Технологийн дэвшлүүд дундаас магад бидний амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг нь интернэт тэр дундаа гар утасны сүлжээ болов уу. Учир нь ухаалаг утасны интернэтэд холбогдох, мэдээлэл дамжуулах хурд нэмэгдсэн учраас л өдгөө бид хүссэн үедээ видео дуудлага хийж, дэлхийн шилдэг контентуудыг цаг алдалгүй, өндөр нягтшилтай хүлээн авч байна.

Арав гаруйхан жилийн өмнө төсөөлж үл чадах зүйлсээ бид өнөөдөр ухаалаг утсаараа хийж байгаа нь гайхамшиг биш гэж үү? Тэгвэл өнөөдрөөс 10 жилийн дараа бид алганд багтах ухаалаг утсаараа ямар үйлдлүүдийг хийх бол? Төсөөлөхөд ч бэрх тэдгээр дэвшлийн суурь нь гарцаагүй утасгүй сүлжээний дараагийн үе болох 5G юм. Ингээд ирээдүйг тодорхойлох уг технологийн талаар уншигч таны мэдэх ёстой бүхнийг хүргэе.

5G сүлжээний албан ёсны лого

5G гэж юу вэ?

Энгийнээр өдгөө бидний ашиглаж буй 4G сүлжээний дараагийн хувилбар болох 5G-ийн холбогдох журам, стандартууд 2016 онд олон улсад батлагдсан бөгөөд 2019 оны дунд үеэс анхны хэрэглэгчдэдээ хүрч эхэлсэн түүхтэй. 5G бол зүгээр л нэг тренд бус үнэхээр бидний мэдэх бүхнийг өөрчлөх технологи гэдгийг батлах зарим баримтуудаас дурдвал:

  • TechRepublic: 2022 оны байдлаар 5G сүлжээнд оруулж буй хөрөнгө оруулалт 4G сүлжээг давна. Энэ нь 4G хуучны технологи болж, 5G харин шинэ технологи болж буйг илтгэх юм.
  • CNET: 2024 он буюу ганцхан жилийн дараа дэлхий дахинаа 1.5 тэрбум хүн 5G сүлжээнд холбогдож, ухаалаг утасны бий болгож буй мэдээллийн урсгалын 35 хувийг бүрдүүлнэ гэсэн таамаг бий.
  • Forbes: Төхөөрөмж зүүгээд виртуал ертөнцөд байгаа хэрэглэгчийн интернэтийн хоцрогдол 20 миллисекундээс хэтрэх юм бол тухайн хэрэглэгчид толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Харин 5G сүлжээний хоцрогдол нь 2-5 миллисекунд байх тул виртуал ертөнц бүрэн утгаараа хөгжих суурь технологи болж чадна.`

5G технологийн тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсэгт

unread

5G сүлжээний чадамж

Технологи бүр өмнөх хувилбараасаа сайжирдаг жамтай. Тэгвэл 5G өмнөх хувилбар болох 4G-ээс хэр зэрэг илүүг дараах графикаас хараарай.


Монгол ба 5G

Монгол Улсын хувьд дэлхийн энэ хөгжлөөс хоцорсонгүй. Судалгаа, хөгжүүлэлтийн ажил эрчимтэй явагдсаар Ковид-19 цар тахлын дараагаас туршилтын станцууд бий болж эхэлсэн юм.

Үүрэн холбооны компаниуд дор бүрнээ хөгжүүлж, чимээгүйхэн өрсөлдсөн тэрхүү өрсөлдөөнөөс 4G LTE анхлан нэвтрүүлсэн Юнител шалгарч, Монголын анхны 5G сүлжээний туршилтын станцыг 2022 оны наймдугаар сард Сүхбаатарын талбайд асааж байв. Ингэж бид тухайн үедээ зөвхөн гаднын оронд нэвтрээд байсан технологийн дэвшлийг бодитоор туршиж, биднийг угтаж буй ирээдүйг “амталсан” билээ. Ийнхүү Юнител групп 2022 ондоо багтаан Улаанбаатар хотын 14 байршил, Дархан, Эрдэнэт хотын төвд тус тус туршилтын станцаа асаасан билээ.


