2020 он гарсаар үүссэн нөхцөл байдал биднийг онлайнаар ажил, амьдралаа авч явах чадварт “хүчээр” шахам сургаж буй. Энэ хэрэгцээ шаардлагын дагуу бүхий л салбарууд дижитал шилжилтийг их бага хэмжээгээр хийж буйн дотор боловсролын салбарын шилжилт олны анхаарлыг онцгойлон  татаж байгаа билээ. Тийм ч учраас багш суралцагчдын амьд холбоог орлож, бүтээмжийг бууруулалгүй сургах, суралцах боломжийг боломжит дээд түвшинд байлгах технологиуд улам бүр эрчээ авч буй. Үүнийг 2019 онд 1.6 тэрбум ам.долларын эргэлттэй байсан ухаалаг самбарын зах зээл 2026 онд 5.6 тэрбум ам.доллар болж, даруй гурав дахин томрох төлөвтэй байгаагаас бэлхнээ харж болно. 2020 оны хичээлийн шинэ жилийг угтан боловсролын салбарын инновац, дижитал шилжилтийн чухал хэсэг болох ухаалаг самбарыг өнөөдрийн нийтлэлдээ онцолж байна.


УХААЛАГ САМБАР ГЭЖ ЮУ ВЭ?

Боловсролын салбар нь улс үндэстнийг байгалийн баялгаас онц хамааралгүйгээр урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх цорын ганц боломж юм. Тиймээс ч аливаа сургалт, сургах арга барилыг илүү хялбар, зугаатай болгох технологиуд хурдацтай хөгжиж байна. Энэ бүхний чухал нэгэн хэсэг бол ухаалаг самбар юм. Ухаалаг самбар нь дуу өсгөгч, самбар, проектор, видео тоглуулагч, компьютер, зурагт, камер, микрофон зэрэг хичээл ороход ашиглагддаг олон тусдаа зүйлсийг өөр дээрээ нэгтгэн, уламжлалт шохойн болон маркерын самбараас хэд дахин давуу боломжуудыг багш, сурагч, хэрэглэгчдэд олгох орчин үеийн инновацлаг шийдэл болно.



ЯАГААД УХААЛАГ САМБАР ГЭЖ?

Илүү ШИНЭЛЭГ: Ухаалаг самбараар дамжуулан интерактив буюу хүүхдийг хичээлд бүтээлч (зурах, тэмдэглэх, тоглоом тоглох) байдлаар оролцуулах, медиа контентуудыг сургалтдаа хүссэнээрээ ашиглах, бусад төрлийн төхөөрөмжүүдтэй холбох гэх мэт олон янзаар ашиглах боломжтой.

Илүү ХҮРТЭЭМЖТЭЙ: Ухаалаг самбарыг хурлын өрөө, анги танхимд ашиглахад илүү тохиромжтой. Харин өнөөгийн нөхцөлд дэлгэцний дүрс бичлэгийг бичиж авах, камертай холбох замаар онлайн хурал уулзалт, онлайн сургалтыг явуулахад төгс тохирдог. Мөн багаар ажиллах (зурах, бичих), хүссэн үедээ тэмдэглэл хийх, ирээгүй хүмүүстэйгээ хуваалцах, хадгалаад дараагийн хичээлдээ ашиглах зэрэг олон боломжийг танд олгоно. Ухаалаг самбар ашигласнаар багш нар танхимд буй сурагчдадаа илүү ойлгомжтойгоор санаагаа илэрхийлж чадах бөгөөд зөвхөн анги танхимд гэхгүйгээр цахим орчинд илүү олон хүнд хүрэх юм.

Илүү БҮТЭЭЛЧ: Ухаалаг самбарыг ашигласнаар сургалт, илтгэлийн маш олон шинэлэг загвар, дижитал хэрэглүүртэй танилцах боломжтой. Ухаалаг самбар өөр дээрээ компьютертэй тул интернэтэд шууд холбогдоно. Улмаар "Mozabook" тэргүүтэй боловсрол, сургалтын програмуудыг ашиглан хичээлээ илүү бүтээлчээр явуулж болох юм.



