Аливаа технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцэн цаг ямагт шинэчлэгдэж байдаг нь сайхан. Аялалтай холбоотой бүх хэрэгцээгээ даатгаж болох iTrip-ээс энэ удаад шинээр нэвтрүүлсэн гурван боломжийг танилцуулж байна. Аялал, зугаалгын улирал ирж буй тул сонирхоод нэг үзээрэй. Танд хэрэг болох функц байж л таараа.
Шууд нислэгийн чиглэл болон давтамж нэмэгдэхийн хэрээр олон улсын нислэгийн үнэ бууж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч санхүүгийн асуудлаас болоод нэг дор тэр чигт нь төлж чадахгүй байх үе гарна. Эсвэл ойртох тусам үнэ нь нэмэгдэж байдаг эрэлттэй нислэгийн тийзийг урьдчилгаа төлөөд хямд үнээр нь түгжих хэрэгцээ ч гардаг.
Эдгээр асуудлыг шийдэх үйлчилгээ бол “Dino Deal” буюу iTrip-ийн маскотоос санаа аван нэрлэгдсэн, нийт төлбөрөө долоо хоногийн зайтай 2-6 хувааж төлөх үйлчилгээ. Бид “Buy now Pay later” буюу одоо аваад дараа төлдөг үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглээд хэдийн хэвшсэн билээ. Тэгвэл одооноос зөвхөн бага дүнтэй худалдан авалтдаа бус нислэгийн тийз авахдаа ч ашиглах боломжтой болжээ. Зээл судлуулах, орлогоо батлах ч шаардлага байхгүй. Цуцлах боломжтой нислэг бол шууд л энэхүү хуваан төлөх үйлчилгээг ашиглаж болно.
Мөн iTrip-ээр нислэгийн тийз захиалах бүрд тухайн орны 1GB дататай eSIM бэлэглэж байгаа гэнэ шүү.
iTrip-ийн нислэг, аялал, такси, дата сим, даатгал гэсэн үндсэн цэсүүд дээр нэгэн шинэ цэс нэмэгдсэн нь Custom trip буюу Тусгай аялал. Их энгийн. Та өөрийн аялахыг хүсэж улс болон хотын мэдээллээ оруулж, аялах хүний тоо, аяллын нийт төсөв зэргийг оруулснаар iTrip-ийн аяллын зөвлөхүүд зөвхөн танд зориулсан аяллын хөтөлбөрийг гаргаж өгөх юм.
Ялангуяа аливаа нэг орон руу анх удаа аялж байгаа бол эх хэл дээрээ, санхүүгийн хэмнэлттэй зөвлөгөө үйлчилгээг ямар нэгэн нэмэлт төлбөргүй аваад үзэхэд буруудах зүйлгүй.
Онгоцны буудал руу хүргэж өгөх болон онгоцны буудлаас тосож авах такси үйлчилгээ өмнө нь зөвхөн веб дээр боломжтой байсан бол энэ удаа гар утасны апп дээр ч мөн нэмэгджээ.
Та зоригчийн тоо болон ачааны хэмжээнээс хамааран 89,000-800,000 хүртэлх төгрөгийн үнэтэй таксинуудаас сонгоорой. Сонголт дунд алдарт Rolls Royce Phantom ч бий. Мөн такси бүрийг захиалгат өдрөөс 24 цагийн өмнө үнэ төлбөргүй цуцлах боломжтойг онцлон дурдъя.