Монгол орон даяар 5G

Анхны станцаас хойш нэг жил өнгөрсний дараа буюу өнгөрсөн долоо хоногт Монголын 5G сүлжээний хөгжилд нэгэн том дэвшил гарав. Тэр бол 21 аймгийн төвд 5G сүлжээний туршилтын станц ассан явдал юм. Юнител группийн зүгээс түрүүлж алхан ийнхүү Монгол орон даяар өндөр хурдын интернэтийг туршиж үзэх боломжийг нээснээр мөн л анхдагч болов.

Энэ холбоосоор орж Юнител гурппийн 5G сүлжээг туршиж үзэхтэй холбоотой бүх мэдээллийг аваарай. Мянга сонсохоор нэг үз гэдгийн адилаар уншигч таныг уг технологийг өөрийн биеэр туршихыг зөвлөе.


5G бидний амьдралд

4G бидэнд олон нийтийн сүлжээ, стрийминг үйлчилгээ зэрэг өдгөө бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон дэвшлүүдийг авчирч, амьдралын хэв маягийг тэр чигт нь өөрчилсөн билээ. Тэгвэл 5G бидэнд юу авчрах вэ? Өдөр тутамдаа хүссэн контентоо өндөр чанараар гацахгүй үзэх, видео тоглоомоо хоцрогдолгүй тоглох зэргээс гадна дараах томоохон өөрчлөлтүүд биднийг хүлээж байна.

Метаверс: Ковидын жилүүдэд метаверс, виртуал ертөнц гэх ойлголтууд олны анхааралд өртөв. Үнэхээр л хүн төрөлхтөн бүх зүйл нь хязгааргүй, хүссэн дүрмээ тогтоох боломжтой цахим ертөнцөд сурч, ажиллаж, амьдарна гэвэл нэн тэргүүнд шаардагдах зүйл нь өндөр хурдны интернэт юм. Учир нь метаверс нь зөвхөн дэлгэц дээр хоёр хэмжээст харагдах пикселүүд бус гурван хэмжээстээр харагдах ертөнц учир асар өндөр хурдтай интернэт холболтыг шаардана. Гагцхүү тэдгээр шаардлагыг хангах хамгийн ойрын технологи бол гарцаагүй 5G сүлжээ.

Эд юмсын интернэт: Нэгэн цагт робот тоос сорогч, жолоочгүй автомашин, ухаалаг угаалгын машин зэрэг төхөөрөмж уран зөгнөлт кинонд л гардаг байв. IoT буюу эд юмсын интернэт хөгжихийн хэрээр цахилгаан төхөөрөмж бүр интернэт сүлжээнд холбогдож, эзэмшигчээсээ гадна өөр хоорондоо харилцан мэдээлэл дамжуулах болсон. 5G сүлжээний өргөн цар хүрээ, өндөр хурд, бага хоцрогдол зэрэг давуу тал хэрэглэгчдийн технологийн хүсэл сонирхол, IPv6 протоколын хүчин чадал зэрэгтэй хоршсоноор илүү олон төхөөрөмж интернэтэд холбогдож, товчхондоо улам ухаалаг болох болно. Робот туслахаас эхлээд өнөөх л уран зөгнөлт киноноос харж буй зүйлс бодит биеллээ олох нь цаг хугацааны асуудал болоод байна.

Дэд бүтцийн хөгжил: Зайнаас ажиллах соёл дэлгэрч буй энэ цаг үед интернэт болон тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдсэнээр зөвхөн оффис ажлыг ч бус нарийн төвөгтэй ажлуудыг ч зайнаас хийх боломж бүрдэнэ. Уншигч та хэдэн мянган км-ийн зайнаас мэс засал хийсэн, аюултай нөхцөлд ажиллаж буй уурхайн машиныг оффисоосоо удирдсан зэрэг түүхүүдийг хаа нэгтээгээс уншиж байсан нь лав. Гагцхүү энэ бүгд 5G сүлжээ болон үүнтэй холбогдох бусад олон технологийн ач гавьяа юм. Боловсрол, эрүүл мэнд, уул уурхайн салбарт энэхүү технологийн бий болгож буй давуу талуудыг цаашид бүхий л салбар хүртэх боломжтой.