Ухаалаг самбар худалдан авахдаа анхаарч харах үзүүлэлтүүд

  • Touch points: Чанаргүй самбарууд 3-4 хүн самбар дээр зэрэг ажиллахад гацаж саатдаг. Иймд ухаалаг самбар авахдаа дэлгэц нь хэдэн цэг зэрэг мэдэрч байгааг шалгах хэрэгтэй. Сайн самбарууд 10-20 цэгийг зэрэг мэдэрдэг.
  • Touch accuracy: Энэ үзүүлэлт их байх тусам дэлгэц нарийн, жижиг зүйлсийг ч мэдрэх чадвартай байдаг. Товчхондоо, мэдрэгчийн нарийвчлалыг илэрхийлэх үзүүлэлт юм.
  • Response time: Мэдрэгчийн хариу үйлдэл үзүүлэх хугацаа. Сайн самбаруудынх 4 миллисекундээс ихгүй байдаг бол чанаргүй самбаруудынх 10 ба түүнээс дээш миллисекунд байдаг. Та самбар дээр ямар нэг дүрс зурахад үйлдэл нь таны гарнаас тэр хэмжээгээр хоцорч явна гэсэн үг.
  • Dual System: "Android" болон "Windows" үйлдлийн хосолсон системийг илэрхийлнэ. Та хэрэв ухаалаг самбарыг илүү өргөн хүрээнд хэрэглэхийг хүсвэл хосолсон систем (Dual System)-тэйг сонгож болно. Сайн самбарын үйлдлийн систем хоорондын шилжилт хурдан байдаг.
  • Low Parallex: Самбарын шилэн гадаргуу болон дотор давхаргын хоорондох зайг илэрхийлнэ. Уг үзүүлэлт бага байх тусам нарийн хөдөлгөөнийг мэдрэх чадвартай байна.
  • Warm-Up time: Асах хурд. Сайн самбарууд 3-5 секундэд асаж, хэрэглэхэд бэлэн болдог бол чанар муутай самбаруудын хувьд энэ хугацаа 15 ба түүнээс дээш секунд болно.
  • Eye care mode: Нүдний хараанд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлсэн хамгаалалт.
  • Panel Type: Ухаалаг самбарын үнийг тодорхойлдог гол бүрдэл. А+ бол сайн, В бол чанар муутай гэж ойлгож болно. Чанар муутай самбарууд панелийн үзүүлэлтээ худал тавих тохиолдол байдаг тул гэрлийн хуваарилалт, дэлгэцийн өнгийг сайн харах хэрэгтэй.
  • Intelligent writing: Цаасан дээр бичиж буй мэт таатай мэдрэмжийг төрүүлэх үзүүлэлт. Чанар муутай самбарууд ойролцоох бүх объектыг мэдрээд байдаг нь үйлдэлд саад болдог. Чанартай самбарууд самбартай харьцаж буй объектыг ялгаж мэдэрдгээрээ онцлог.
  • Built-in Camera & Mic: Ухаалаг самбар өөр дээрээ камер, микрофонтой байх нь зүй. Үгүй бол илүү зардал болно.
  • Panel lifetime: Баталгаат ажиллагааны хугацаа. Заасан хугацаанд тухайн самбар стандартын дагуу хэвийн ажиллана гэдгийг илэрхийлнэ.
  • Operation Hours: Тасралтгүй ажиллах хугацаа. Сайн чанарын самбарууд өдөрт дунджаар 16 цагаар долоо хоног (16/7) тасралтгүй ажилладаг.
  • Wireless dongle for mirror: Бусад төрлийн компьютер, лаптоптой утасгүйгээр шууд холбогддог байх нь чухал. Ийм тохиргоотой үед самбараа компьютертэй холбосон ч дэлгэцийн мэдрэгчийг ашиглах боломжтой.
  • PC (OPS): Зургаагаас доош үеийн процессортой бол дэлгэцийн үзэмж муугаас гадна мэдээлэл боловсруулах хурд удаан болдог. Иймд долоогоос дээш үеийн процессортой самбар сонгохыг зөвлөе.
  • Resolution: Дэлгэцийн нягтралыг илтгэнэ. Хамгийн сүүлийн үеийн самбарууд бүрэн HD-ээс гадна 4К контентийг өндөр чанартай гаргана. 4К контент тоглуулж шалгаж болно.
  • Accessories: утасгүй холбогч, ухаалаг үзэг, хананд тогтоогч, хөдөлгөөнт суурь зэрэг дагалдах хэрэгслүүд бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй.
  • Software: Ухаалаг самбарыг бүрэн хэмжээнд ашиглахад зориулсан программ хангамж дагалдаж ирдэг.
  • Service: Анх удаа хэрэглэх гэж байгаа бол суурилуулалт, сургалт зэрэг үйлчилгээг хамтад нь авах нь зүй.


