15,000 төгрөгөөр юу авч хүрэх вэ? Залуу мэргэжилтнүүдийн хувьд хоёр аяга кофе худалдан авах эсвэл хэд гурван удаа таксидахад л дуусчих мөнгө, тийм үү? 

Гэхдээ энэ хэмжээний мөнгийг зөв бөгөөд ухаалаг зарцуулж чадвал таны амьдралд бодитоор нөлөөлөх боломжтой гэдгийг мартаж болохгүй. Тиймдээ ч энэхүү нийтлэлээр бид сар бүрийн 15,000 төгрөгийг хэрхэн өөрт ашигтай зарцуулж болох аргуудыг хуваалцахаар бэлдлээ.

Notion Plus Plan | 14,284₮


Энэ бол бүх төрлийн тэмдэглэл, төлөвлөгөө, төсөл, хувийн санхүүгээс эхлээд томоохон зорилгод тань хүргэх жижиг алхам бүрээ тэмдэглэн үлдээхэд тохиромжтой платформ. Харин Plus төлөвлөгөөний хувьд та жилээр худалдан авбал сард ердөө 4 доллар буюу 14,284 төгрөг төлөх бөгөөд хязгааргүй файл байршуулах, ашигласан хуудсуудын 30 хоногийн түүх, гуравдагч программд өгөгдлийн санг шилжүүлэн ашиглах зэрэг олон давуу тал бий болно. Товчхондоо, залуу мэргэжилтнүүдийн хувьд ажлаа системтэй хөтлөх, ажил, хичээл, хувийн зорилгоо нэг дор хянах, амьдралаа үр дүнтэй төлөвлөх хүсэлтэй хэн бүхний хамгийн зөв хөрөнгө оруулалт нь Notion Plus Plan байх нь гарцаагүй.

Худалдан авах

Google One (200 GB) | 10,680₮

Google-ийн хэрэгслүүдийг ашигладаг хэн бүхний хувьд үндсэн 15GB багтаамж дүүрэх асуудал нэн тэргүүнд тулгардаг шүү дээ. Тэгвэл хямд үнээр буюу 10,680 төгрөгөөр уг багтаамжийг 200 GB хүртэл ашиглах боломжтой. Ингэснээр зураг, видео, файлуудаа Google Drive, Gmail, Google Photos-д аюулгүй хадгалах хангалттай хэмжээний орон зайтай болох юм. Мөн энэхүү төлөвлөгөө нь гэр бүлийн 5 гишүүнтэй хамт ашиглах боломжтой тул зардлаа хуваасан ч болно. Мэдээллийн аюулгүй байдалдаа анхаардаг залуусын хувьд энэ бол зайлшгүй хэрэгтэй үйлчилгээ.

Худалдан авах

Mobicom Hybrid багц | 15,000₮


Боломжийн үнээр сүлжээндээ үнэгүй ярьж, зурвас бичиж, дата ашигламаар байна уу? Тэгвэл Мобикомоос танилцуулж буй Хосолсон төлбөрт шинэ багцыг санал болгоё. Энэхүү багцыг дагалдан Мобикомын сүлжээнд үнэгүй ярих, бусад сүлжээнд 100 минут ярих, 5GB хязгааргүй дата ашиглах эрх ирэх юм. Хүсвэл нэмэлт 5,000 төгрөгөөр сүлжээндээ хязгааргүй мессеж бичих боломжтой. Сонирхуулахад, Мобикомын бүх хэрэглэгч www.gogo.mn, www.yolo.mn, www.maamuu.mn www.hitone.mn, www.monpay.mn, www.ebarimt.mn, www.mobinet.mn, now.eincenter.mn, www.ebarimt.mn, www.e-mongolia.mn болон Мобиком болон Монпэй, E-mongolia аппликэйшн руу дата багцтай, эсэхээс үл хамааран үнэ төлбөргүй хандаж болох юм билээ.

