COVID–19 -тэй холбоотойгоор олон зүйл орвонгоороо эргэж, бизнесүүд түүнд тохируулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож байна. Биеэр уулзалдах, цуглах боломжгүй болсон энэ үед технологи л биднийг холбон, холыг ойртуулж хоёрыг учруулж байгаад талархууштай. Ийм үед харилцаа холбооны нэгэн шинэ апп-ийг санал болгоё. Тэр бол "Хаанаас ч хязгааргүй ярья, дүрс дүрсээ харья, бичээд л байя" хэмээн уриалж буй чат, дуудлагын Cally апп юм. Cally танд энгийн дуудлага (VoIP), чатлах (chat) үйлчилгээнүүдийг хялбараар ашиглах боломжийг санал болгоно.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Cally дугаар авах, үйлчилгээ сонгох, төлбөр төлөх гэх мэт таны дугаар авахтай холбоотой бүх үйлчилгээг онлайнаар шийдэж өгсөн тул та гадаадаас дугаар аваад өдөр тутмын хэрэглээндээ ашиглах боломжтой аж. Уламжлалт дуудлагатай адилаар сүлжээ хангалттай, утас цэнэгтэй байхад л бусадтай холбогдох боломжтой. Аль нэг апп шиг хэрэглэгчийн нэр, ID гэх мэт элдэв үсэг тоо цээжлэх шаардлагагүй. Зөвхөн холбогдох хүнийхээ дугаарыг мэдэж байхад л хангалттай. Мөн дуудлага хийж буй тал нь интернеттэй байхад хүлээн авагч интернетгүй байсан ч холбогдоно гэхээр гоё байгаа биз?
Ашиглахад хялбар, энгийн байдал нь уг апп-ийг онцгой болгожээ. Апп руу нэвтэрч ороход дэлгэцийн доод хэсэгт танд 5 сонголт бий:

  • Дуудлага хийх дугаартай хэсэг
  • Хадгалсан дугаарууд
  • Чатууд
  • Сүүлд хийсэн дуудлагууд
  • Бусад

Утсаар ярих апп-д өөр юу хэрэгтэй гэж?
Таны Cally дугаар руу дуудлага ирэхэд яг л таны утсанд дуудлага ирж буй мэт харагдана

Таны Cally дугаар руу дуудлага ирэхэд яг л таны утсанд дуудлага ирж буй мэт харагдана

Бусад хэсэгт дуудлага шилжүүлэх тохиргоо байх ба шууд, завгүй үед, хариу өгөөгүй үед гэсэн гурван сонголтоос сонгох боломжтой. Дуудлага шилжүүлэх үйлчилгээ нь Cally дугаар руу ирсэн дуудлагыг таны зааж өгсөн өөр дугаар руу шилжүүлэх үйлчилгээ юм. Жишээ нь хэн нэгэн таны Cally дугаар руу залгаад аваагүй тохиолдолд автоматаар таны тохируулсан дугаар руу шилжүүлэх боломжтой.

ЯМАР сул ТАЛТАЙ ВЭ?

Төгс зүйл байхгүйчлэн апп гараад анхан шатандаа явж байгаа тул бага сага алдаа харагдсаныг сул талд онцолъё. Гараад удаагүй байгаа тул цаашид илүү сайжирч алдаанууд засагдах үед илүү гоё апп болно гэж хүлээе.