"Wall Street Journal"-аас өнгөрсөн сард Huawei-гийн Хятад дахь 2024 оны сүүлийн улирлын ухаалаг утасны борлуулалт өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөнийг зарлав. Ийнхүү Huawei борлуулалтын хэмжээгээрээ Хятаддаа тэргүүлсэн бөгөөд үүний учир шалтгааныг шинээр танилцуулсан дунд зэрэглэлийн Nova 13 загвар болон дээд зэрэглэлийн Mate 70 загваруудтай холбон тайлбарлажээ.

Энэ удаагийн нийтлэлдээ Huawei-ийн амжилтад чухал нөлөө үзүүлж буй Nova 13 загварын i, энгийн, Pro гэсэн гурван хувилбарыг танилцуулъя.


Та эдгээр гар утсыг Тoki апп ашиглан цахимаар 5 минутын дотор зээлээ шийдүүлээд Улаанбаатар хотод хүргэлтээр авах боломжтой. Түүнээс гадна ухаалаг утас бүрд бэлэг дагалдуулж байгаа бөгөөд бэлгүүдийн нөөц хязгаартай гэнэ шүү.


Nova 13 Pro

Юун түрүүнд энэхүү загварын хамгийн хүчирхэг хувилбар болох Nova 13 Pro-г танилцуулъя. Уг хувилбарт энгийн Nova 13-т байх бүх хүчин чадал байхаас гадна арын үндсэн камерын өрцний сонголт илүү олон болж, шинээр 12 мегапиксел, холын зураг авах зориулалттай телефото камер нэмэгдэв.

Мөн 8 мегапиксел, ойрын зайн селфи камер нэмэгдсэнээр хос селфи камерыг нэвтрүүлсэн анхдагч болсон юм. Хос селфи камер нь зургийн арыг (background) бүрсийлгэх, гурван хэмжээст мэдрэмж төрүүлэх, хамгийн гол нь 0.7-5 дахин татах (zoom) чадалтай.


Nova 13 Pro шинэ үеийн дэлгэцийн технологи болон хиймэл оюуны тусламжтай, дэлгэц дээрх мэдээллийг таниж чаддаг. Ингэснээр удаан хугацаанд дэлгэц харахад нүд аргах эрсдэл багасах, үзэж буй контент илүү тод харагдах зэрэг давуу талууд үүсэх юм.

Nova 13-ийн бүх хувилбарууд Android дээр суурилан Huawei-ийн тусгайлан хөгжүүлсэн EMUI үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашигладаг тул орчин цагийн ухаалаг утаснуудад стандарт болсон бүх л функцийг багтаасныг ч мөн дурдъя.

Худалдан авалтын бэлэг: HUAWEI Fit 3 ухаалаг цаг


Nova 13

Энэ хувилбар юун түрүүнд 60 мегапиксел, хэт өргөн өнцгийн нүүрний камертай гэдгээрээ онцлог. Өргөн өнцөг, өндөр нягтшилтай тул олон хүнтэй селфи авахад хамгийн тохиромжтой. Түүнээс гадна хиймэл оюуны тусламжтай олны дунд нүдээ аньсан хүн байвал нүдийг нь нээх, хамгийн “гоё” гарсан хувилбарыг сонгон нийлүүлэх, арьсны өнгийг өөрчлөх зэрэг олон функцтэй.

Товчхондоо, олуулаа селфи авахад хамгийн тохиромжтой камертай утас. Харин ар талдаа 50 мегапиксел үндсэн, 8 MP хэт өргөн гэсэн хоёр камертайгаас гадна лазерт суурилсан фокус болон өнгө мэдрэгчтэй.


Nova 13 хувилбарын хамгийн том давуу тал бол мэдээж дизайн нь. Ердөө 6.98 мм нимгэн, гартаа барихад хамгийн тухтай хэмжээ болох 6.7 инчийн OLED дэлгэц, дугариг булан зэрэг нь уг хувилбарын үзэмж болон хэрэглээг улам таатай болгожээ. Түүнээс гадна тусгай хээ бүхий арын хэсэг, ногоон, хар, цагаан гэсэн гурван өнгөний сонголтыг нь онцолъё.

i хувилбараас илүү хүчирхэг, 100 ваттын "SuperCharge Turbo" түргэн цэнэглэх технологитой тул 5000 mAh батарейгаа ердөө 10 минутад 50 хувь дүүргэж чадах юм.

Худалдан авалтын бэлэг: HUAWEI Band 9 ухаалаг цаг


Nova 13i

Nova загвар шинэ эриний хэрэглэгчдийн хүсэл, шаардлагыг аль болох төсөр үнээр хангадгаараа алдартай. Тиймдээ ч энэ цагийн үеийн хамгийн чухал үзүүлэлт болоод буй камертаа онцгой ач холбогдол өгдөг билээ.

Nova 13i хувилбарын арын үндсэн камер нь 108 мегапиксел. Өөрөөр хэлбэл эл камераар авсан зурагт 108 сая ширхэг пиксел багтах тул байгаль, олон нийт зэрэг их мэдээлэл агуулсан зургийг өндөр нягтшилтай авч чадна. Нөгөө талаар "Pixel Binning" буюу пиксел шахах технологи ашигласан эдгээр зургууд тийм ч их зай эзлэхгүй учраас багтаамж дүүрэхэд санаа зовох шаардлагагүй. Харин нүүрний камер нь 8 мегапиксел бөгөөд хиймэл оюун болон бусад зургийн технологи ашиглан илүү тод, “царайлаг” зураг авдаг давуу талтай.

Huawei-ийн нэрийн хуудас болсон, 40 ваттын SuperCharge Turbo түргэн цэнэглэх технологийн ачаар Nova 13i-ийн бүтэн өдөр цэнэгээ барих 5000 mAh батарей ердөө 30 минутийн дотор 62 хувь дүүрдэг аж.

Худалдан авалтын бэлэг: HUAWEI Freebuds SE 2 утасгүй чихэвч

Тoki аппаар зээлээ шийдүүлээд ухаалаг утастай болоорой.