Жил бүрийн есдүгээр сард Apple олон шинэ зүйлсээр бороо оруулдаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэд өнгөрсөн сарын эхээр iPhone 15 загвар болон Apple Watch-ийн хоёр ч шинэ хувилбарыг танилцуулсан билээ. Эдгээр төхөөрөмжүүдээс дутахгүй ач холбогдолтой ч хэрэглэгчдийн төдийлөн ач холбогдол өгдөггүй шинэчлэл бол үйлдлийн системийн шинэчлэл юм.
Үйлдлийн системээ үнэгүй шинэчилэх нь зарим тохиолдолд өндөр зардлаар төхөөрөмжөө сольсноос хавьгүй үр дүнтэй шийдэл болдог. Үүний тулд мэдээж шинэ үйлдлийн систем бүрийн ид шидийг мэдэж, тэдгээрийгээ ашиглаж сурах хэрэгтэй. Тиймээс MacOS-ийн 14 дэх хувилбар болох Sonoma хувилбараас хэрэглэгч бидэнд хамгийн их хэрэг болох таван функцийг танилцуулъя. Уншигч таны бүтээмжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
MacOS Sonoma хувилбарыг дэмжих төхөөрөмжүүд:
- iMac - 2019 болон түүнээс хойш
- iMac Pro - 2017 болон түүнээс хойш
- Mac mini - 2018 болон түүнээс хойш
- MacBook Air - 2018 болон түүнээс хойш
- MacBook Pro - 2018 болон түүнээс хойш
- Mac Pro - 2019 болон түүнээс хойш
- Mac Studio - 2022 болон түүнээс хойш
ВААВ ВИДЖЕТ
Аливаа шинэ функц эхлээд iPhone дээр гараад тодорхой хугацааны дараа Mac руу нэвтэрдэг зүй тогтол бий. Үүний нэгэн жишээ болж Mac дээрээ төрөл бүрийн widget-үүдийг iPhone дээр ашиглаж буй мэтээр ашиглах боломжтой болов. Mac дээрх widget-үүдийг өмнө нь зөвхөн Today Center буюу баруун дээд буланд байх огноо дээр дарснаар хардаг байсан бол одооноос эхэлж нүүр хуудастаа байршуулах, харьцаж болно.
БОДИТ ДУУДЛАГА
Видео дуудлага хийж байх үедээ өөрийгаа “тасдаж” танилцуулж буй материалынхаа өмнө харуулах, iOS дээрх шиг гараа хөдөлгөөд төрөл бүрийн эффект харуулах, бусадтай хуваалцах цонхоо илүү хялбар байдлаар сонгох зэрэг боломжууд нэмэгджээ.
• Heart - Heart emoji
• Thumbs up - Thumbs up emoji
• Two thumbs up - Fireworks
• Single thumbs down - Thumbs down emoji
• Two thumbs down - Storm
• Peace sign with one hand - Balloons
• Peace sign with two hands - Confetti
• "Rock on" sign with two hands - Lasers
ТАСАРХАЙ ТОГЛООМ
Mac-ийг тоглоом тоглох зориулалтаар авдаг хэрэглэгч бараг л байхгүй гэж хэлж болно. Гэхдээ тэд зөвхөн ажлын компьютер байхыг хүссэнгүй. Шинээр хөгжүүлсэн Game Mode-ийн тусламжтайгаар тоглоомын зураглалыг илүү сайжруулж, AirPods зэрэг утасгүй төхөөрөмж рүү мэдээлэл дамжуулах үеийн хоцрогдолтыг улам бага болгов.
БӨӨН АПП
Apple Safari хөтчөө улам сайжруулан олон хаяг нээх боломж, илүү ухаалаг хайлт хийх боломж зэргийг нэмэв. Түүнчлэн хүссэн веб хуудсаа компьютерынхаа dock хэсэгт бусад аппуудтай адил байршуулах боломжийг дурдахгүй өнгөрч үл болно. Ингэснээр дуртай веб, платформоо бусад Mac аппууд шиг ашиглаж болдог болох нь ээ.
ШИДТЭЙ ЗУРАГ
Apple шинэ үйлдлийн систем бүрдээ технологийн шинэчлэлээс гадна шинэ дизайн болон нүүр зургуудыг багтаадаг билээ. Энэ удаа тэд өмнөх жилүүдээс илүүг буюу 100 гаруй төрлийн бодит бичлэгүүдийг багтаав. Дэлхийн алдартай хот, байгалийн тогтоц, усан доорх ертөнц, сансар зэрэг сэдвийн эдгээр бичлэгүүд компьютер түгжээтэй байх үед тоглогдох ч, нууц үгээ хийн нээх үед зураг болон зогсдог ид шидтэй.
БУСАД
- Цахим аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, зөвхөн iPhone-д байсан Lockdown Mode-ийг Mac, Apple Watch дээр ашиглах боломжтой боллоо
- AirPods-ийн холболтоо Mac болон iPhone-ий хооронд шилжүүлэх хурд улам нэмэгдэв