Хүн төрөлхтөн сүүлийн нэг жилийн турш хүний нөөц болон технологийн хүчээр аюулт цар тахалтай зогсолтгүй тэмцсээр буй. Төсөөлснөөс урт хугацаанд үргэлжилж буй уг онцгой байдлын үе биднийг амьдралын шинэ хэв маягт сургаж буйтай адил технологийн салбарт ч үлэмж хэмжээгээр нөлөөлж буйг та бид мэднэ. Аюулгүй байдлын "хамтран зүтгэгч" болсон хяналтын камерын салбар хэрхэн хөгжиж байна вэ? 


ӨӨРЧЛӨЛТ БА ӨСӨЛТ

Аюулгүй байдал, хамгаалалтын үүрэгтэй хяналтын камер өдгөө олны хөлийн газруудаас гадна машин бүрд байрладаг хэвийн стандарт болтлоо нийтийн хэрэглээнд хүрсэн. Харин ноднин жилээс хойш бид аюулгүй байдлыг халдлага бус зайгаар хэмжих болов. Олноор цуглах, ойр дотноор харилцах, бие биедээ хүрэлцэх нь яг одоогоор бол нөхөрсөг гэхээсээ эрсдэлтэй үйлдэл. Хүний хэрэглээнд гарсан өчүүхэн жижиг өөрчлөлтийг ч алдалгүй анзаарч, тэр дор нь шахам шинэ шийдэл санал болгодог технологийн салбар уг хандлагыг тоолгүй өнгөрөөхгүй нь ойлгомжтой биз ээ.

Үүний нэг жишээ нь хяналтын камер хөгжүүлэгчид. Олон нийтийн харилцаа, бөөгнөрлийг нэгдсэн байдлаар хянах, зохицуулах зайлшгүй шаардлагатай болсон нь хяналтын камеруудын хэрэгцээ, үүргийг нэмэгдүүлсэн юм. Аналог хэлбэртэй CCTV болон IP камерууд, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт шийдлүүдийн нөлөөгөөр уг салбар 2029 он гэхэд зах зээл нь 16 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн судлаачид таамаглажээ (2019 онд ойролцоогоор есөн тэрбум ам.доллар байв).



ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ БА АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Цар тахлын энэ үед хүмүүсийн бөөгнөрлийг мэдээллэх, маскгүй хүмүүст анхааруулга өгөх, царай таних, улмаар тахлын халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг хяналтандаа авах, тандалт судалгааг хялбараар хийх боломж олгож буй дэвшилтэт камерын шийдлүүд салбарын өсөлтийн "гол дүр" болно.

Хөл хорио, урьдчилан сэргийлэлт хэмээх үгс чихэнд цуурай мэт хоногшиж буй энэ үед хэрэглэгчдээ хамгаалж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар зорьж буй байгууллагуудын цар тахлын үеэр ашиглаж буй хяналтын камеруудаас жишээ татан хүргэе.

1. "Mask detection" буюу маскгүй хүнийг таньж дохио өгөх шийдэл

Уламжлалт хяналтын камерын систем дээр “Herta”-ын царай таних программыг суулгасан уг технологи нь хүний царайг таних, цаашлаад нас хүйсээр ялгахаар барахгүй, тухайн хүний масктай эсэхийг ч мэдээлж чадна. Хэрвээ танай байгууллага руу маскгүй зочин орох, хэн нэгэн ажилтан маскаа зүүхээ мартсан тохиолдолд “alarm” буюу дохио өгч мэдэгдэх аж.



2. "Social distance-crowd detection" буюу хүн хоорондын зай бариагүй тохиолдлыг илрүүлэх шийдэл

Хүмүүс хоорондын зайгаа барилгүй, хэт ойртох тохиолдолд хяналтын камер системийн дагуу илрүүлж, анхааруулга өгөх боломжтой. Ингэснээр цар тахлаас урьдчилан сэргийлж, хүн хоорондын зайгаа барих, түүнийгээ хянаж, эрсдэлээ бууруулах боломжийг бий болгож байгаа юм.



3. "Touchless access control" буюу хүрэлцэхгүй нэвтрэх шийдэл

Цар тахлын үед амьдралын хэв маягт шинээр бий болж буй зуршил бол олон хүн хүрсэн гадаргууд хүрэхээс аль болох зайлсхийх явдал билээ. Швед улсын "Axis Communications" компани үүнд тохирох шийдлийг бүтээжээ. Уг систем нь тухайн хүнийг гаднаас дотогш орох үедээ ямар нэгэн гадаргууд хүрэхгүйгээр нэвтрэх боломжийг олгох технологийн шийдэл юм.

Жишээ нь: "Axis A8207-VE Mk II Door station"-ны тусламжтайгаар дараах дөрвөн аргаар хаалгандаа хүрэлгүй нэвтрэх боломжтой:

- QR код уншуулах
- Гар утсаараа залгах
- Царай таниулах
- Карт уншуулах



Бид бүхний амьдралын хэв маяг энэ цаг үед тохиогоод буй өөрчлөлтүүдтэй дасан зохицож, технологитойгоо илүү ойртон шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэхийг улам бүр шаардсаар байна. Ялангуяа цар тахлын тархалт өндөр байсаар буй тул энэ мэт дэвшилтэт шийдлүүдийг албан байгууллагууд, хүн олноор цугладаг газруудад суурилуулан, хүн амд халдвар тархах эрсдэлийг бууруулах ёстойг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.



Эдгээр технологийн дэвшилтэт шийдэл бүхий бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад "Таван Богд Солюшнс" ХХК албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа юм. Та тэдэнтэй холбогдон, бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтойгоос гадна туршин үзэх ч боломжтой ажээ.