Миллениалууд болон Z үеийнхэн байгальд ээлтэй бодлоготой, стратегидаа түүнийгээ шингээж өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байгууллагын бүтээгдэхүүн-үйлчилгээг илүү сонгох хандлагатай, мөн дэмжиж, эергээр ханддаг гэдгийг олон судалгаанууд харуулаад байна. "Ногоон үеийнхэн" гэж онцолсончлон тэд ийм бизнест илүү мөнгө төлж, үнэнч хэрэглэгч болоход үргэлж бэлэн байдаг гэнэ. Зөвхөн үүгээр ч тогтохгүй байгууллагын амин зүрх болсон ажилтан-албан хаагчид ч бизнестээ итгэж, бүтээмжтэй бөгөөд урт хугацаанд тогтвортой ажиллах нэг хөшүүрэг нь тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр нь болж хувирчээ.

Тэгвэл үүнийг хэрхэн дижитал шилжилттэй холбож, урт хугацаанд харилцан ашигтай хослолыг бий болгох вэ? Дижитал шилжилт бол цаг үеийн дуудлагаар өрнөж буй хөдөлгөөн. Технологийн дэвшил бизнесийн байгууллагуудыг илүү үр ашигтай байдлаар хангах боломжийг хангаж, түүгээр дамжуулан ажилчид, харилцагчид зэрэг гол оролцогч талуудын үр өгөөжийг хамгийн өндөр түвшинд хангах боломжтой болжээ. Хэмнэсэн цаг хугацаа, бууруулсан зардал, нэмэгдүүлсэн бүтээмж бүр эргүүлээд тухайн компанид эерэг байдлаар нөлөөлж, зөвхөн ашигт үйл ажиллагаа төдийгүй зах зээл дэх нэр хүндийг ч өсгөж байдаг.

Тэгвэл өнөөдөр бид энэ нийтлэлээрээ дижитал шилжилт нь байгууллагын нийгэмд үзүүлж буй нөлөө, тэр дундаа байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг гэдгийг хөндөх болно.

Тогтвортой хөгжил + Дижитал шилжилт = Бизнесийн ирээдүй

Mckinsey

Яагаад тогтвортой хөгжил гэж?

Дижитал шилжилт гэдэг бол зөвхөн технологийн тухай асуудал биш. Энэ бол сэтгэлгээ, соёлын шинэ давлагааг хэвшүүлэх замаар технологийг нэвтрүүлж, эргэн тойрондоо-нийгэмдээ илүү эергээр нөлөөлөх тухай ойлголт аж.

McKinsey-ийн хийсэн судалгаагаар компаниудын тогтвортой хөгжилд хандаж буй хандлага, төлөвлөгөө нь зөвхөн олон нийт рүү чиглэсэн арга хэмжээнүүдээр хязгаарлагдахгүйгээр дотоод үйл ажиллагааны үр дүнтэй байдал болон ажилчдын сэтгэл ханамж руу чиглэсэн байдлаар мөн тэлж байгаа гэнэ. Энэ нь компанийн алсын хараа, урт хугацааны зорилго, стратегийн баримт бичгүүдэд шингэн орсноор илэрч, тогтмол хөтөлбөр, арга хэмжээнүүдээр биеллээ олдог гэнэ.

Энэхүү судалгаанаас онцлох өөр нэг сонирхолтой зүйл нь байгууллагууд яагаад дижитал шилжилтийг тогтвортой хөгжилтэй уяж хийх учиртай талаар юм. Дижитал шилжилт байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлж, харилцагчидтай илүү гүн харилцаа тогтоон, бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлдгийг бид мэднэ. Технологийн нөлөө олон ажлыг хөнгөвчилж, их тоон өгөгдлүүд асар их мэдээллийг нээж байгаа нь үнэн ч шийдвэр гаргах түвшний менежерүүд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, илүү том зургаар харах ёстойг тэд сануулж байна.

Судалгааны дүнгээс үзэхэд дижитал шилжилтийг байгууллагадаа хэрэгжүүлж буй компаниудын 90 хувь нь ямар нэгэн байдлаар тогтвортой хөгжлийн үзэл санааг үйл ажиллагаандаа хэвшүүлж байгаа аж. Эдгээр нь зорилго, зорилт болон үнэт зүйлстэй нийцүүлэх арга хэмжээнүүдээс эхлээд нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэх зэрэг олон талт үйл ажиллагаатай нийцэн хөгжиж байгааг та доорх зургаас харж болно.

Дижитал шилжилтийн гол өгөөжүүд

Дэлхий даяар хамгийн үсрэлттэй чиг хандлага болоод буй тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлэхэд технологийн үзүүлэх нөлөө үлэмж их. Mckinsey-аас 2010 онд хамгийн анх явуулсан "Business of Sustainability" судалгааны тайланд бизнесийн байгууллагуудын ийм төрлийн технологиудын талаарх ойлголт нь сэргээгдэх эрчим хүч, дата аналитикийн програмуудаар хязгаарлагдаж байжээ. Дараагийн арванд менежерүүдийн өмнө илүү хямд, хэрэглэхэд хялбар технологи-хэрэгслүүдийн сонголт үүсэж, дижитал платформуудын хэрэглээ ч эрс нэмэгдэж, олон төрлөөр хамтын ажиллагаанууд үүсгэх боломжтой болсон нь авууштай.

Бид байгууллагыг тогтвортой хөгжилд хөтлөх дижитал шилжилтийн хамгийн гол хүчин хоёр хүчин зүйлсийг онцолж байна.

Үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх

Байгууллагын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд технологи чухал үүрэгтэй. Гэхдээ хэрхэн үүнийг байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн үзэл санаатай уялдуулж болох вэ? Энэ асуултын хариулт олон талаараа автоматчлалтай холбогдоно. Зардал бууруулах, бүтээмж нэмэх, цаг хэмнэх тухай ойлголт ч үүнд хамаарна. Нөгөө талаар эдгээр хэмнэлтүүд нь байгаль орчинд эергээр нөлөөлөх учиртай.

Мобиком Корпорацийн хэрэгжүүлж буй "Онлайн баталгаажуулалтын хөтөлбөр" үүний маш сонирхолтой жишээ. Оффисийн мэргэжилтэн дунджаар ажлын цагийнхаа 15-25 хувийг бичиг цаасанд хариу авах, гарын үсэг цуглуулах, шууд удирдлагууд болон бусад харилцагчид руугаа холбох зэргээр өнгөрүүлдэг гэнэ. Байгууллагын хэмжээ томрох тусам шат дамжлаг нэмэгдэж, аливаа шийдвэр гаргах үйл явц улам удааширдаг нь "уламжлалт" компанийн хувьд гайхахуйц ажиглалт биш. Гэхдээ дижитал шилжилтийн олон талт арга хэмжээг нэвтрүүлж буй Мобикомын хувьд энэ байдлыг өөрчлөхөөр шулууджээ. Улмаар тэд байгууллагын шаламгай, уян хатан байдлыг нэмэгдүүлж, илүү бүтээмжтэй үйл ажиллагааг үүсгэх зорилгоор уг хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд Microsoft Flow, Microsoft SharePoint зэрэг програмуудыг ашиглан өдөр тутмын цаг их үрэгддэг ажлуудыг автоматжуулж эхэлжээ. Улмаар нэг баримт бичгийн эцсийн баталгаажуулалт хийгдэх хугацаа 5,5-8,5 ажлын цагтай тэнцүү байсныг даруй 2 дахин бууруулж, хүн цаг зарцуулалтыг 30 хувиар бууруулсан байна. Одоо тухайн баримт бичиг боловсруулалт ямар шатанд явж байгаа, ямар албан тушаалтан дээр хянагдаж байгаа, хэзээ эцэслэгдэн гарах зэрэг мэдээллүүд ил болсноор байгууллагын ашигт ажиллагаа эрс нэмэгдэж, харилцагчдын сэтгэл ханамж ч өссөн гэнэ. Candy үйлчилгээндээ хэрэгжүүлж буй цахим гарын үсгийн үйлчилгээ ч дижитал шилжилтийн нэг хэрэглээ. Одоо тэд хэрэгцээгүй бичиг цаас хэвлэх, нэмэлт хаягдал гарахаас татгалзаж, эдгээр төслүүдээ байгальд ээлтэй үйл ажиллагааны нэг хэлбэр болгон хэвшүүлж чаджээ.

Байгууллагын нэр хүндийг хадгалах, нэмэгдүүлэх

Байгууллагын зах зээл, нийгэм дэх нэр хүнд гэдэг ихэнх тохиолдол ашиг, орлогоос ч илүү үнэ цэнтэй зүйл байдаг. Тэгвэл ирээдүйд бизнесийн салбарын хамгийн ач холбогдолтой тулгуур болон хувирсан тогтвортой хөгжил ба дижитал шилжилтийг хэрхэн хослуулж, түүнтэйгээ зах зээл дэх нэр хүнд, нэр төрөө нэмэгдүүлж болох вэ? Үүнд цаг үетэйгээ хөл нийлүүлж, гол оролцогч талуудтайгаа дижитал платформууд ашиглан харилцаа холбоо тогтоох нь хамгийн үр дүнтэй жишээ болжээ.

Мельбурн хотын зөвлөлийн "Urban Forest" төсөл их тоон өгөгдөл дээр суурилан дата өгөгдлийг ашиглан гол оролцогч талуудтайгаа тогтмол харилцаа үүсгэжээ. Тэд хотын хаана ямар мод тарихаар төлөвлөж байгаа, ямар байдлаар арчлах талаар иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдээс санал авах мөн орон нутгийн бизнес эрхлэгчид, томоохон корпорациудтай санхүүжилт татах зэрэг ажлуудаа дата дүрслэл ашиглан цахимаар хийх болсноор асар их цаг хэмнэжээ. Үүнээс гадна тэд бүх оролцогч талуудад мэдээлэл хүргэхдээ ашигладаг байсан брошур, хэвлэмэл материалаас татгалзаж, санал зөвлөлдөх зорилгоор хийгддэг уулзалт хийдэг эвент, арга хэмжээнүүдээ ч бүрэн онлайн руу шилжүүлсэн байна. Ингэснээр тухайн зардлууд бүрэн хэмнэгдэж, түүнтэй холбоотой тээврийн болон эрчим хүчний хэрэглээ ч үгүй болсныг онцолжээ.

Мобиком Корпорацтай хамтран хүргэж буй таны бизнесийг дижитал шилжилтэд бэлтгэх цахим хөтчийн бусад дугаарууд

Байгууллагадаа дижитал сэтгэлгээг төлөвшүүлэх гол алхамууд

Цагаан захт роботууд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх нь

Байгууллагын хүний нөөц, цахим соёлын хөтөч

Байгууллагадаа дижитал соёлыг бэхжүүлэх нь

Байгууллагаа аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлдэх нь


Unread