Худалдан авах: Мобиком апп, үйлчилгээний нэгдсэн төв 2222, өөрт ойр байрлах Мобикомын салбарт хандан уг багцаа идэвхжүүлээрэй.

Microsoft 365 Basic (100 GB) – 7,106₮


Хэрэв та Microsoft-ийн бүтээгдэхүүнүүд болох Word, Excel, PowerPoint гэх мэт программуудыг тогтмол хэрэглэдэг бол OneDrive нь таны мэдээллийг хадгалах хамгийн тохиромжтой сонголт байх болно. 100GB багтаамж нь хаанаас ч, хэзээ ч нэвтрэх, автоматаар нөөцлөх, файл хуваалцах, баг хамт олонтойгоо хамтран ажиллах боломжийг олгоно. Мөн Microsoft 365 хэрэглэгчдэд зориулсан бүрэн интеграцтай тул илүү үр ашигтай ажиллахын зэрэгцээ үнийн хувьд ч боломжийн сонголт учраас оффис ажилтнууд, оюутнуудын хувьд хамгийн тохиромжтой.

Худалдан авах

1Password (Individual Plan) – 10,680₮


Интернэт дэх нууц үг, хувийн мэдээллээ хамгаалах нь өнөө үед хамгийн чухал зүйл болсон. Харин 1Password нь таны бүх нууц үгийг нэг дор аюулгүй хадгалах үйлчилгээ ба ганцхан мастер нууц үгээр бүх хаягаа удирдах боломж олгодог. Түүнчлэн энэ апп автоматаар хүчтэй нууц үг үүсгэж, хуурамч сайт руу орохоос сэргийлэх аюулгүй байдлын олон төрлийн нэмэлттэй. Гар утас, таблет, компьютер гээд бүх төрлийн технологийн хэрэгсэл дээр ажилладаг ба хоёр шатлалт баталгаажуулалтыг дэмждэг. Олон нууц үг цээжлэхэд ядаргаатай санагдаж байвал, мөн хувийн мэдээллээ чанд хадгалахыг хүсэж байвал 1Password танд гарцаагүй туслах болно.

Худалдан авах

Slack Pro | 15,640₮


Цөөн гишүүнтэй багт хурдан шуурхай харилцахад чухал үүрэгтэй Slack бол яахын аргагүй оновчтой сонголт. Тиймдээ ч уг аппыг өдөр бүр 10 сая хүн идэвхтэй ашиглаж байна. Харин Pro төлөвлөгөөний хувьд чатын түүх хадгалах, гадаад аппуудтай холбох (Google Drive, Notion, Zoom гэх мэт), видео дуудлага хийх, бүлгийн суваг үүсгэх зэрэг олон боломжийг нэг дор олгож буй. Одоогоор гурван сарын турш 50 хувийн хямдралтай буюу 15,640 төгрөгөөр авч ашиглах боломжтой байгааг дуулгая.

Худалдан авах

iCloud (200 GB) | 10,680₮

Apple хэрэглэгчдийн хувьд багтаамж дүүрэх асуудал хэзээнээсээ л толгой өвтгөж ирсэн билээ. Харин iCloud-ийн гайхалтай тал нь мэдээллээ хамгаалах, төхөөрөмж хооронд автоматаар шилжүүлэх хамгийн тохиромжтой шийдэл учраас таны iPhone, iPad эсвэл Mac дээрх зураг, бичлэгүүд, нууц үс, файлуудыг автоматаар хадгалж, төхөөрөмж эвдрэх эсвэл алдагдсан тохиолдолд ямар ч асуудалгүй сэргээх боломж олгодог. Тэгвэл iCloud-ийн багтаамжаа 200 GB болгоход 10,680 төгрөг л хангалттай бөгөөд хүсвэл "Family Sharing" буюу гэр бүлийн тав хүртэлх гишүүнтэй хуваалцан ашиглах боломжтой.

Худалдан авах