Олон нийтийн сүлжээ, ухаалаг утас, цахим худалдаа гээд технологитой холбоотой бүх зүйлийн эх суурь нь гар утас болон утасны дугаар байдаг. Тийм ч учраас утасны дугаар гэдэг энгийн мэт санагдах ч та биднийг интернэт гэх асар том ертөнцтэй холбох гүүр нь болдог билээ. 

ONDO-той хамтран гар утас болон гар утасны дугаартай холбоотой 10 сонирхолтой баримтыг хүргэе.

10 сонирхолтой баримт

1. 2014 онд гар утасны тоо Дэлхийн хүн амыг тоог давсан.

2. 1992 онд Английн хөгжүүлэгч Нейл Папворт "Merry Christmas" гэсэн мессеж илгээсэн нь түүхийн хуудаснаа анхны текст мессежийг хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

3. 2003 онд гарсан Nokia 1100 загварын гар утас Дэлхий дахинаа 250 сая ширхэг зарагдаж, дээд амжилт тогтоосон юм. Уг дээд амжилтад хамгийн дөхсөн нь 2014 онд гарж 224 сая ширхэг зарагдсан iPhone 6 аж.

4. Анхны дуудлагыг 1876 онд утсыг зохион бүтээсэн Александр Грэм Белл өөрийн туслахтайгаа хийж байжээ.

5. Газар доор байх сүлжээний утсыг хамгийн "амтгүй" материалаар хийдэг гэнэ. Ингэснээр харх, хулгана зэрэг мэрэгч амьтдаас хамгаалж, хохирол бага гардаг аж.

6. Дэлхийн хамгийн үнэтэй утасны дугаар Саудын Арабын 666-6666 бөгөөд 2,7 сая ам.доллароор зарагдаж байжээ.

7. Nokia загварын утасны мессеж хүлээн авахад явдаг дуу нь Морзын кодоор илэрхийлсэн SMS гэсэн үг.

8. Өнөөгийн ухаалаг утаснуудын чип хүн төрөлхтнийг саранд хүргэсэн Apollo 11 хөлгөөс хэд дахин өндөр хүчин чадалтай.

9. Утасгүй байхад төрдөг айдас, хоосон мэдрэмжийг "Nomophobia" гэж нэрлэдэг.

10. Анхны гар утас 1983 онд одоогийн ханшаар 4,000 гаруй ам.доллароор зарагдаж байжээ.

Шинэ холболт

Өнгөрсөн оны есдүгээр сард үүрэн холбооны ONDO оператор тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа эхлүүлсэн билээ. Жилийн хугацаанд тэд 60, 66-аар эхэлсэн дугаарууд худалданд гаргаж, маш хямд үнээр дата багц санал болгож байсан бол энэ удаад хэрэглэгчдэдээ нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь анхны харилцан холболтоо амжилттай хийсэн явдал байв.

Ингэснээр 50 гаруй мянган ONDO-чид Монголын цахилгаан холбоо ХК-ийн 70, 113, 114-өөр эхэлсэн бүх дугаар луу эхэлсэн бүх дугаар луу дуудлага хийх, хүлээн авах боломжтой болж байна. Үүнтэй холбоотойгоор тэд хэрэглэгч бүрдээ харилцан холболт хийсэн операторуудтай 60 минутын үнэгүй ярианы эрх бэлэглэжээ. Хэрэв та ONDO дугаартай бол туршаад үзээрэй.


Мөн уг үйл явдалтай холбогдуулан 6060, 6061-ээр эхэлсэн дугааруудыг ONDO.mn дээр нээлттэй дуудлага худалдаанд байршуулсан байна. Дуудлага худалдаанд оролцож дугаар авахын тулд 22,000 төгрөгийн Online багцыг идэвхжүүлэхэд л хангалттай. Уг багцад хоногийн хязгаарлалтгүй 100GB дата эсвэл 90 хоногийн турш хязгааргүй дата гэсэн хоёр сонголт багтжээ.

Өдгөө ONDO-ийн сүлжээ Улаанбаатар хотын 95 хувьд орсон бөгөөд тэд сүлжээ тэлэлтээ тасралтгүй хийсээр байгаа гэнэ шүү. Сүлжээ орсон байршлуудыг энэ холбоосоор орж харах боломжтой.