2020 оны автомашины ертөнцийн хамгийн онцлох үйл явдлын нэг нь Хятадын технологийн гигант Alibaba энэ зах зээлд нэвтэрч байгаагаа зарласан явдал байв. Цахим худалдаа, тээвэр ложистик, төлбөр тооцооны зах зээлд шинэ инновац, шинэлэг шийдлүүдээрээ бүх дэлхийг байлдан дагуулсан тус компани цахилгаан машины технологи хөгжүүлэх амбицтай байгаагаа илэрхийлсэн нь энэ.


IM Motors: Технологи, туршлагын төгс хослол

Alibaba-ийн автомашины зах зээлийн хамтрагч нь SAIC байлаа. SAIC бол 1955 онд Шанхайд байгуулагдсан, Хятадын төрийн өмчит их дөрвөлийн нэг. Тус компани зөвхөн 2023 онд л гэхэд 5 сая гаруй машиныг борлуулж, дотоодын жагсаалтыг тэргүүлсэн. Дэлхий даяар 200 мянга гаруй ажилтантай, Volkswagen, Audi, General Motors зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг, дэд бүтэц болон нөу-хаугийн хувьд хамгийн өндөр нөөц бололцоотой компани юм.

IM Motors-ийг үүсгэсэн энэхүү нэгдлийг бид тухайн үедээ технологи, туршлагын төгс хослол хэмээн тодотгож байлаа. Учир нь эдгээр компаниудын инновац, технологийн нөөц, мэдлэг болон алсын хараа нь SAIC-ийн үйлдвэрлэлийн боломж, салбарын нөу-хаутай хосолсноор хэний ч анхаарлыг татаж, атаархлыг төрүүлэм багийг бүрдүүлж чадсан юм.



ХАТУУ ТӨЛӨВТ БАТАРЕЙ: хамгийн дэвшилтэт, хамгийн үр ашигтай

Цахилгаан машин сонирхож буй хэн бүхний хамгийн эхэнд анхаарах үзүүлэлт бол батарей. Батарейн технологийн үр ашигтай байдал нь тухайн машины эдэлгээ болон хэрэглээг шууд тодорхойлох гол хүчин зүйл юм. Өдийг хүртэл зах зээл дээрх дийлэнх цахилгаан машинууд уламжлалт буюу ли-ион батарей хураагуурыг ашиглаж буй. Энэ төрлийн батарей нь овор хэмжээ ихтэйгээс гадна өндөр өртөгтэй байдаг.

Харин IM Motors-ийн энэ оны дөрөвдүгээр сарын танилцуулга дээр онцлон зарласан хатуу төлөвт (solid state) батарейн технологи нь зах зээлийг тэр чигт нь өөрчилж, тоглоомын дүрмийг өөрчлөх потенциалтай гэдэг нь нэгэн тодорхой болов. Уг батарей нь богино хугацаанд цэнэг авах боломжтойгоос гадна галын аюулын эрсдэлийг эрс бууруулсан гэдгээрээ огнцлог. Нэг ёсондоо ийм батарейтай машин хурдан цэнэглэгдэж, өвлийн улиралд тэсвэртэй, хол зай туулах чадвартай илүү аюулгүй гэсэн үг.

Дэлхий даяар автомашин үйлдвэрлэгчдийн анхаарлыг татаж, хамгийн эрэлттэй технологид тооцогдож буй энэхүү батарейг уг нийтлэлийн гол дүр IM Motors хамгийн сүүлийн L6 загвартаа суулгажээ. Ердөө 15 минутын дотор 610 км-ийг туулах цэнэгээ авч чадах уг машин 100 км/цагийн хурдыг ердөө 2.74 секундэд авах чадалтай. Тиймдээ ч зарлагдсан эхний өдрийн урьдчилсан захиалга нь 29 мянгад хүрсэнд гайхах зүйл үгүй.

Дэлхийн цахилгаан автомашины батарейн 37 хувийг дангаар нийлүүлдэг CATL-ийн үйлдвэрлэсэн хатуу төлөвт батарейгаар тоноглогдсон энэхүү IM L6 нь нэг цэнэглэлтээр өнөө цагийн цахилгаан машинуудын хувьд дээд үзүүлэлт болох 1000 гаруй км-ийг туулах чадвартай болсон юм.



