"Сайн байна уу? CU-д тавтай морил" хэмээн инээмсэглэн угтаж, өглөө, өдөр, орой гээд бидний амьдралын аль ч үед ойрхон байдаг Монголын хамгийн олон салбартай CU Mongolia конвениенс дэлгүүрийн гарт ойр, ухаалаг хэмнэлтийг бэлэглэх “CU” апп шинэчлэгджээ. Тус апп ямар боломж, хямдралуудыг хүргэж буйг сонирхоцгооё. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэрвээ та ажил, гэртээ бүгдэд нь ойр байрлах CU-ээр үйлчлүүлдэг л бол, тэдний халуун кофе, амтат хоол, "ховор" бүтээгдэхүүнүүдэд татагддаг бол апп-ийг нь ч заавал татаж авах хэрэгтэй. CU апп нь дэлгүүрээс өдөр тутмын бүтээгдэхүүн авахдаа апп ашиглан бонус оноо цуглуулах, хэрэглэгчдэд зориулсан хямдрал, шагнал урамшуулал зэрэг олон сонирхолтой боломжийг олгодог. Нэг ёсондоо таны үнэнч хэрэглээг урамшуулж, бүр илүү хямдаар, бүр олон урамшууллыг санал болгож байна гэсэн үг.

Сүүлийн үед ихэд дэлгэрч буй бусад лояалти үйлчилгээнүүдтэй харьцуулахад хэтэвчинд ахиад нэг гишүүнчлэлийн карт нэмэлгүй, зөвхөн гар утасны апп-аар дамжуулж харилцах боломжтой болсон нь ихэд дэвшилтэт шийдэл байв. Апп-аасаа хямдрал, урамшуулал, бүтээгдэхүүний үнэ зэрэг мэдээллийг дэлгүүрт очилгүйгээр харж болох нь тун таатай. Энэ нь үнэхээр л таны цагийг хэмнэж, сонголтыг хялбаршуулж, гарт бас сэтгэлд ойртож чаджээ гэсэн сэтгэгдлийг төрүүлэв.

Аль хэдийн CU-ийн мянга мянган үнэнч гишүүдийн тогтмол хэрэглээ болсон энэ апп дөнгөж энэ долоо хоногт шинэчлэгдэж, хэрэглэгчдэд улам ээлтэй, улам олон боломжийг олгох болсныг бид онцолж байна. Та апп-аа яг одоо шинэчилж, илүү ойртож, сонголт хялбаршуулсан шинэ хувилбарыг хэрэглээрэй.

Ямар онцлог, давуу талтай вэ?

Хэрвээ та урьд нь CU апп-ыг ашиглаж байгаагүй бол ядарч зоволгүй шууд хэрэглэж эхэлж болно. Утасны дугаараараа бүртгүүлж нэвтрээд ерөнхий мэдээллүүдээ оруулахад л хангалттай. Заавал нэвтрэхгүйгээр үнэ, хямдралын мэдээллүүдээ ч харж болдог гэдэг нь бусад апп-уудаас ялгарна. Аппийн шинэчлэл хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар, цэгцтэй дизайнтай болсноос гадна хэрэгцээтэй бөгөөд тогтмол ашигладаг функцуудыг гарт ойр байхаар шийдэж өгсөн нь давуу тал.

Ердөө QR код уншуулаад л бонус оноогоо цуглуулах, зарцуулах боломжтой болсон нь энэ үйл явцыг хэд дахин хурдасгаж чаджээ. Тооцоо хийхдээ апп-аа нээхэд л хангалттай гэсэн үг. Мэдэгдэл хэсэгт бонус онооны орлого болон зарлагын түүх, шинээр нэмэгдсэн хямдралын мэдээлэл түргэн шуурхай ирдэг болсон байна.

Зөвхөн апп хэрэглэгчдэд зориулсан урамшууллуудын хөтөлбөр нь гол давуу талуудын нэг. Шагналтай, бүтээгдэхүүний, багцын, олноороо гэж хуваагдах хямдралуудаа Promos гэсэн цэсэнд нэгтгэн оруулсан байна. Бүтээгдэхүүний хямдрал гэдэгт нэг удаагийн худалдан авалтад ашиглаж болох тухайн үед зарлагдсан хямдралууд багтана. Мөн зөвхөн танд санал болгож буй хямдрал ч бий гэдгийг тэд онцолж байна. Багцын хямдрал гэдэг нь CU-ээс бэлдсэн бүтээгдэхүүний хослолыг авахад үнийн дүнгээс хасагдах хямдралын шийдэл. Тараг, овъёосыг нэгтгэж аваад 22 хувиар хямдруулж авна гэдэг дажгүй санал байгаа биз?

