Монголын харилцаа холбооны тэргүүлэх компани Mobicom шинийг санаачлагчид, инновацыг бүтээгчид, шилдэг энтрепренерүүдийн дунд 370 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг зарлажээ. Unread та бүхэнд 9-р сарын 15 хүртэл бүртгүүлэх боломжтой Mobi Challenge-ийн талаар мэдвэл зохих бүх зүйлсийг багцлан хүргэж байна.
яагаад оролцох ёстой гэж?
"Тасралтгүй шинэчлэлийг хамтдаа бүтээе" уриатай уг уралдаан бодит асуудлуудад шинэлэг, инновацлаг шийдэл гаргаж буй хэн бүхэнд түүнийгээ бүтээлч үр дүн болгох боломжийг нээх болно. Урьдчилсан бүртгэлээс шалгарсан шилдэг 5 баг Mobi Challenge-д оролцох эрхтэй болох бөгөөд 3 сарын турш санаагаа хөгжүүлж, 370 сая төгрөгийн төлөө өрсөлдөх юм.
Mobi Challenge-д оролцсоноор та бүхэн Монголын хамгийн туршлагатай, технологийн тэргүүлэгч компани Мобикомтой хамтын үнэ цэнийг бүтээх стратегийн хамтын ажиллагаа эхлүүлж, олон жилийн туршлагатай шилдэг захирлууд, экспертүүдээс зөвлөгөө аван санаагаа бизнес болгон өргөжүүлэх боломж нээгдэнэ.
Үүнээс гадна Монголын гарааны бизнесийн экосистемийн хамгийн чухал оролцогчдын нэг "Моффис" хамтын оффист 3 сарын турш үнэ төлбөргүй байрлаж, тус төвөөс зохион байгуулж буй бүх төрлийн арга хэмжээнд оролцоно. Энэ нь таныг болон танай багийг санаагаа төгөлдөржүүлж, улам шинэлэг байдлаар баяжуулж, хамтын сүлжээгээ тэлэхэд тус болох нь гарцаагүй.
Улаанбаатарын хамгийн таатай оффис - Моффис
Unread
ямар сэдвийн хүрээнд явагдах вэ?
Mobi Challenge-д контент хөгжүүлэлт, роботик, мэдээллийн аюулгүй байдал, машин сургалт зэрэг сүүлийн үеийн технологийн тренд болсон нийт 11 сэдвийн хүрээнд явагдана. Оролцогчид хэдэн ч сэдвээр санаагаа илгээх боломжтой бөгөөд шилдэг 5 баг нь эцсийн шатанд тунан үлдэх юм.
Тухайлбал, "Personalized offer tool", "Gamified loyalty program", "AI based customer segmentation" зэрэг бүтээлч байдлаар хэрэглэгчдийг сегментчлэх, хэрэглэгчдийг татах, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлийн хэд хэдэн сэдвүүд багтсан байна.
Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, өгөгдлийн давхардлыг арилгах чиглэлд "Fraud detection tool", "Big data lakehouse" гэсэн сэдвүүд сонгогджээ. Мөн дизайн, маркетинг, апп хөгжүүлэлтийг илүү боловсронгуй болгоход чиглэсэн "A/B Testing tool", төлбөрийн системийг боловсронгуй болгон автоматжуулах чиглэлд "Payment process automation", хиймэл оюунд суурилсан робот үйлчилгээний ажилчдыг бүтээх "Robot employee" гэсэн сонирхолтой сэдвүүдээс сонгох боломжтой.
Тэрчлэн контент бүтээгчдэд Мобикомын экосистемийг дэмжих, инновацлаг хэлбэрээр контентийн зах зээлийг эрэлт хэрэгцээг хангах зорилго бүхий "AI based content creation tool", "AR/VR, Unity content", "Recommendation Engine" зэрэг сэдвүүдээр челленж зарлагдаж байна.
шагнал нь юу вэ?
Өмнө дурдсан үнэгүй оффис, менторын дэмжлэг, стратегийн түншлэлийн боломжоос гадна бодит санхүүгийн урамшуулал шилдэг багуудад олгогдоно гэнэ. Эцсийн шатанд шалгарсан 5 баг тус бүр 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал хүртэж, 3 сарын хугацаанд төслөө хөгжүүлэх юм.
Тэмцээний эцэст тэргүүн байр эзэлсэн баг 40 сая төгрөг, дэд байрыг 20 сая төгрөг, гутгаар байрыг 10 сая төгрөгөөр тус тус урамшуулах юм. Өөрөөр хэлбэл, тэмцээний ялагч 100 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болно гэсэн үг.
хэрхэн бүртгүүлэх вэ?
Уралдаанд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй. Уралдааны тухай мэдээллийг тухай бүрд платформ дээр нээлттэй байршуулж, бүртгүүлсэн багуудад и-мэйлээр хүргэх болно.
Уралдааны бүртгэл 9-р сарын 15-ныг хүртэл явагдах бөгөөд дараах хуваарийн дагуу үргэлжлэх юм.
- Бүртгэл : 08.15-09.15
- Шалгаруулалт : 09.16 - 09.20
- Хөгжүүлэлтийн үе : 10.14-01.14
- Шагнал гардуулалт : 01.15-01.17
Mobicom