Бидний өмнө “Онцлох бизнес” булангаараа танилцуулж байсан, дэвшилтэт бүтээгдэхүүн/үйлчилгээгээрээ ялгарч буй T-Finance ББСБ-ын апп-ийг энэ удаа дэлгэрэнгүй танилцуулж байна. Энэ бол зүгээр нэг санхүүгийн байгууллагын апп биш. Ямар ямар онцлог, давуу талтайг нь энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

T-Finance ББСБ нь харилцагч төвтэй “5А” консепт бүхий үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог аж. Үүнийг задалбал, T-Finance апп-ийг татаад зээлийн эрхээ мэдэх боломжтой нь Амархан, хүүгүй, шимтгэлгүй бөгөөд урамшуулалтай зээлийн үйлчилгээ нь Ашигтай, Монголбанк, СЗХ болон технологийн мэргэшсэн багийн шалгуурыг бүрэн хангасан тул Аюулгүй, зээлийн үйлчилгээ авахын тулд баримт бичиж бүрдүүлж үнэт цагаа үрэх шаардлагагүй нь Автоматжсан, финтек үйлчилгээг нэгтгэсэн төлбөрийн хэрэгсэл болох Аппликейшн юм.


Ямар онцлог давуу талтай вэ?

Апп-ийн гол давуу тал нь тун амархан зээл авах, мөн худалдан авалтаа зээлжих эрхээрээ төлөх, нэмэлт орлоготой болох боломж юм. Аппаар дамжуулан шууд барьцаатай болон барьцаагүй зээл авах, зээлийн эрхээ апп дотроос шалгуулах зэрэг нь үнэхээр хялбар юм.

Апп-ийг кредит карт шиг ашиглаж болох нь ч тун дажгүй. T-Finance-ийн хамтран ажиллагч байгууллагаар үйлчлүүлэхдээ төлбөрөө зээлжих зэрэглэлээрээ шууд төлөх боломжтой ажээ. T-Finance ямар нэгэн онлайн хэтэвчгүй учир зээлсэн мөнгөө дахин нэг газраар дамжуулах шаардлагагүй, шууд л худалдан авалтаа хийнэ. Зээлээр төлбөрөө төлсөн бол 30 хоног дотор хүүгүй, дээрээс нь төлсөн дүнгийн 1 хувь, найзыгаа урьж элсүүлсэн бол найзынхаа худалдан авалтын 1 хувийг өөртөө авах боломжтой нь онцлууштай санагдав.

Мөн автомашины зээл, утасны дугаар болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг утаснаасаа хэдхэн даралтаар зээлийн хүсэлт явуулж болох аж. Энэ мэтчилэн хялбаршуулсан олон үйлчилгээг апп-аа татан хэрэглэгчийн мэдээллээ оруулаад, зээлийн гэрээ байгуулснаар авч болох юм.

Урамшууллын бас нэгэн систем нь од цуглуулах. Апп доторх хялбар даалгавруудыг биелүүлэх болгондоо нэг ширхэг мөнгөн од авах бөгөөд 10 ширхэг мөнгөн од цуглуулаад нэг алтан одоор шагнуулах боломжтой юм билээ. Шагналын одоороо зээлжих эрхээ нэмэгдүүлэх боломжтой нь тоглоомд даваа давдагтай адил санагдсан шүү.

Сайжруулж болох зүйлс

Апп руу нэвтрэхдээ хурууны хээ эсвэл царай таних баталгаажуулалт ашиглан нэвтрэх боломжтой бол хэрэглэхэд бүр хялбар юм даа гэж бодогдсон. Мөн хэрэглэгчийн интерфэйс нь энгийн байсан бөгөөд илүү орчин үеийн, өнгөлөг болгоосой гэж хөгжүүлэгчдэд хүсэлт тавьмаар санагдсаныг дурдъя. Яваандаа аппаа илүү сайжруулж төгсрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.