Хэрэглээний програм дундаас бидний хамгийн өргөнөөр ашигладаг нь яах аргагүй Microsoft 365. Дунд сургуулийн бие даалтаас өгсүүлээд сая сая ам.долларын бизнес санаагаа буулгахад бидэнд Microsoft 365 тус болдог. Дэлхий даяар дижитал шилжилт хийж байгаа үед Microsoft 365 боломжийн үнээр тун сайн үйлчилгээ үзүүлж байгаа нь хэрэглэгчдэд ухаалаг сонголт хийх боломж олгожээ.

Microsoft, IBM, Adobe, Oracle, Autodesk зэрэг компани Microsoft 365-ийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мобиком корпораци ч мөн энэ жишгээр 1500 гаруй ажилчдадаа бүгдэд нь хэрэглүүлж байгууллагын хэмжээнд амжилттай нэвтрүүлжээ.

Microsoft 365-д Word, Excel, PowerPoint-оос гадна цахим шуудангийн менежер Outlook, ажлын байрны видео болон текст чат, календарь, файлыг нэгтгэсэн Teams, дата хадгалах OneDrive гэх мэт ажлаа хийхэд хэрэг болох, өргөн хэрэглээний бүхий л онлайн функцийг агуулсан багц юм. Үнийн хувьд ч тун дажгүй тул заавал албан байгууллага гэлгүй гэр бүлийн багцыг нь аваад найзуудаараа хэрэглэхэд ч тохиромжтой. Мобикомын хувьд бүхий л функцуудыг ашигладаг бөгөөд эдгээрээс хэрэглэгч уншигчдад хамгийн ойр жишээг дурдвал, жил бүр зохион байгуулдаг компанийн “Бүх ажилтны хурал”-аа цар тахлын улмаас 100% онлайнаар зохион байгуулсан аж. Ингэхдээ Office 365-н Stream функцийг ашиглан жилд ганцхан удаа зохион байгуулдаг хамгийн том хурлаа амжилттай хийсний дээр хурлын зардлыг даруй 70 орчим хувиар хэмнэсэн байна.

Байгууллагынхаа үйл ажиллагааг түргэсгэе, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье, бага зардлаар дажгүй технологийн шийдэлтэй болохыг хүссэн хэн болгонд Microsoft 365 тохирно. Өндөр үзүүлэлттэй, үнэтэй компьютер шаардлагагүй, утсаараа хийх шаардлага гарвал Android/iOS аль алинд нь ажиллана, нэг үгээр төхөөрөмж голохгүй. Төлбөрөө төлөөд хэрэглэх явцад хэрэглээний болон аюулгүй байдлын сайжруулалт хийгддэг тул цаашид ч оффисын технологи, мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулах гэж хэт санаа зовох шаардлагагүй. Багцын үнэд OneDrive-ийн 1 терабайт, олуулаа авбал хүн бүр 1 терабайт ашиглах эрхтэй болох учир танд таалагдах нь дамжиггүй.

Шинээр хийгдсэн сайжруулалт, нэмэлтүүд дунд танд хэрэг болохуйц функцүүд анзаарагдалгүй орхигдсон байж мэднэ. Office 365-ийг бүрэн дүүрэн ашиглаж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд тань туслах 10 функцийг сонирхуулъя.

Холбоотой нийтлэл: Мэдүүштэй: Яг одоо бизнесээ Office 365 руу шилжүүлэх 5 шалтгаан + Мэргэжилтний зөвлөгөө

'Tell Me What you Think' хайрцаг

Дэлгэцийн дээд хэсэгт байдаг ч нэг их ашиглагддаггүй энэ 'хайрцаг' харагдаж байгаагаасаа илүү чадалтай гэдгийг баталъя. Зураг оруулах, хүснэгт нээх гэх мэт үгнүүдээ англиар бичихэд л хангалттай. Доорх бичлэгт хэрхэн ашиглаж болохыг харуулна.

PowerPoint Designer

Үр дүнтэй илтгэлийн чухал хэсэг нь presentation-ий үзэмж. PowerPoint-ын нэмэлтээр өөрийн хүссэн зургаа оруулахад таны зурагт тохирох текст болон зургийн байршлыг боловсруулна.

