Тэртээ 1931 оноос албан ёсоор эхэлсэн Porsche брэнд өдгөө зах зээлийн үнэлгээгээрээ (65 тэрбум доллар) дэлхийд 7-т бичигдэж буй. Эл брэнд 60 жилийн өмнө бүтээж байсан Porsche 911 тэргүүтэй спорт загварын төмөр хүлгүүд, хурдны зам дээрх амжилтууд, автомашины салбарт оруулсан хөгжил дэвшлээрээ бусдаас ялгардаг. 

1920-иод оны үед тэд анхны хайбрид хөдөлгүүртэй автомашинуудыг бүтээж байсан бол 1934 онд Германы Засгийн газраас “ардын унаа” бүтээх даалгавар авч алдарт “Цох”-ыг бүтээж байв. Ийнхүү салбартаа амжилтаа ахиулан явсаар 1990-ээд оны сүүлээр хурд хүч, тав тухыг хослуулсан SUV бүтээсэн нь өнөөдрийн нийтлэлийн гол дүр болох The Porsche Cayenne. Уг загвар ч хэрэглэгчдийн таашаалд дээд зэргээр нийцсэний үр дүнд Porsche брэнд хөл дээрээ дахин босож, 21-р зууны тэргүүлэх үйлдвэрлэгчийн тоонд багтаж эхэлсэн билээ. 

Тэгвэл хамтдаа энэ оны The Porsche Cayenne загвартай илүү ойроос танилцъя.


Агаар цэвэршүүлэгч

Ялангуяа манай орон шиг агаарын бохирдол ихтэй бүс нутагт хамгийн хэрэгтэй функц бол гарцаагүй агаар цэвэршүүлэгч. Агаарын чанар сайжруулах шинэ систем нь нарийн ширхэгт тоосонцрыг хэмжиж, тусгай шүүлтүүрээр хэд хэдэн удаа шүүхээс гадна агаарыг ионжуулах чадамжтай. Агаарыг ионжуулснаар агаарт байх бактерийн тоо буурдаг тул зөвхөн өвлийн удиралд ч бус харшлын улиралд ач тусаа ихээр хүргэх нь лав.


Гэрэлтүүлгийн систем

Сонголтоор нэмэх боломжтой HD-Matrix LED толгойн гэрэл нь нийт 32 мянган пиксел агуулах бөгөөд гадаа орчноос хамааран 1000 гаруй түвшинд асах боломжтой гэнэ. Мөн урдаас ирж буй автомашины тод гэрлийг бууруулж, аюулгүй байдал болон үзэгдэх орныг нэмэх давуу талтай.

Гэрэлтүүлгээс гадна нүүр хэсгийн загвар шинэчлэгдсэн нь илүү хүчирхэг мэдрэмжийг төрүүлнэ. Мөн шинээр загварчилсан арын бампер, гурван хэмжээст арын гэрэл, дугаарын хавтанг суурилуулах хэсэг зэргийг дурдахгүй өнгөрч үл болно.


Гурамсан дэлгэц

Жолоочийн хэсгийг дахин загварчилж, жолооны ард 12.6 инч, голд 12.3 инч, жолоочийн хажуугийн суудалд 10.9 инч дэлгэцтэй болжээ. Ингэснээр уг хувилбар анх удаа хажуу суудалдаа дэлгэцтэй болж буй. Хажуугийн дэлгэц дээр гарах зүйлс жолоочид харагдахгүй тул жолоочийн анхаарал сарних эрсдэлгүй.

Porsche Taycan-аас эхлэлтэй “Porsche Driver Experience” буюу жолоочид хэрэгтэй бүх функцийг хүрдтэй ойрхон байлгадаг систем Cayenne-д ч мөн нэмэгдэв. Ингэснээр жолооч жолоо барьж байх үедээ илүү олон функцийг сатааралгүй хийхээс гадна урд талын хоёр суудлын голын зай илүү томсож, хэрэгтэй удирдлагуудыг багтаажээ.


Хүчирхэг хөдөлгүүр

Шинэ Cayenne загвар нь 348-729 морины хүчин чадалтай Cayenne, Cayenne E-Hydbrid, Cayenne S, Cayenne S E-Hydbrid, Cayenne GTS болон Cayenne Turbo E-Hydbrid гэсэн хувилбаруудтай бөгөөд хөдөлгүүрийн төрлөөс хамааран өөрт тохирох сонголтоо хийх боломжтой аж.

Жишээлбэл, энгийн Cayenne хувилбар 3.0 литрийн V6 турбо хөдөлгүүртэй болж, 353 морины, 500 Nm эргэлтийн хүчтэй болсон нь өмнөх загвараас ойролцоогоор 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин хүчирхэг Cayenne S хувилбар 474 морины хүчтэй, 600 Nm, 4.0 литрийн V8 битурбо хөдөлгүүртэй болсноор 100 км/цаг хурдыг 4.8 секундэд авч, дээд тал нь 273 км/цаг хурдтай давхиж чадна.


Хайбрид хөдөлгүүртэй Cayenne E-Hybrid хувилбарын цахилгаан хөдөлгүүр нь 176 морины хүчтэй болсноор хоёр хөдөлгүүр нийтдээ 470 морины хүч гаргах чадалтай боллоо. Мөн өндөр хүчдэлтэй батарейн багтаамж даруй 50 орчим хувиар ихэссэн тул зөвхөн цахилгаанаар туулж чадах зай нь 90 км болж нэмэгджээ. 11 kW-ийн хурдан цэнэглэгчийн тусламжтай уг батарейг ердөө хоёр цаг хагасын дотор дүүргэх боломжтой.

Шинэ Cayenne загвартай танилцахыг хүсвэл Шангри-Ла Улаанбаатар Төвд байрлах Porsche түр үзэсгэлэнгийн танхимаар зочлоорой.

Цагийн хуваарь: Мягмар-Бямба гаргуудад 11:00-19:00 цаг хүртэл
Холбоо барих утас: 7511-3911