Та гар утсаараа дуртай цувралынхаа нэг ангийг татахад хэр их хугацаа зарцуулдаг вэ? Аль эсвэл YouTube-ээр хайртай уран бүтээлчийнхээ шинэхэн дууг 4K нягтаршлаар ямар ч гацалтгүй үзэж чаддаг уу? Дийлэнх нь “Тийм” гэж хариулах байх. Учир нь бид технологи хэр хурдтай хөгжиж байгааг гэрчлэх зуунд амьдарч байгаа төдийгүй алхам тутамдаа интернэтийн тусламжтай мэдээллийг өндөр хурдаар хүлээн авч, мөн эргүүлэн хуваалцаж байгаа билээ. 

Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ өөр операторын хэрэглэгчийн зүгээс Мобикомын хоёр хоногийн хугацаатай 25GB үнэ төлбөргүй датаг ашиглан 5G интернэтийг нь туршсан сэтгэгдлээ хуваалцаж байна. Яагаад гэвэл 5G технологи сүүлийн үед аж үйлдвэр, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан тэргүүтэй төрөл бүрийн салбаруудаас эхлээд бидний өдөр тутмын хэрэгцээнд нэвтэрч, өндөр хурдны интернэтийн гайхамшгийг мэдрүүлсээр буй.


ЭХЛЭХИЙН ӨМНӨ: 5G СҮЛЖЭЭ ГЭДЭГ НЬ…

Товчхондоо өдгөө бидний ашиглаж буй 4G сүлжээний дараагийн хувилбар болох 5G нь 2016 онд олон улсад батлагдсан бөгөөд 2019 оны дунд үеэс анхны хэрэглэгчдэдээ хүрч эхэлжээ. “G” үсэг нь "generation" буюу үе гэх утгыг илэрхийлдэг. Тодруулбал, “G” үсэг нь 2.5G сүлжээнд Ерөнхий багц радио үйлчилгээ (GPRS) гэх утгыг илтгэх бөгөөд энэ нь хоёрдугаар үеийн (2G) гар утасны технологид тооцогддог байна. Мөн бүх гар утасны сүлжээний технологиудаас хамгийн эртнийх бөгөөд зөвхөн зурвас бичихэд ашиглагдаж, секундэд 56-114 Kbps хурдтайгаар өгөгдөл дамжуулдаг байжээ.

5G технологийн гол давуу тал нь хоцрогдол багатай өгөгдөл дамжуулах явдал ба харилцаа холбооны салбарт хоцрогдол гэдэг нь нэг цэгээс нөгөө рүү өгөгдөл дамжуулахад хэр хоцорч буйг илэрхийлэх үзүүлэлт юм. Тэгвэл 4G сүлжээний хувьд энэ үзүүлэлт 50мм/сек байдаг бол 5G сүлжээ үүнийг 1мм/сек хүртэл багасгах боломжтой төдийгүй дунджаар 10 мм/сек хоцрогдлоор өгөгдөл дамжуулдаг аж.



АНХ УДАА МОБИКОМЫН ИНТЕРНЭТИЙГ АШИГЛАВ

Редакцын зүгээс Мобикомын хэрэглэгч туршиж байснаас над шиг өөр оператор ашигладаг хүн хэрэглэж үзээд, бодит туршлага, сэтгэгдлээ хуваалцсан нь зүйтэй хэмээн үзсэн юм. Ингээд би шинэ дугаар худалдан авч, анх удаа Мобикомын интернэтийг ашиглаж үзлээ. Миний хувьд наймдугаар анги хүртлээ Мобикомын дугаартай байсан ч тухайн үед гар утаснаас интернэттэй холбогдох боломж хомс байсан тул анх удаа ашиглаж байгаа минь энэ.

Юун түрүүнд үнэ төлбөргүй авах боломжтой 25GB датагаа идэвхжүүлсэн. Ингэхдээ тэдний вэб хуудсанд байх QR кодыг Мобиком аппаар уншуулав.



Гэснээс дараа, хосолсон болон урьдчилсан төлбөрт бүх хэрэглэгч энэ сарын 30-ны өдрийг дуустал 48 цагийн хугацаатай датаг үнэ төлбөргүй аваад туршилтын урамшуулалд оролцох боломжтой. Мөн дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй юм билээ.

  • Та урамшууллын 25GB багцаа 5G сүлжээний туршилтын байршлуудад зөвхөн 5G сүлжээнд ашиглах боломжтой.
  • Багцын хүчинтэй хугацаанд буюу идэвхжүүлснээс хойш хоёр хоног 5G туршилтын сүлжээг ашиглаарай.
  • Хэрвээ 5G туршилтын сүлжээг ашиглахгүй тохиолдолд гар утасны тохиргоог 4G сүлжээ ашиглахаар хийж удирдах боломжтой.
  • Багцын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө 25GB дата эрх дууссан бол таны идэвхтэй дата багцуудаас 5G сүлжээнд хэрэглээ хийгдэхээс сэргийлж гар утасны тохиргоог 4G рүү заавал солих хэрэгтэйг анхаарна уу.

