлаа хийхдээ дэвтрээ сөхөж хараад л хүссэн мэдээллээ түргэн хугацаанд олж авах давуу талыг тэмдэглэл олгодог билээ. Тэмдэглэлийг мэдээж янз бүрийн арга хэлбэрээр хөтөлж болно.
1. The Cornell Method
2. The Outlining Method
3. Flow Notes Method
Санал болгох: Хичээлийн тэмдэглэл хэрхэн хийх вэ?
Unread
5. Зорилготой унших
Юун түрүүнд өөрөөсөө "Би яагаад үүнийг уншиж байгаа юм бэ?", "Үүнийг уншаад би юу сурах ёстой вэ?" гэж асуугаарай. Тухайн материалыг сайтар ойлгохын тулд эхлээд зорилгоо тодорхой болгочихвол эл сэдвийн талаар цааш гүнзгийрүүлэн судлах сэдэл төрж, тэр чинээгээрээ толгойдоо марталгүйгээр хадгалж үлдэх магадлалаа ихэсгэнэ.
Жишээ нь, зорилго тань шалгалтдаа бэлдэж сайн дүн авах байлаа гэж бодъё. Тэгвэл та юуны өмнө тус шалгалт ямар сэдвүүдийн хүрээнд байх, ямар хэлбэрээр, хэр хугацаанд явагдах зэргийг мэдсэн байх шаардлагатай. Үүний дараа шалгалтад ирэх агуулгын хүрээнд зайлшгүй санаж байх шаардлагатай чухал ойлголтууд болох огноо, үйл явдал, томьёо зэргийг хайрцаглаж, шүүхэд амар болно.
Санал болгох: Уншсан зүйлээ мартахгүй байхад тань туслах 4 арга
Unread
6. шалгалтын стрессийг даван туулах
Хөгжим сонсох нь шалгалтын стрессийг бууруулахад тусалдаг гэдэг нь олон судалгаагаар тогтоогдсон билээ. Энэ үед бидний тархи болон бие тайвширч, судасны цохилт удааширч, стрессийн түвшинг бууруулдаг байна. Мөн санаа зовж буй зүйлээ бичих нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж, сайн дүн авахад тань тусална. Оюутнуудын дунд хийсэн судалгааны үр дүнд, санаа зовнилоо цаасан дээр буулгаснаар стрессийн түвшин буурч, тэр чинээгээрээ шалгалтын үр дүн ч сайн гарчээ.
Санал болгох: Хэрхэн шалгалтын стрессийг даван туулах вэ?
Unread
7. Сайн презентаз хийж сурах
Презентац (presentation), танилцуулах хуудсыг (slide) ойлгомжтой, сайн бэлдэх нь хичээл сургууль, ажил төслийн аль алинд чухал хэрэгцээтэй чадвар билээ.
Презентазаа сайжруулахад туслах зөвлөмжүүд:
- Презентацын хуудсуудаа энгийн байлгах.
- График дүрслэл ашиглах.
- Үсгийн фонт, хэмжээ, өнгийг зөв сонгох.
- Чанартай зураг, график ашиглах + Эх сурвалжаа дурдах
- Бичлэг ашиглах.
- Хуудас хоорондын сонирхолтой шилжилт (transition) ашиглах.
- Хөдөлгөөнт дүрс (animation) ашиглах.
Санал болгох: Хэрхэн сайн презентац хийх вэ?
Unread
Өмнөх нийтлэлүүд
ЭЕШ-д өөрийгөө бэлдэх нь + Санууштай зүйлс
Нийгмийн идэвхтэй оюутан болоход тань туслах 4 арга
Эцсийн хугацааг урагшлуулах нь
"Study Hacks" булангийн өмнөх 20 дугаарыг ЭНД дарж уншаарай.
Unread
З Зочин 2022.05.26 202.21.120.182
Салбар бүрийнхнийг нэгтгэсэн, эерэг уур амьсгалтай, оролцогчдодоо тултал нь сэтгэл гаргасан үнэхээр чанартай арга хэмжээ байсан шүү. Зохион байгуулагчдад баярлалаа!
B Badaanaa 2022.05.23 202.9.40.225
Namuunaagiin study hack mash heregtei sonihroltoi bulanshu, buh niitleliig ni algasahgui unshsan mash ih tus bolson, Bayrlalaa Namuunaa, ene bulang urgeljluuleerei