Эрт дээр үед хүн төрөлхтний үнэнч туслах илд, зэвсэг байсан бол өдгөө бидний хамаг ажлыг амжуулагч нь зөөврийн компьютер (лаптоп) болсон билээ. Мэдээж лаптопоо байнга сольж, шинэчлээд байх тансаглал хэн бүхэнд байхгүй тул нэг авахдаа эдэлгээ удаан, чанартайг нь авахыг хичээдэг. Дуу орж, гацаж, унтарч, цэнэглэхгүй л бол асахгүй лаптоп хэрэглэх нь зөвхөн тухгүйгээс гадна, бүтээмжийг бууруулж, цахим аюулгүй байдлын эрсдэл ч үүсгэх магадлалтай. Ямар шинж тэмдгүүд илэрвэл лаптопоо шинэчлэх хэрэгтэй мөн ээдгээр шинж тэмдгүүдийг яагаад анхаарах хэрэгтэйг уг нийтлэлээр тайлбарлая.  

1. Хэрэглэхээсээ их цэнэглээд байна уу даа?

Таны лаптоп цэнэглэж байж л асдаг эсвэл байнга залгууртай ойрхон байхгүй бол цэнэг нь хурдан дуусаж зөөврийн компьютерын гол чанар болох “зөөврийн” шинжээ алдсан юм биш биз?

Ихэнх лаптопын батарей лити-ион төрлийнх байдаг. Лити-ион батарей ердөө 300–500 удаагийн цэнэглэлтийн дараа цэнэг барих чадамжийнхаа ойролцоогоор 20%-ийг алддаг. Ихэнх лаптопын уг хүчин чадал хоёр жилийн дотор буурдаг юм байна. Мөн дээрээс нь батарей муудсанаар төхөөрөмжийн бусад эд ангиудын ажиллагаанд доголдол, гацалт, удаашрал үүсдэг. Тиймээс анхнаасаа лаптопоо зөв цэнэглэх хэрэгтэй ба нэгэнт батарей тань нурсан бол батарей солиулахаас илүү нэг мөр шинэчлэх нь илүү дээр сонголт байж болох юм. Учир нь батарейгаа засуулах нь шинэ лаптоп худалдан авахаас ч өндөр үнэтэй болох магадлалтай.


Эх сурвалж: Memedroid

2. Шинэчлэлтэд бэлэн биш

Үйлдлийн системээ шинэчлэх нь төхөөрөмжийг найдвартай, аюулгүй байлгахад чухал. Хэрэв таны компьютер үйлдлийн систем болон шаардлагатай програмуудын шинэ хувилбарыг суулгахад асуудалтай байвал танд ноцтой асуудал үүсчээ гэсэн үг.

Үйлдлийн системээ “update” хийснээр нь гүйцэтгэл сайжирч, аюулгүй байдал нэмэгдэж, шинэ функцүүд нэмэгддэг. Заримдаа технологийн компаниуд тодорхой хугацааны дараа хуучин загваруудын системийн шинэчлэлийг зогсоодгийг хэлүүлэлтгүй мэдэх байх. Жишээлбэл, Apple компани iPhone 6 гэх мэт хуучин загваруудаа нээлтээс нь хойш 5-7 жилийн дараа iOS-ийн шинэ хувилбараас хасдаг. Учир нь эдгээр төхөөрөмжүүдийн техник хангамж шинэ системийг дэмжих хүчин чадалгүй болдог гэсэн үг.

Эх сурвалж: Pinterest

Эдгээрээс гадна хуучирсан үйлдлийн систем ашиглах нь кибер аюулгүй байдалд эрсдэлтэй. Хакеруудын ихэнх нь хуучирсан програмын цоорхойг ашиглан халдлага үйлддэг. Жишээ нь, 2017 онд болсон “WannaCry” гэх халдлага зөвхөн хуучирсан Windows үйлдлийн системтэй 150 гаруй улс оронд 200,000 гаруй компьютерт халджээ. Уг нь Microsoft компани аль хэдийн уг асуудлыг шийдэх програмын update гаргасан байсан боловч хэрэглэгчдийн ихэнх нь энэ update-ийг хийгээгүйгээс болж ийнхүү том халдлага үүсжээ.


3. Гацаж, унтарсаар компьютероо өдөрт хэд унтрааж, асааж байна?

Ихэнх тохиолдолд лаптоп гацаж, унтрах нь CPU-ийн хэт ачаалал, санах ой (RAM)-н доголдол, эсвэл hard disk-ний элэгдлээс үүдэлтэй байдаг. Судалгаагаар уламжлалт hard disk-үүд (HDD) ашиглалтын эхний гурван жилдээ 1.8 хувийн эвдрэлтэй байдаг бол таван жилийн дараа энэ хувь огцом өсдөг байна. Мөн дээрээс нь хуучин HDD дискүүд SSD-тэй харьцуулахад 5-10 дахин удаан ажиллагаатай байдаг. Hard disk муудна гэдэг нь таны файлууд алдагдах эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг.

Судалгаагаар ажилчид өдрийн 10-15 минутыг компьютер гацаж, асаж, унтрах асуудалд зарцуулдаг аж. Энэ нь нэг жилд 40 цаг буюу бүтэн нэг долоо хоногийн ажлын цагтай тэнцэх хэмжээний алдагдлыг үүсгэдэг байна.

Эх сурвалж: Pinterest

4. Санаа зовом чанга сэнсний чимээ

Эх сурвалж: Reddit

Лаптопны сэнс нэг ёсондоо хөргөлтийн систем гэсэн үг. Хэрэв сэнс байнга чанга дуугарч, тасралтгүй ажиллаж байвал энэ нь лаптоп хэт ачаалааж үүнийг нь таны лаптоп хөргөж хүчрэхгүй байгааг илтгэж буй хэрэг. Тоос хуримтлагдах, дулаан дамжуулах чадамж багасах, хуучрах, эсвэл сэнснээс бусад эд анги хэт их ажилласнаас болж сэнсэнд илүүц ачаалал ирдэг аж.

Түүнчлэн лаптоп хэт халах нь эд ангиудын ашиглалтын хугацааг эрс багасгадаг юм байна. Тухайлбал, Калифорнийн Их Сургуулийн судалгаагаар лаптопыг хэт ачааллуулаад байвал процессорын ашиглалтын хугацаа нь 50 хувиар буурдаг болохыг тогтоосон байна. Тэгэхээр дээрх шинж тэмдгүүдээс хамгийн ноцтой нь сэнс дуу орох явдал болов уу.


шинэчлэх цаг боллоо

Хэрэв та лаптопоо 2-5 жил ашиглаж байгаа ба дээрх шинж тэмдгүүд илрээд эхэлсэн эсвэл бүр энэ шинж тэмдэгтэй нь хэдэн жил гүрийлгээд явж байгаа бол шинийг судлаад үзээрэй.

Ингэхдээ баталгаат газраас дээрээс нь хямдралтай үнээр авах боломжтой нэг мэдээг дуулгая. BSB-гээс “Хуучин хэрэглээгээ шинэчилье” хэмээх аяныг энэ гуравдугаар сарыг дуустал өрнүүлж байгаа юм байна. Зөвхөн компьютероос гадна принтер, таблет, гар утас ч мөн уг хямдралыг тааруулан авах боломжтой.

Зөвхөн гар утас болон компьютер худалдан авсан хэрэглэгчдэдээ 50,000₮ - 300,000₮ хүртэлх үнийн дүнтэй ваучер бэлэглэхийн сацуу 30% хүртэлх хямдрал буюу 700,000₮ - 800,000₮ хэмнэх боломжийг өгч буй.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.