PowerPoint "Morph" эффект

Презентацийн дундуур жижиг хэмжээний анимаци орж ирвэл үзэж буй хүмүүст догь харагдах нь дамжиггүй. Хөдөлгөөн оруулахыг хүссэн слайдаа нэг хувь хувилаад (duplicate) сүүлийнхэд нь өөрчлөлт оруулбал танилцуулах явцад анимаци болж харагдана. Яг л анимэйшн хийгээд оруулчихсан мэт үзэмжтэй.

Outlook -ийн "Focused Inbox"

Тогтмол ирдэг цахим товхимол болон бусад цахим захидал, илгээлт дундаас ажлаар харилцаж буй хүнийхээ мэйлийг хайна гэдэг тийм ч таатай ажил биш. Шинэ Outlook энэ бүхнийг шийдэж "Focused Inbox" хэсгийг нэмжээ. Хүмүүстэй солилцож байгаа захидлууд болон чухал илгээлтүүд энэ хэсэгт орж, "бусад" гэсэн хэсэгт цахим товхимол тэргүүтэй өөр мэйлүүд ангилагдана.

Office 365 Groups

Баг хамт олноороо ажиллахад чат, мэйл, нэгдсэн мэдээлэл хадгалах 'клауд' фолдер, болон цахим хуанли хамт байвал бүгдэд нь амар. Office 365-д ийм нэмэлт байгаа ба 'Office 365 Groups' хэмээн нэрийджээ.

Microsoft Sway

Microsoft Office 365-д багтсан нэгэн шинэ програм нь Sway юм. Sway нь Word, PowerPoint-той харьцуулахад хоосон цааснаас бус цаас тус бүрээ өрж эхэлдэг. Ийм ч учраас цахим товхимол, бүтээгдэхүүний заавар, онлайн танилцуулга бэлдэхэд тун хялбар.

Office 365 -д зориулсан аппууд.

Chrome extention-той зүйрлэж болохоор уг нэмэлтийг ашиглан жижиг үйлдлийг хялбаршуулах аппуудыг Office 365 дэлгүүрээс олоорой.

Smart Lookup

Цаасан материал бэлдэх зуур интернэтээс юм хайх шаардлага гарвал сумаа хайх үгэн дээрээ аваачаад хулганыхаа баруун товчийг дараад Smart lookup дээр дарахад интернет хайлтын илэрцүүд танд харагдана. Гарч ирсэн зургийг чирээд ажиллаж буй файл руугаа шууд оруулж болдог нь авууштай.

Office 365 Co-Authoring

Нэг файлыг хэд хэдэн хүн зэрэг засах боломжтой болсон нь аштай . Хэн хаана юу хийж байгаа нь харагдах ба Word, PowerPoint, Excel файлыг тал талаас нь зэрэг засаж, нэмж болно.

Smart Attachments

Мэйл бичих зуур хавсаргах файлаа хайхад багагүй цаг ордог. Smart Attachments -ийг ашигласнаар хавсаргах файл болон хандах эрхийг хэдхэн даралтаар л сонгож тохируулах боломжтой.

Мобиком Корпорацтай хамтран хүргэж буй таны бизнесийг дижитал шилжилтэд бэлтгэх цахим хөтчийн бусад дугаарууд

Бизнес дэх мэдээллийн үнэ цэнийг ойлгох нь

5G технологи ба Монгол: Сорилт, боломж, ирээдүй

Дижитал шилжилт байгууллагыг тогтвортой хөгжилд хөтлөх нь

Байгууллагадаа дижитал сэтгэлгээг төлөвшүүлэх гол алхамууд

Цагаан захт роботууд байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх нь

Байгууллагаа аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бэлдэх нь: Яагаад, Яаж, Хэрхэн?

People.mobicom.mn - Байгууллагын хүний нөөц, хөгжил соёлын цахим хөтөч

Апп тойм: Mobicom

Аравт: ROC LIFESTYLE SHOP

Unread