Технологийн ертөнцөд дуулиантай эргэн ирэлт хийж буй Huawei-ийн шинэ төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд эрэлт ихтэй байна.
Саяхан Хятадын ухаалаг утасны зах зээл дэх борлуулалтаараа Apple-ийг гүйцсэн Huawei өөрсдийн хөгжүүлж буй өндөр үзүүлэлттэй чип, машин сургалт болон хиймэл оюуны технологийн хэрэглээгээ бусад төхөөрөмжүүддээ маш хурдтайгаар нэвтрүүлж байгаа нь анхаарал татаж буй.
Бид энэ удаа Монголд албан ёсоор анх удаа борлуулагдах гэж буй MateBook D14 лаптопыг туршиж үзэн тоймлосон юм. MateBook-ийн хувьд премиум ангиллын, ажил хэрэгч хэрэглээнд тохирсон гэдгээрээ онцлогтой. Шинэ загвар нь ч баттарей, дэлгэц, дизайн болон хэрэглээгээрээ үүнийгээ улам бататгаж, хэрэглэгчдэд цоо шинэ сонголтыг үүсгэж чаджээ хэмээн бид дүгнэлээ.
Huawei MateBook D14-ийн тоймыг хүлээн авна уу.
Дизайн, дэлгэц, дуу
Хамгийн түрүүнд онцлох зүйл нь MateBook D14-ийн дизайн байв. "Сансрын саарал" өнгөтэй загварыг хаана ч ашигласан үнэ цэн нь илт мэдрэгдэхүйц гоёмсог дизайнтай хийгджээ. Металл их биетэй ч 1.39 кг хөнгөн учир эдэлгээ даана гэдэг нь эргүүлж тойруулан барьж үзэхэд улам ч бат мэдрэгдэнэ. Ашиглаад суухад ч, бариад явахад ч урамтай, премиум ангиллын лаптоп гэдгийн эхний баталгаа нь энэ.
Хоёр талдаа нийт таван порт-оролттой. USB-C, USB-2.0, HDMI, Aux зэрэг өргөн хэрэглээний оролтыг бүгдийг нь шингээж чадсан нь энэ лаптопын бас нэг онцлог. Ялангуяа танилцуулга хийх шаардлагатай байдаг залуу мэргэжилтнүүд, оюутан залууст одоо нэмэлт хөрвүүлэгч авч явах шаардлагагүй болжээ. Энэ бол бодит практикт хамгийн их тулгамддаг, бусад төстэй лаптопуудад учирдаг хомсдолын асуудлуудын нэгийг бүрэн шийдсэн гэсэн үг.
Товчлуурууд нь ихэд хөнгөн сэтгэгдэл төрүүллээ. 1.5 мм товчлуур нь сууриа бүрэн эзэлж байршсан нь улам ч тухтай мэдрэмж төрүүлж байв. Товчлуурыг дарахад дуу бага гардаг, их ашиглахад халалт багатай байгааг бусад тоймчид онцолж байсныг анзаарснаа хуваалцъя.
Үүн дээр нэмээд дэлгэцийн хэмжээсийг онцлох учиртай. MateBook D14-ийн хувьд 16:10 дэлгэцийн харьцаатайгаар хийгдсэн нь стандарт дэлгэцүүдээс 11.1%-иар өргөн болсон гэсэн үг. Ялангуяа унших, бичих ажил хийдэг хүмүүст тохиромжтой шийдэл болжээ гэж санагдлаа. Нөгөө талаас видео тоглоом тоглогчдын хувьд илүү уужим орчинд тоглох боломжтой боллоо гэж олзуурхав. 3.5 мм хүрээ нь ч эдгээр мэдрэмжийг үүсгэх төгс хослол болж чаджээ. Гэхдээ стандарт бус хэмжээ нь видео, зураг эвлүүлэх, зарим програмыг ачааллахад тохиромжгүй байж магадгүйг санах хэрэгтэй.
Түүнчлэн Huawei өөрсдийн нэрийн хуудас болсон "Eye Comfort Mode"-ийг лаптопдоо ч шингээсэн байна. Дэлгэц удаан ширтдэг хүмүүсийн нүдийг амраах, цэнхэр туяаг багасгах энэхүү горим нь TUV Rheinland стандартыг хангаж байгааг онцолъё. Дэлгэцийн нягтаршлаас гадна дэлгэцийн гэрэлтэлт нь дунджаас дээр гэж хэлж болохуйц 300 нит үзүүлэлттэй. Эдгээр нь дотор орчинд хамгийн тав тухтайгаар лаптопоо ашиглах суурь хүчин зүйл болох болно.
Сүүлийн үед видео дуудлага, зайнаас ажиллах үед микрофон, камерын хэрэгцээ нэхэгдэх болсныг Huawei алдсангүй. Хиймэл оюуны технологийг ашигласан дуу чанаржуулагч технологи нь таныг онлайн хурал хийж байх үед дууг тань тусгаарлаж, арын элдэв чимээг сааруулан, хамгийн чанартайгаар хоолойг тань таслах боломжтой. Гадуур явахад, оффист ажиллахад ихэд тохиромжтой энэ функцийг Huawei-ийн чихэвчүүдтэй хоршуулбал бүр төгс болох гэнэ.