Харин нэг бүтээгдэхүүнээс олноор нь авах гэж байгаа бол Promos цэсээ ухаж, хямдарсан эсэхийг нь шалгаарай. Эрч хүч сэлбэх энергийн ундаа, амны цангаа тайлах амтат ундаа, сэтгэл сэргээж толгой сэргээх савласан кофенууд яг одоо хямдарсан байна. cМанай багийнхны хамгийн дуртай, донтож ашигладаг нэмэлт бол шагналтай багц. CU-ийн нэрийн хуудас болсон халуун кофе, амтат хотдогийг байнга авдаг бидний үнэнч хэрэглээг урамшуулдаг нь ахиад л аваад баймаар сэдэл төрүүлдэг. Жишээ нь, "Гоё хотдог"-ийг 4 удаа авахад, эсвэл "Get Coffee"-г 7 удаа авахад л дараагийнх нь үнэгүй болж байна. Өдөр тутмын хэрэглээ болсон олон бүтээгдэхүүн энэ цэсэнд тогтмол ордог нь их зүгээр.

Эдгээр урамшууллуудыг зөвхөн апп хэрэглэгчид л эдлэх боломжтой гэдгийг ахиад нэг сануулъя. Монголд одоог хүртэл бүрэн цогцоор нэвтэрч амжаагүй байсан давтан худалдан авалтыг урамшуулах системийг CU-ийнхэн жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, таны өглөө бүр авдаг кофе, өдөр бүр иддэг хоолоо авах тусам ахиад л урамшуулдаг системээр үнэнч хэрэглэгчээ шагнадаг болсон нь энэ аж.

Сонголт хялбаршуулах шинэ боломж - EATS!

Аливаа апп-ийг тоймлохдоо бид хэрэглээ, давуу талд нь төвлөрч, сэтгэгдлээ хуваалцдаг. Гэхдээ энэ удаад бидний өдөр тутмын хэрэгцээг хангасан нэгэн шинэ цэс CU апп дээр нэмэгдсэнд ихэд сэтгэл хөдлөн шинэ дэд хэсэг нэмж тайлбарлахаар шийдсэн нь энэ. Энэ нэмэлт бол Eats.

Өнөөдөр юу идмээр байна? гэсэн тодотголтой энэ хэсэг магадгүй энэ апп-ын хамгийн "амттай" хэсэг байх. Ялангуяа өдрийн хоолоо сонгох гэдэг зовлонтой сорилттой өдөр бүр нүүр тулдаг оффисийн ажилтай хүмүүст гойд тохирох энэ нэмэлт энгийн, ойлгомжтой хийцээрээ таны олон асуудлыг шийднэ.

Эндээс та өнөөдрийн өдрийн хоолны менюгээ утаснаасаа л үзчихэж байна гэсэн үг. CU-ийн хамгийн найдвартай, хамгийн шинэхэн бөгөөд хамгийн амттай хэмээн тодотгосон өдрийн хоолны үнийн мэдээллээс гадна орц найрлага, илчлэгийн хэмжээ, бүр юутай хослуулбал илүү амттай болох, хэрхэн хэрэглэвэл тохиромжтой зэрэг зөвлөмжүүдийн хамтаар харчихаж болж байна. Ази хуурга, сэгсгэр цуйван, Унгар гуляш гээд л хоолны сонголт хийх ийм хялбар байгаагүй ч юм шиг санагдаж эхэллээ. Бүр гоё нь юу гээч, эдгээр хоолнуудыг та одоо хүргүүлээд авсан ч болно.

CАЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС?

Хэрэгцээт зүйлсээр дүүрэн энэ апп-д цаашид хэрэглэгчдэдээ улам ойртох нөөц байсаар байгаа нь гарцаагүй. Хэдий бидний эргэн тойронд хамгийн ойр CU-ийн аль нэг дэлгүүр байгаа нь тодорхой ч салбаруудын байршлууд нь жагсаалт хэлбэрээр биш газрын зургаар гарч ирдэг, тэр нь миний байршилтай холбогдож мэдэгддэг бол янзтай.

Мөн апп дотроосоо шууд хүргэлтийн захиалга өгдөг бол, бас хааяа мөнгөгүй явах үед зээлээр бүтээгдэхүүнээ авдаг болчихвол бүр гоё.

iOS татах

Android татах

CU Mongolia