Сүүлийн арван жилийн турш их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр даруй 28 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь өрхүүдэд санхүүгийн хүндрэлтэй нөхцөлийг үүсгээд буй. Тэгвэл бид "Study Hacks" булангийнхаа энэ удаагийн дугаарт их сургуулийн төлбөрөө хүндрэлгүйгээр төлөх энгийн дөрвөн аргыг хуваалцаж байна.

1. Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж


Их сургуульд суралцах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн ч санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болж их, дээд сургуульд элсэж чадахгүй байдалд хүрсэн бол юуны өмнө "Боловсролын Зээлийн Cан"-гаар дамжуулан олгодог буцалтгүй тусламжийн талаар судлахыг зөвлөж байна.

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  • Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшлээтэй
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг оюутан
  • Нэг гэр бүлийн гурав болон түүнээс дээш хүүхэд бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж буй бол өрхөөс нэг оюутан
  • Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч
  • Сувилагч мэргэжлээр элсэгч

Энэхүү тусламжийг дээрх долоон төрөлд ангилан олгодог. Танд аль нэг нөхцөл нь тохирч байвал ЭНД дарж ямар материалууд бүрдүүлэх хэрэгтэйг уншаарай.

Онцгой мэргэжил: Монгол Улсын хувьд багш болон сувилагч мэргэжлийн хүрэлцээ дутмаг байгаагаас үүдэн, тус мэргэжлээр суралцах гэж буй оюутнуудад сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж үзүүлэх аж. Тухайлбал, манай улсын хувьд 2021 оны байдлаар нэг сувилагчид ногдох хүний тоо 244 байгаа бөгөөд нийт 13,473 сувилагч ажиллаж байна. Ангиллаар нь авч үзвэл, өндөр настны, сүрьеэний, нүдний, арьс харшлын сувилагчийн тоо бусад чиглэлтэйгээ харьцуулахад бага харагдаж буй. Тиймээс та хараахан мэргэжлээ сонгож амжаагүй бол багш болон сувилагч мэргэжлийн талаар судалж үзээрэй.

2. ТэтгэлэгТ хөтөлбөр


Боловсролын статистикийн үндэсний төвөөс (National Center for Education Statistics) 2008-2009 оны хичээлийн жилээс 2018-2019 оны хичээлийн жилийн хугацаанд коллеж, их, дээд сургуулийн сургалтын төлбөр 28 хувиар нэмэгдсэн талаар мэдээлсэн билээ. Энэхүү өсөн нэмэгдэж буй зардлыг нөхөх нь зарим өрхийн хувьд тун хэцүү даваа болж буй.

Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь зарим гэр бүлийн санхүүгийн цоорхойг нөхөх давуу талтай. Салли Мэйгийн тайланд дурдсанаар арван гэр бүлийн долоо нь 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө тэтгэлэг ашиглан төлсөн ба энэ нь тэдэнд санхүүгийн дарамтаас ангижрахад тусалжээ.

Хэрвээ таны сурлагын голч дүн, нийгмийн идэвх санаачилга, сайн дурын ажил хийсэн байдал тань хангалттай сайн бол Засгийн газар, их, дээд сургууль, компаниуд руу тэтгэлгийн материалаа илгээгээд үзэх хэрэгтэй.

Амжилттай суралцахад туслах 10 апп

Unread

3. Суралцангаа цагийн ажил хийх


Их сургуулийн төлбөрийг төлөх хамгийн оновчтой арга замуудын нэг бол цагийн ажил хийх. Коллежид байхдаа цагийн ажил хийх нь оюутнуудад хэрэглээний зардлаа олох, санхүүгийн тусламж авах, үнэ цэнтэй ажлын туршлага олж авахад тусалдаг. Мөн сүүлийн үеийн судалгаагаар оюутан ахуй насандаа цагийн ажил хийж байсан хүмүүс хожим ажлын талбарт гараад илүү өндөр орлоготой байгааг нотолж байна.

Монгол Улсын хувьд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 148 мянга орчим байгаагаас 20 хүрэхгүй хувь нь суралцаж байх хугацаандаа ямар нэгэн цагийн ажил хийж үзсэн байдаг гэх судалгааны үр дүн бий. Энэ үзүүлэлт ажлын байрны хомсдол, уян хатан бус цагийн хуваарь, хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин хөлс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй.

Cонирхуулахад, Жоржтауны их сургуулийн судалгаагаар коллежийн нийт оюутнуудын 70 орчим хувь нь хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөр, байрны түрээс болон хэрэглээний зардлаа олдог байна.

4. Хуримтлал үүсгэх


Эцэг эхчүүд хүүхдээ хорвоод мэндэлсэн цагаас эхлэн банканд хадгаламжийн данс нээж, тогтмол дүнгээр орлого хийж, ирээдүйд үүсэх сургалтын төлбөрийн хүндрэлтэй байдлаас бага ч гэсэн ангижрах боломжтой. Мөн хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан өгөөж хүртэх замаар мөнгөө өсгөж ч болно шүү дээ.

Салли Мэйгийн 2021 онд Америкчууд коллежийн төлбөрөө хэрхэн төлдөг талаарх судалгаанд дурдсанаар ердийн гэр бүлийн нийт зардлын 45 хувийг сургалтын төлбөр дангаараа эзэлдэг аж. Тиймээс санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд одооноос хуримтлал үүсгээрэй. Хэзээ эхлэх нь оновчтой вэ гэж гайхаж байвал бүү эргэлз, шууд өнөөдрөөс эхэл!

өмнөх нийтлэлүүд

Мэргэжил сонгоход тань туслах 5 зөвлөгөө
Семестрээ амжилттай дуусгахад тань туслах 7 зөвлөгөө
ЭЕШ-д өөрийгөө бэлдэх нь + Санууштай зүйлс

"Study Hacks" булангийн өмнөх 20 дугаарыг ЭНД дарж уншаарай.

Unread