Адал явдал бvр зөвхөн нэг удаагийн гэнэтийн зvйл байдаггvй. Адал явдлыг 20 кг vvргэвч vvрээд аялалд гарах эсвэл зургаан сарын карьерын завсарлага авах vйл явдлаар тодорхойлох нь өрөөсгөл. Хотын хурц гэрлээс эхлээд уужим тэнгэр хvртэлх ямар ч газар, ямар ч цаг хугацаа, хором мoч бvр бидэнд шинэ адал явдлыг авчирдаг нь гайхалтай.

Төмөр хүлгээ шинэчлэн гэр бүл, дотнын хүмүүстэйгээ холын аялалд гарах ч тэр чигтээ мартагдашгүй адал явдлыг бидэнд бэлэглэж байдаг шүү дээ. Тиймдээ ч шинэхэн нийтлэлээрээ бид адал явдал хийгээд ая тух бэлэглэх шинэ машины эрэлд гарсан хэн бүхэнд хэрэг болохуйц зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Машин гэдэг гэр бүлийн хувьд орон сууцтай эн дүйцэхүйц урт хугацааны хөрөнгө оруулалт учраас олон хүчин зүйлийг харгалзан үзэх нь чухал юм.


ХАМГИЙН ТҮРҮҮНД ТӨСВӨӨ НЯГТЛАХ 

Мэдээж зах зээл дээр үй түмэн сонголт байгаа тул нэн тэргүүнд орлогын хэмжээндээ тохируулан хайлтын хүрээгээ нарийвчлах нь зүй. Хэрэв таны сонирхож буй машины брэнд монголд албан ёсны дистрибьютерийн газартай бол тодорхой хэмжээний урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө урт хугацаанд хуваан төлөх боломжтой эсэхийг лавлаарай. Нэг дор бэлэн төлөлт хийхийн оронд энэхүү шийдэл нь танай гэр бүлд санхүүгийн хувьд дарамт учруулахааргүй харьцангуй уян хатан нөхцөл байх боломжтой.

Түүнчлэн шинэ машин худалдаж авахдаа бидний төдийлөн анзаардаггүй зардлуудын нэг бол засвар үйлчилгээ, үйлдвэрийн баталгаа, хөдөлгүүрийн онцлог зэрэг юм. Таны машинд ямарваа нэгэн асуудал үүсэхэд сэлбэг нь манай улсад хэр олдоцтой, албан ёсны засвар үйлчилгээний төв байгаа эсэх, хөдөлгүүр нь хот болон хөдөөд хэдий хэр бензин зарцуулдгийг дэлгэрэнгүй судлах нь худалдан авалтын дараах урсгал зардалд төлөвлөснөөс их хэмжээний мөнгө үрэхээс сэргийлэх юм шүү. Он хуучин машин байх тусмаа л анх худалдаж авах нь үнэ нь хямд байж магадгүй ч цаашид засвар үйлчилгээнд ойрхон орох гээд наад захын арчилгаа, анхаарал өндөр шаардана гэдгийг мартуузай.



Машинаа шинэчлэхээр зорьж буй дийлэнх монгол гэр бүлийн хувьд манай орны хэт бартаат замд тохиромжтой, туулах чадвар өндөр, ашиглалтын зардал багатай, боломжийн үнэтэй гэх мэт шаардлагууд хамгийн түрүүнд бичигддэг. Тэгвэл Анридын зүгээс таны сонголтод Ford брэндийн KUGA суудлын автомашиныг санал болгож байна. Өдгөө дэлхий даяар 8900 гаруй борлуулалтын төвтэй "Ford" бол 120 жилийн туршид өөрсдийн түүхийг чанараар бичсэн, дэлхийн автомашины салбарын шилдэг тавт багтах гигант компани.

Хотод ч, хөдөө ч аялах дуртай Монголчуудын онцлог хэрэглээнд зохицох, Америк технологийг Европ стандартад нийцүүлж Испани улсад үйлдвэрлэдэг FORD KUGA нь бат бөх байдал, технологийн шийдэл, тав тух, аюулгүй байдлын хамгийн шилдэг бүхнийг багтаасан Европт борлуулалтаараа тэргүүлэгч автомашинуудын нэг юм. 200 морины хүчтэй, 1.5l EcoBoost Single Turbo бензин хөдөлгүүр нь бага бензин зарцуулалтаар илүү их хүч гаргах чадалтай тул түлшний зардалд та санаа чилээх бараг л шаардлагагүй гэсэн үг. Дан дотоод шаталтын бензин хөдөлгүүртэй тул манай орны эрс тэс уур амьсгалд нэн тохиромжтой гэдгээрээ онцлогтой.

Сонирхуулахад, MSM Automotive-с FORD KUGA автомашин худалдан авсан харилцагчдадаа 4,000,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багцыг бэлэглэж байгаа юм. Багцад:

-Өвлийн дөрвөн дугуй

-Эхний жилийн жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгал

-Зээлийн хүүгийн шимтгэл, улсын бүртгэлийн холбогдох зардлууд, иж бүрэн шалавч, шаврын хаалт, 3 удаагийн үзлэг, оношилгоо

-100'000 км-ийн үйлдвэрийн баталгаа багтаж байна.

129 сая төгрөгийн үнэтэй тус машиныг та худалдан авахыг хүсвэл урьдчилгаа 10 хувийг төлөөд үлдэгдэл төлбөрөө 96 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлээр төлөх боломжтой.



аМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТАА ТОХИРУУЛАХ


Таныг ажлаас бусад үед чинь хаанаас олж болох вэ? Цанын баазад гулгах, бартаат дугуйн аялалд хамрагдах аль эсвэл гэр бүлээрээ хоттой ойрхон цэвэр агаарт гарах гээд орчин цагийн залуус чөлөөт цагтаа ажлаасаа дутахааргүй анхаарал хандуулах болсон. Тэгвэл таны худалдан авахаар төлөвлөж буй машин амьдралын хэв маягт тань бүрэн дүүрэн тохирч байгаа юу?

Хамгийн наад зах нь уулын дугуй, цанын хэрэгсэл ачих боломжтой ачааны мөр, гэр бvлээрээ хөдөө аялал хийхэд хүүхдийн тэрэг, тэжээвэр нохой, хоол хүнс асуудалгүй багтах ачааны зай, full time буюу дөрвөн дугуйгаараа мааждаг эсэхийг нягтлах нь чухал. Машин гэдэг гэр бүлийн хувьд орон сууцтай эн дүйцэхүйц урт хугацааны хөрөнгө оруулалт учраас дор хаяж ойрын таван жилдээ танай гэр бүл ам бүл нэмэх, хүүхдүүд чинь хэр том болох, зуслангийн байртай болох уу гээд зөвхөн өнөөдрийг бус ирээдүйгээ харж сонголт хийгээрэй.



ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Мэдээжийн хэрэг их хотын ажил хэрэгч залуусын амьдралыг хөнгөвчлөх ухаалаг функц, шинэлэг технологигүйгээр орчин цагийн машиныг төсөөлшгүй. Kuga загварыг бидний зүгээс онцлох болсон гол шалтгаануудын нэг бол технологийн боломж.

Ухрах камер, автомат хурдны хайрцаг, эргэдэг араа солих хvрд зэрэг элементvvд нь таныг автомашинаа илvv амар хялбараар жолоодоход тусална. Мөн жолооны хvрд болон нэгдvгээр эгнээний суудал халаагчтай учраас өвлийн цагт тав тухтай жолоо барих боломжоор бүрэн хангах аж. Сохор бvсийн мэдрэгчээр тоноглогдсон тул таны зам дээрх хурдыг тохируулан түгжих нэмэлттэй.

Урд хэсгийн дэлгэцээ ашиглан google maps-ээр замын түгжрэл харах боломжтой төдийгүй apple car play&android auto-г төвөггүйхэн ашиглаж болох нь хэрэглэгчийн зүгээс тун таатай санагдсан шүү. Өө мартах шахлаа, та дахиж тамхины асаагууртаа usb цэнэглэгч залгаж, утсаа цэнэглэх шаардлагагүй. Kuga загварын утасгvй цэнэглэгч дэвсгэр нь ямар ч төрлийн төхөөрөмжийг нэмэлт кабелийн шаардлагагvйгээр цэнэглэдэг. Жижиг детайль мэт хэрнээ бидний өдөр тутмын амьдралд тун хэрэг болохуйц нэмэлт байгаа биз.

Хөгжмийн хувьд дэлхийн алдартай Bang&Olufsen брэндийн 10 өсгөгчөөр тоноглогдсон нь бүр күүл. Машиндаа carpool караоке зохиох, түгжээн дунд подкаст сонсох, хөдөөгийн замаар давхингаа хайртай хамтлагийнхаа цомгийг тултал нь чангалах гээд аль ч үед та дээд зэргийн дуугаралтыг мэдэрнэ.



тансаг бөгөөд тухтай байдлыг хоршуулах нь 

Автомашин нэг талаас өдөр тутмын энгийн хэрэглээ ч нөгөө талдаа мэдрэмж, үнэт зүйл, онцлогийг маань илтгэх нэг ёсондоо хувь хүний нэрийн хуудас болдог онцлогтой. Шинэ машин сонгохдоо гэр бүлийн гишүүдийнхээ хэрэгцээ, шаардлагыг тооцоолох нь мэдээжийн хэрэг ч хамгийн түрүүнд та гоо зүйн таашаал өгөхүйц өнгө, интерьерийн шийдлийг эрж хайгаарай. Өдөр бүхэн унах хүлэг чинь сэтгэлийг сэргээж, нүдийг чинь хужирлахуйц урлагийн бүтээл байвал сайхан хэрэг биш гэж үү.

Kuga-ийн тухайд гялалзсан ганган төрх бүхий зургаан өнгийн сонголт, минимал савхин доторлогооны дизайны шийдлээрээ зөвхөн тав тухтай орчныг үүсгээд зогсохгүй найдвартай бөгөөд эдэлгээ сайтай. Хойд суудлаа хэвтүүлсэн үед ачааны хэсэг нь хэд дахин уужим зайтай болдог төдийгүй тавиур, түшлэгийн хэсгүүдийн деталиуд нь эргономик, хэрэглэхэд тухтай мэдрэмжийг төрүүлнэ.

Байгалийн гэрлийг нэвтрүүлж, цахилгаанаар онгойдог панорама дээвэр нь тал нутгийн аялалд шөнийн тэнгэрийг тольдоход үнэхээр урамтай байх нь лавтай. Мөн дугуйн арк нь том тул хэчнээн том дугуй тавьсан ч багтахгүйн зовлон үгүй.



Энэхүү машиныг "MSM Automotive" ХХК албан ёсны эрхтэйгээр борлуулж байгаа бөгөөд хамгийн таатай нөхцөлөөр, баталгаатай эх үүсвэрээс худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.