Samsung-ийн ухаалаг утаснууд A (дунд түвшин), S (дээд түвшин), Z (эвхэгддэг) гэсэн гурван үндсэн төрөлд хуваагддаг билээ. Өнөөдрийн танилцуулах утас бол 2014 оноос эхэлсэн A төрлийн хамгийн сүүлийн загвар болох A56. Төсөр үнэтэй атлаа орчин цагийн бүх хэрэгцээг хангах энэхүү утас нь Samsung-ийн ихээхэн найдвар тавьж буй загваруудын нэг билээ. Учир нь тэд A56, A36 гэсэн хоёр загвараа 2025 онд зөвхөн Энэтхэг улсад л гэхэд 100 сая ширхгийг борлуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Олон арван сая ширхэг зарагдах төлөвтэй байгаа энэ утасны ид шид нь юу вэ?
Нийтлэл эхлэхээс өмнө та Монголд худалдаанд гараад хэдхэн хонож буй A56 ухаалаг утсыг Юнителийн салбарууд болон unitel.mn вебээс гадна Токи лизингийн үйлчилгээ ашиглан гэртээ үнэгүй хүргүүлэн авах боломжтой гэдгийг дуулгая. Энд дарж зээлийн эрхээ шалгаарай. A56 ухаалаг утасны үндсэн үнэ нь 1,758,000 төгрөг.
Хүчин чадал
Samsung-ийн өнгөрсөн жил танилцуулсан Exynos 1580 чип, 8-12 GB шуурхай санах ой, 128-256 GB багтаамжийн хослол олон нийтийн сүлжээ ашиглаж, өдөр тутмын ажлаа амжуулж, орчин цагийн тоглоомууд тоглоход хангалттай хүрэх билээ. Мөн 5,000 mAh батарей нь нэг өдрийн хэрэглээг бүрэн даах бөгөөд зөвхөн кино үзэхэд л гэхэд нэг цэнэглэлтээрээ 29 цаг тасралтгүй ажиллах гэнэ.
Хамгийн гол нь энэ бүх хүчин чадлыг 6.7 инчийн, өнгөний ялгарал, дүрсний нягтшилыг дээд зэргээр харуулах 120Hz (1 секундэд дүрсээ 120 удаа өөрчлөх чадамж), Super AMOLED (Samsung-ийн бүтээсэн шилдэг дэлгэцийн технологи) дэлгэцээр мэдрэх боломжтой юм.
Зураг, бичлэг
Зураг, бичлэг
Уг загвар нь ардаа 12 MP хэт өргөн, 50 MP үндсэн, 5 MP макро, харин урдаа 12 MP камертай. Энэ загварын камерын технологи сайжирч тэнгэр, нүүр, үс зэрэг объектуудын таньж, чанарыг нь автоматаар дээшлүүлдэг болжээ. Мөн нүүрийн камер нь дүрс бичлэгийг Super HDR нягтшилтай бичих чадамжтай бол бусад камеруудын шөнийн зураг авах, дүрс бичих чадамж нь мэдэгдэхүйц сайжирсан байна.
Хиймэл оюун
Samsung-ийн хиймэл оюуны давлагаанд чухал байр суурь эзэлдэг “Circle to Search with Google”-ийг A56 утсаар ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, та хайхыг хүссэн зүйлээ тойруулж зураад л Гүүглээс хайх юм. Түүнчлэн зургаас хүсээгүй объектыг хасах эсвэл шинээр нэмэх, өөрийн гэсэн зургийн фильтер бүтээх, олон хүнтэй зураг авч байгаа үед хүн бүрийн царайг тус бүрчлэн тохируулах зэрэг хиймэл оюуны функцүүдтэй болжээ.
Хамгаалалт, үзэмж
A56 загвар нь Corning® Gorilla® Glass Victus® буюу хамгийн шилдэг ухаалаг утаснуудын ашигладаг бат бөх дэлгэц болон ар талтайгаас гадна ус, тоосны IP67 хамгаалалттай. Үүн дээр нэмээд Samsung-аас зургаан жилийн турш үйлдлийн системийн шинэчлэлийг амлаад байгаа тул уг загвар гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр сайтар хамгаалагдсан гэж дүгнэж болохоор байна.
Үзэмжийн хувьд хөнгөн цагаан хүрээ, шилэн их бие, ягаан, ногоон, саарал, бүдэг саарал гэсэн 4 өнгөний сонголттой тул хаанаас нь харсан ч загварлаг, орчин үеийн харагдах нь дамжиггүй.