Энэ жилийн онцлох технологийг тодорхойл гэвэл “Хиймэл оюун ухаан, машин сургалт” гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь бүх салбарт эдгээр технологи урд өмнө нь байгаагүй өөрчлөлтүүдийг бий болгож буй. Одоохондоо манай улс энэ төрлийн технологиудыг төдийлөн анхаарахгүй байгаа ч ирээдүйд хэрэглэх нь гарцаагүй.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээр зөвхөн Цахиурын хөндийгөөс сайн технологи гардаггүй гэдгийг баталж буй, монгол залуусын хөгжүүлсэн Chimege Writer-ийг онцолж байна. Бидний сайн мэдэх Chimege платформын нэгэн хэсэг болох уг технологи улам сайжирч, видео болон аудио файлыг бичвэр болгон буулгахдаа 97 хувийн нарийвчлалтай болжээ.

1. ЧАНАРТАЙ ФАЙЛ = ЧАНАРТАЙ ҮР ДҮН

Та видео, аудио гээд ямар ч төрлийн файлыг Chimege Writer дээр оруулаад тухайн файл дээр гарсан яриаг хормын дотор бичвэрт хөрвүүлж болно. Уг технологийг бүрэн хүчээр нь ашиглахын тулд таны хөрвүүлэхийг хүсэж буй файлын чанар сайн байх ёстой буюу дараах шаардлагуудыг хангах ёстой. Үүнд:

Гаднын чимээ, шуум ороогүй байх
Яриа цэвэрхэн, тод, царгиагүй байх
Олон хүн давхардаж яриагүй байх


2. СУЛ ҮГ БАЯРТАЙ

Өмнө нь аливаа файлыг бичвэр рүү хувиргахад дэндүү их сул үг, хэрэггүй дуу авиа давхар орж ирдэг байлаа. Шинэчлэгдсэн Chimege Writer уг асуудлыг шийдэн хэрэггүй сул үгийг таньж, бүгдийг нь нэг дор хасах боломжийг бүрдүүлжээ. Ингэхийн тулд “Сул үг тэмдэглэх” гэдэг функцийг ашиглахад л хангалттай.

3. ӨВСӨН ДУНДААС ЗҮҮ ОЛОХОД АМАРХАН

Заримдаа бид хурлын тэмдэглэл, бие даалт гэх мэт урт хэмжээтэй файлыг бичвэр рүү хөрвүүлэх шаардлагатай болдог. Тэр үед хөрвүүлсэн бичвэрээс өөрт хэрэгтэй хэсгийг хайж олоход багагүй цаг зарцуулах нь бий. “Хайлт хийх” функцийн тусламжтайгаар энэхүү асуудлыг бүрэн шийдэж болох ажээ. Мөн бичвэрийн үг үсгийн алдааг автоматаар шалгаж, алдаатай үгээ засахад илүү амархан болсон байна.


4. АНГИЛАХ БОЛОМЖ

Нэг файл дээр нэг хүний яриа байх нь ховор. Ихэвчлэн хоёроос гурван хүний дуу хоолой гардаг. Chimege Writer олон хүн ярьсан файлыг бичвэр рүү хөрвүүлэхдээ ярьж буй хүмүүсээр нь ангилах чадамжтай болжээ.

Энгийнээр тайлбарлахад хөрвүүлсэн бичвэрийг уншаад дээр нь тухайн үгийг хэлсэн хүний нэрийг тэмдэглэж болох аж. Жишээ нь зөвхөн Батаагийн хэлсэн текстийн алдааг засъя гэвэл “Бүх яригч” хэсгээс Батааг сонгоход л болох юм.

5. ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Төгсгөлд нь хэлэхэд Chimege-ийн зүгээс Chimege Writer-ийн шинэ хэрэглэгчдэд зориулж 19,800 төгрөгийн үнэ бүхий нэг цагийн эрх үнэгүй бэлэглэж байгаа гэнэ. Аппаа татаад эсвэл вебээр өрөөд энэхүү технологийг заавал туршиж үзээрэй. “Технологи хүний ажлыг хөнгөвчилнө” гэдэг үгийг бодитоор мэдрэх, алдаж болохгүй боломж шүү.

Вэб хувилбар: https://writer.chimege.com/
Апп татах: Android | iOS