Монголд ижил төстэй үйлчилгээнүүд бие биетэйгээ өрсөлдөх нь элбэг ч хамтарч, нэгдэнэ гэдэг нэн ховор үзэгдэл билээ. Чухамдаа энэ сарын дундуур Tapa, ABA хоёр нэгдсэн нь салбартаа шинэ жишиг тогтоож, хамгийн гол нь эцсийн дүндээ хэрэглэгч хожих боломжийг бүрдүүлсэн юм.
Улс дамжин нисэх эсвэл зүгээр л гэрээсээ ажил хүртлээ скүүтердэх гээд бүх л хөдөлгөөнийг технологийн тусламжтай илүү хялбараар шийдэх Tapa энэ удаа дээрх нэгдлийнхээ үр шимийг үзүүлж, Такси үйлчилгээтэй болсон байна.
Апп татах: Android | iOS | HUAWEI
Такси зах зээл
Statista Market Insights-аас 2025 онд Монголын такси үйлчилгээний зах зээл 5.15 сая ам.долларт хүрнэ хэмээн таамаглажээ. Судалгаагаар дэлхийн такси зах зээл цар тахлын дараа хуучин түвшиндээ эргэн ирээд зогсохгүй, жил бүр 5 хувиар өсөж байгаа аж. Энэ өсөлтийн том хэсэг бол Ази Номхон далайн орнууд. Тус бүс нутгийн орнууд дэлхийн такси зах зээлийн 55 хувийг дангаар бүрдүүлдэг гэнэ.
2024 онд нийт такси дуудлагын 67.6 хувь нь цахимаар хийгдсэн нь такси үйлчилгээний аппууд олширч буйтай холбоотой. Хэрэглэгчдийн цахимаар төлбөр тооцоо хийх дадал, ухаалаг утасны байршил тогтоох GPS технологийн хөгжил ч үүнд нөлөөлж байна.
Монгол Улсын хувьд бид зам дээр гараа өргөж такси зогсоодог байсан цаг саяхан. Харин өнөөдөр таксиг ихэнхдээ цахимаар дууддаг болжээ. Энэ төрлийн үйлчилгээнүүд ч нэг үеэ бодвол хөгжсөн байна. Тэгвэл Tapa-гийн шинэ такси үйлчилгээ ижил төстэй аппуудаас юугаараа ялгарах вэ?
Супер апп бүтээх нь
Нууц жор нь супер апп. Яг одоо та Tapa апп руу орвол Тээвэр, Аялал, Энтертайнмент, Санхүү гэсэн үндсэн төрлүүдийн нийт 15 үйлчилгээг авч болохоор байна. Энэ дундаа тээвэртэй холбоотой онгоц, галт тэрэг, автобус, скүүтер, дугуй, мопед, такси гээд байж болох бүх л сонголт бий. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч нэг апптай байхад л нэг газраас нөгөөд хүрэх бүх хэрэгцээгээ хангаж чадна гэсэн үг.
Энэ загвар амжилттай байж болдгийг бид хамгийн ойрын жишээ болох Зүүн өмнөд Азийн Grab-аас харж болно. 2018 онд Алдарт Uber-ийн хувьцааг худалдан авах замаар хүн амын хамгийн өндөр нягтаршилтай бүсэд бүтээгдэхүүнээ байршуулсан Grab анхлан таски дуудлагын апп байсан ч өдгөө сар тутамд 50 орчим сая удаа үйлчилгээ үзүүлдэг аварга платформ болжээ. Хоол захиалга, бараа хүргэлт, цахим зээл зэргээр цар хүрээгээ тэлсэн тэд өдгөө олон улсын зах зээлд 20 тэрбум доллароор үнэлэгдэж байна.
Tapa-гийн дараагийн зогсоол
Дотоодын зах зээлийн 60-70 хувийг эзэлж буй тэдний дараагийн зогсоол бол олон улс. Гадаадын шилдэг супер аппуудаас дутахгүй аппыг дотооддоо хөгжүүлж чадсан тэд тэрбум доллароор үнэлэгдэх unicorn (ганц эвэрт) компани болохыг зорих нь мэдээж. Тодруулбал, гадаадад байгаа монгол болон гадаад хэрэглэгчийн тоогоо нэмэгдүүлж, технологийн экспортлогч болох замаар олон улсад өрсөлдөх чадвартай технологийн компани байгуулж буй.
“Алтан шар зам” нь өлзийтэй байг.
З Зочин 2025.05.02 66.181.188.144
Одоо Uber-ийг оруулж ирээд Ube2т зарагдах хэрэгтэй энэ л хамгийн зөв шийдэл шүү дотооддоо бол хол явахгүй