МОБИКОМЫН 5G СҮЛЖЭЭГ ЯМАР БАЙРШЛУУДАД АШИГЛАЖ БОЛОХ ВЭ?

5G сүлжээний туршилтын бааз Улаанбаатар болон Эрдэнэт хотыг хамарч буй. Тодруулбал, нийслэл хотод та дараах түгээмэл байршилд 5G интернэтийг ашиглах боломжтой.


Энэ ташрамд гар утсандаа 5G тохиргоо хэрхэн хийх зааврыг танилцуулъя. Юун түрүүнд таны гар утас 5G сүлжээ дэмждэг байх шаардлагатай бөгөөд дараах байдлаар дагаад хийгээрэй.

Таны гар утас iOS үйлдлийн системтэй бол: Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data эсвэл Settings > Mobile Data > Mobile Data Options > Voice & Data  цэснээс 5G сонголтыг хийнэ. 

Таны гар утас Android үйлдлийн системтэй бол: Settings > Connections > Mobile Network > Network mode цэснээс 5G сонголтыг хийнэ.

5G СҮЛЖЭЭГЭЭР ЮУ ХИЙЖ ҮЗСЭН БЭ?

1. Хурдыг нь шалгаж үзэв.

Би Сүхбаатарын талбайн ойролцоо 5G туршиж үзсэн бөгөөд бидний өдөр тутам хэрэглэдэг 4G-ээс хэр зөрүүтэй байх бол гэсэн асуулт хамгийн түрүүнд төрж байлаа. Таамаглаж байсанчлан 4G болон 5G хоёрын хооронд асар хол зөрүүтэй байсан буюу 4G-ээс 24.1 дахин хурдан байсан юм. Энэ нь танай гэрийн ашигладаг 20-30 mbps интернэтээс 5-7 дахин өндөр гэсэн үг.


2. Кино татаж үзэв.

Netflix-ээс 50 минутын урттай, 224.3 mb хэмжээтэй Arcane цувралын 2-р бүлгийн есдүгээр ангийг 14.61 секундэд татсан. Хугацаа болон хэмжээг нь хоёр дахин нэмээд 512.2 mb хэмжээтэй Wonder Woman (2018) киног 38.32 секундэд татаж авсан.


3. 4K бичлэг үзэв.

4G сүлжээгээр 4K нягтаршилтай бичлэг 5-8 секунд тоглогдоод гацаж байсан бол 5G болгон солиход ямар ч гацалтгүй үзэж байлаа.


4. Дүрст дуудлага хийж үзэв.

Дүрсээ харж дуудлага хийхэд нөгөө хүний болон өөрийн дүрс бүрсийх, ярьж байгаа үед гацах зэрэг хүндрэл элбэг гардаг. Тэгвэл та бүхний харж байгаачлан 5G сүлжээгээр ярих үед царай тод, мөн дүрсний хоцрогдолгүй ярьж байв.


5. Гар утаснаас интернэт цацав.

Hotspot-оор зөөврийн компьютер руугаа интернэт цацахад хурд нь 240 mbps байлаа. Энэ хурдыг ашиглаад Google meet-ээр уулзалтад оролцсон бөгөөд ажлын интернэтээс илүү чанартай, нягтаршилтай, хурдтай дуудлага болж чадсан.


СЭТГЭГДЭЛ

Мобикомын интернэт ашигласан туршлага сонирхолтой байлаа. Ялангуяа 5G сүлжээ гэдэг утгаараа олон талаар туршихад урамтай байв.

Гэхдээ нэг зүйлийг санууштай нь бидний өдөр тутмын хэрэглээнд ийм хурдан интернэт шаардлагатай юу гэх асуудал. Хурдын ялгаа нь онц гойд мэдрэгдэхгүй ч 5G технологийн 10 мм/секундээс бага хоцрогдол үзүүлэх чадвар нь дэд бүтэц, хөдөө аж ахуй, финтек үйлчилгээ, цахим тоглоом, анагаах ухаан зэрэг олон салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй.

Сонирхуулахад, MPM оффисын 1-р давхарт 5G бүүт засагдсан байгаа ба уншигч та бүхэн 5G сүлжээтэй холбоотой бүхий л мэдээллийг эндээс авах боломжтой. Мөн өндөр хурдны интернэт ашигласан туршлагаа хуваалцахыг хүсвэл ЭНД дарж сэтгэгдлээ хуваалцаарай.