хэрэглээ, хамгаалалт, хоршил
Ажил оффисын хэрэгцээнд лаптопоо сонгохдоо хамгийн түрүүнд хардаг хүчин зүйлсийн нэг нь батарей. 56Wh-ийн баттарейгаар тоноглогдсон энэ лаптоп энгийн хэрэглээнд 13 цаг хүртэл хугацаанд цэнэгээ барьдаг. Үүнээс гадна Intel-ийн 13-р үеийн i5 процессор болон 8GB, 16GB-ийн рамаар тоноглогдсон учир хурд, хүчний хувьд санаа зовох зүйл огтхон ч үгүй.
Илүү өндөр үзүүлэлт шаардсан программ, ачаалалтай ажилладаг хэрэглэгчдэд зориулсан "Performance Mode" хэмээх горимыг мөн онцолъё. "Fn+P" товчны хослолоор та өөрийн лаптопын хамгийн өндөр хүчин чадлаар нь ачааллаж, хурд хүчний оргилыг нь мэдрэх боломжтой. Видео тоглоом, олон программ дээр зэрэг ажиллах үедээ ашиглахад тохиромжтой болов уу.
Сүүлийн жилүүдэд технологи хөгжүүлэгчид төхөөрөмжийн аюулгүй байдлыг чухалчлах болсон. MateBook D14-ийн хувьд хувийн нууцлалын асуудлыг хурууны хээгээр шийдсэн байна. Ердөө гурван секундын дотор асах лаптопыг та өөрийн хуруугаараа удирдаж, асааж унтраах болно. Ганц товч, ганц хүрэлт таны хамгийн найдвартай хамгаалал болох учиртай.
Өөр нэг бидний анзаардаггүй ч өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй шаардлагатай болдог зүйл бол утасгүй интернэт. Гадуур явж байхад ч, оффист суухад ч үргэлж л бид сайн, чанартай бас хурдтай интернэт хайж байдаг шүү дээ. Тэгвэл "Huawei Metaline Antenna" хэмээх 2022 онд танилцуулсан шинэ технологи нь ултра-холын зайнаас Wi-Fi барих боломжийг нээжээ. Бүр 270 метрийн холоос, хана тусгаарлалтыг үл хамааран Wi-Fi татах чадвартай хэмээн шагшигдаж буйг харьцуулбал, Чингис хааны хөшөөнөөс Төв шуудангийн интернэтийг, ашиглах боломжтой боллоо гэж ойлгож болно. Хоёр хөлбөмбөгийн талбайг ч дамнах энэ боломж технологийн хорхойтнуудын хувьд мөрөөдлийн гэж хэлж болох зай. Одоо танд нууц үгээ л тогтооход хангалттай болжээ.
Huawei-ийн экосистем улам хүчирхэгжсээр, хоорондоо төгс хослон ажиллах болов. Хэрвээ та Huawei-ийн утас, чихэвч, таблет ашигладаг бол Super Device-ийн тусламжтайгаар хийж байгаа ажлаа ямар ч асуудал, хоцрогдолгүйгээр шилжүүлж, файл хуулан, төхөөрөмжүүдээ холбох боломжтой. SuperHub апп таны энэ хэрэгцээг бүрэн хангах учиртай.
Эцэст нь
Хэнд тохиромжтой гэж?
- Ажил, оффисын хэрэгцээг тань төгс хангах найдвартай хамтрагч эрж байгаа хүн бүрд,
- Сургууль, хичээлдээ ашиглах өндөр чанартай, хэрэглээ даахуйц лаптоп хайж буй бол,
- Үнэ цэн, чанарыг эрхэмлэгч, шинэ төхөөрөмж турших эрмэлзэлтэй технологийн хорхойтон бол санал болгож байна.
Яагаад санал болгож байна гэж?
- Загвар дизайнаараа өндөр зэрэглэлд тооцогдохуйц, хаана ч ашигласан топ төхөөрөмжид тооцогдох учир,
- Huawei-ийн ямар нэг төхөөрөмж ашигладаг бол экосистемтэй төгс нийцэх тул,
- Гадуур лаптопоо ашиглах хэрэгцээг бүрэн хангахуйц, хөнгөн бас баттарей сайтай учраас санал болгож байна.
Ташрамд дурдахад, Technozone-ийн зүгээс Huawei MateBook D14-ийн эхний цөөн худалдан авагчдадаа Huawei Y61 гар утсыг бэлэглэх урамшууллыг зарлажээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарах эсвэл 7701-1818 утсаар холбогдоорой.
Technozone
B Boogi 2023.11.17 66.181.161.20
Hiits bol bieteer bariad uzhed bol ontsgui baina lee. Screen bol hangaltgui sanagdsan. Windows support hezee hurtel hiigdehni todorhoiguim bn lee. Tegheer gsr utas shigee bolj medeh l by.