УХААЛАГ САМБАРТАЙ ХОЛБООТОЙ ТАШАА ОЙЛГОЛТУУД

Бүх самбаруудын техник үзүүлэлт адилхан юм байна. Хямдханыг нь сонговол яадаг бол? Ухаалаг самбаруудын техник үзүүлэлтийг брошур болон вэб дээрээс нь харахад бүгд л ойролцоо байдаг. Учир нь хуурамч, чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн танилцуулга дээрх мэдээллийг шууд уншиж ойлгодоггүйг ашиглан үзүүлэлтүүдээ хуурамчаар тавьдагт буй. Албан ёсны бүтээгдэхүүн борлуулдаг компаниудаас худалдан авалт хийхэд хуурамч бүтээгдэхүүнээс илүү үнэтэй ч гэлээ гүйцэтгэж буй үүрэг, орлож буй бусад тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн үнэ болон, хэрэглэгчдээ өгөх үнэ цэн, баталгаат хугацаа, эдэлгээ зэргийг нь тооцож үзвэл харьцуулшгүй үр ашигтай юм. Хуурамч бүтээгдэхүүн авчихвал маш том алдагдал болно шүү. Ухаалаг самбар авчихад л асуудал шийдэгдэх юм байна гэж бодож байна уу? Худалдаж авлаа гээд асуудал тань шууд шийдэгдчихгүй. Эхлээд ашиглах гэж буй технологио өөрийн болгох, бүрэн танилцах, хэрэглэж дадах шаардлагатай. Тухайн бүтээгдэхүүнд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн дүүрэн нөхөж, хангалттай түвшинд ид шидийг нь үзэхийг хүсвэл эхний ээлжинд зөвлөж сургах хүн хэрэгтэй болов уу. Иймд шийдвэрээ гаргасан бол борлуулалтын дараах үйлчилгээтэй, баталгаатай газраас худалдан авалтаа хийхийг уриалъя.

www.sankoumarketing.mn

ИЛҮҮ АШИГТАЙ САНАЛ

Оффисын тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний зах зээлд 2006 оноос эхлэн тогтвортой, эргэх холбоотой, чанартай үйлчилгээг үзүүлсээр ирсэн, "Боловсролын дэмжигч" уриатай Sankou Marketing Mongolia компани ухаалаг самбарын зах зээлд хэдийн танигдсан Maxhub болон IQ touch брэндийн ухаалаг самбаруудыг хэрэглэгчдийн төрөл бүрийн хэрэглээ, хэрэгцээнд зориулан олон төрлийн сонголтуудтай худалдаалж байгаа юм. Ингэхдээ тэд сүүлийн гурван жилд ухаалаг самбарын зах зээлийг судалж, улмаар ухаалаг самбар худалдан авагчдад зориулан самбарыг бүрэн эзэмшихэд туслах зөвлөх үйлчилгээг дагалдах материал, сургалтуудын хамтаар үзүүлж байгаа юм. Үүний дотор 32 хэл дээр ажилладаг, аудио контентууд, текст, зураг, сурах бичих, дасгал ажил, тест шалгалт, e-ном, илтгэлийн загвар бүхий хурал, сургалтад хэрэгтэй бүхний нэг дор нэгтгэсэн Mozabook программын нэг жилийн албан ёсны эрхийг бэлэглэж байгааг онцлууштай.

Онцлох бизнес: Sankou Marketing Mongolia - Хүлээлтийг давуулна

Unread

Mozabook програмын тухай:

Боловсролын салбарын шинэлэг технологиудыг тодруулдаг "Edtech Awards"-ын шагналт энэхүү программыг 2014 онд эхлүүлжээ. Mozabook нь дотроо сургалтын бүх төрлийн медиа контентийг агуудаг бөгөөд 3D контентийн сан (1200 гаруй 3D контенттой) нь орчин үеийн хүүхдүүдийн сурах арга барил, сонирхлыг татах тал дээр мэргэжлийн гэхэд болно.