Сүүлийн жилүүдэд манай улсад финтек бизнесүүд олширч, хэрэглэгчдэдээ санхүүгийн зохистой, чөлөөтэй хэрэглээг таниулан, сахилга баттай төлөвлөлтөд уриалах болсон билээ. Өрсөлдөөнт зах зээлийн хамгийн том ялагч нь хэрэглэгч болдог зарчмын дагуу технологид суурилсан финтек аппууд нэмэгдэхийн хэрээр улам шинэлэг, боловсронгуй, хэрэглэгчдэдээ ойр болсоор байна. Үүний тод жишээ болох "Simple" апп-ийг танилцуулж байна. 


ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өнгө, төрхөөсөө эхлээд л тун сонирхолтой, зугаатай мэдрэмжийг төрүүлэх уг апп танд дижитал зээлийн маш хялбар, хурдан үйлчилгээг санал болгох зорилготой. Энэ нь апп-ий дизайн, шийдлээс илт мэдрэгдэх бөгөөд таны анхаарлыг сарниулж, будилуулж төөрүүлэх зүйлгүй. Товчхондоо хэрэглэхэд тун хялбар бас ойлгомжтой.

Хуулийн дагуу энэ төрлийн санхүүгийн үйлчилгээг авахын тулд эхний удаад гэрээгээ заавал өөрийн биеэр байгуулах ёстойг эс тооцвол цаашдаа бүх үйлчилгээг апп-аараа дамжуулан авах боломжтой. Мөн гэрээгээ байгуулахад иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт байхад хангалттай юм билээ. Иймд нэг л удаа гэрээгээ байгуулчихад дахин салбар орох, асууж лавлах зүйл гарсан үед ажилтантай нь уулзах гэх мэтчилэн цаг гарган явах шаардлагагүй. Тиймээс ч "Simple"-ийнхэн эл апп-ийг хэрэглэснээр цаг, мөнгө, энергиэ хэмнэнэ хэмээн бардам хэлж буй.


Зээлийн эрхээ шалгах уу?


ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Гэрээгээ байгуулахаас өмнө аппаа татан авч бүртгүүлээд, зээл авч болох дээд хэмжээгээ мэдэж авах боломжтой нь их таалагдав. Зээлжих эрхээ мэдсэний дараа шийдвэрээ гаргахад илүү хялбар, тодорхой байна шүү дээ. Хувийн туршлагаасаа хэлэхэд, зээлийн эрх нь бодсоноос өндөр гарсан. Нэг удаадаа 50 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийг ямар нэг шимтгэл, барьцаагүйгээр, 1-12 сарын хугацаатай авах боломжтой. Мэдээж энэ бүхэн ухаалаг утсаа ашиглаад хэдэн секундийн дотор л хийх амархан үйлдэл.

Хүүгийн хувьд ижил төрлийн аппуудаас бага хүүтэй нь нүүр хуудас дээрээсээ шууд харагдана. Таалагдсан зүйл гэвэл зээлээ идэвхгүй болгосон өдрөөр хүү бодолт давхар зогсоно. Өөрөөр хэлбэл та өнөөдөр зээл авсан ч тухайн өдөртөө эргүүлэн төлбөл хүү бодогдохгүй гэсэн үг юм. Апп-д бүртгүүлэхдээ өөрийн гурван дансыг бүртгүүлж болох тул зээл авахдаа аль дансанд шилжүүлэхээ тохируулж болно. Зээлийн хугацаа дуусах өдөр дөхөхөд апп-аар болон мессежээр мэдэгдэл явуулдаг тул мартаж, хэтрүүлэх вий гэж санаа зовох шаардлагагүй аж.

Мөн анзаарсан шинэлэг зүйлс гэвэл хурууны хээг таниулж мэдээлэл шалгах явц, "dark mode", болон ерөнхий өнгө төрх нь эерүү сэтгэгдэл төрүүллээ. Харилцагчийн хурууны хээ, мэдээллийг автоматаар таних бөгөөд зээлийн шийдвэрээ ч энэ зарчмаар, хүний оролцоогүй гаргадаг. Апп-ий зураг, тайлбаруудыг оруулахдаа нөхөрсөг, чөлөөтэй санагдахуйцаар бодолцжээ.


САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

Одоогоор зээлийн хугацаа сунгах боломжгүй байгааг сайжруулах боломжтой санагдлаа. Мөн тоон гарын үсэг ашиглан зээл авах гэх мэтээр финтек салбарт нэвтэрч буй шинэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой. Уг аппийн багийнхан цаашдаа үйлчилгээгээ улам сайжруулж, энэ чиглэлээ дагнасан боломж, нэмэлтүүдийг оруулна гэж тодорхой бичсэнийг хараад, хэрэглэгчийн зүгээс санал хүсэлтээ илэрхийлж байхыг уриалж буй хэлбэр гэж ойлголоо.


Апп татах:

- IOS

- Android

"Simple" апп