IM L6: ирээдүйг ойртуулсан шийдэл

IM Motors-ийн шинэ загварыг та гаднаас нь харахад л "футуристик" сэтгэгдэл шууд төрнө. Нийт долоон өнгийн дөрвөн төрлийн загвартайгаар зах зээлд танилцуулагдсан IM L6 премиум ангиллын спорт, гоёмсог, бат бөх үзүүлэлтийг бүрэн хангаж чаджээ. Доторх салоны хэсэг бүр ч тансаг. Урд болон хойд хэсгийн зай өргөн, суудлын бүрээс нь 20мм-ийн хөвсгөр давхаргатайгаар хийгдсэн учир зорчигчдод хамгийн тавтай, тухтай мэдрэмжийг төрүүлнэ.

Тэрчлэн урд хэсэгтээ 26.3 инчийн гурамсан дэлгэц, 10.5 инчийн хянах самбарын дэлгэцийг суурилуулсан нь яг л ирээдүй рүү хөтөлж байгаа мэт сэтгэгдлийг түрүүлнэ. Жолооны хүрд ч хагас дугуй хэлбэртэйгээр тун чамин дизайнтай хийгдсэн нь таны сэтгэлийг улам ч хөөргөнө.

Тус загварыг Qualcomm Snapdragon 8295 чип болон NVIDIA DRIVE Orin чипийн системээр тоноглогджээ. Orin чипийн систем нь секундэд 254 их наяд үйлдэл гүйцэтгэх чадамжтай бөгөөд орчин цагийн ухаалаг тээврийн хэрэгслийн тархи гэж хэлж болно. Үүний тусламжтай автомат жолоодлого тэргүүтэй хиймэл оюун ухаан болон бусад төрлийн дэвшилтэт үйлдлийг автомашин өөрөө гүйцэтгэх боломжтой юм. Түүнчлэн энэхүү систем нь Over-the-air буюу яг л гар утас, компьютер шиг зайнаас шинэчлэгдэж, илүү ухаалаг, илүү үр бүтээмжтэй болж чаддагийг онцлох нь зүй.



IM L6 нь автомат жолоодлогын таван түвшний дөрөвдүгээр үе буюу зөвшөөрөгдсөн бүс нутагт 100 хувь жолоочгүй ажиллах бүр боломжтой юм. Энэ түвшин нь жолооны хүрдтэй автомашинуудын ажиллах хамгийн дээд түвшний билээ. Улс орны онцлог, зохицуулалтаас хамааран одоогоор IM L6 нь автомат жолоодлогын хоёрдугаар түвшинд буюу хурд барих, эгнээ солих зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Зөвшөөрөгдсөн түвшин ахиж, та бид автомат жолоодлогын ид шидийг бүрэн дүүрэн мэдрэх нь цаг хугацааны л асуудал гэсэн үг.

Автомашины хийцлэл нь машиныг огцом эргэлт болон огцом зогсолтод тэнцвэрээ хадгалахад чиглэсэн байдлаар хийгдсэн учир аюулгүй байдлыг сайтар хангасан гэсэн ангилалд орно. Ослын дэр идэвхжих хугацаа өмнөх загвараас 11 хувиар хурдассаныг ч мөн онцлох хэрэгтэй.

IM L6-ийн хувьд "хавчин алхалт" буюу богино зайд зогсохдоо дөрвөн дугуйгаа хагас хөндлөн (45 градус) чиглэлд хөдөлгөж чаддаг болсон анхны Хятад машин болжээ. Зогсоолд зогсоход тань үүнээс гадна "Auto Parking" горим мөн туслах болно.



тун удахгүй: монголд албан ёсоор борлуулагдаж эхэлнэ

Сар хүрэхгүй хугацааны өмнө IM Motors 1.1 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татсаныг Bloomberg, Reuters зэрэг топ мэдээллийн хэрэгслүүд зарласан юм. Энэ бол Хятадын автомашины компаниудын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд татаж буй хамгийн өндөр дүнтэй санхүүжилт. Уг үйл явдлыг мэргэжлийн экспертүүд IM Motors-д хөрөнгө оруулагчдын зүгээс үзүүлж буй итгэл, ирээдүйд нь өгч буй үнэлгээ хэмээн дүгнэж байгаа нь санамсаргүй хэрэг биш.

Электрик Моторс Корпорайшн ХХК нь батарейн технологи, хүчирхэг үзүүлэлт, ирээдүйлэг загвараараа зах зээлд хүч түрэн орж ирж буй IM Motors брэндийн автомашинуудыг 2023 оны 10-р сараас эхлэн Монгол Улсад албан ёсоор борлуулж байгаа юм. Тус хамт олон хамгийн сүүлийн үеийн IM L6 загварыг 2024 оны 9-р сараас борлуулж эхлэх ажээ.