Дуу хөгжимд хайртай залуусын хүсэн хүлээдэг Playtime 2025 хөгжмийн наадам хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Шинэ байршилдаа хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэ удаагийн наадам уламжлал ёсоор дөрвөн өдөр үргэлжилнэ. Харин уншигч та бэлтгэлээ хангаж амжсан уу?

Өнөө цагт олон улсын хөгжмийн наадмууд технологийн тусламжтайгаар улам ухаалаг, илүү зохион байгуулалттай болж буй. Үүний тод жишээ бол гар утасны аппууд. Зөвхөн хөтөлбөр харах төдийхнөөр хязгаарлагдахгүй үзэгчдийн туршлага, харилцаа холбоо, оролцоог бүхэлд нь сайжруулах чухал хэрэгсэл болдог учраас хөгжмийн наадам бүр өөрсдийн гэсэн апптай аль эсвэл хэдийн олон хэрэглэгчтэй өөр апптай хамтрах байдлаар ажиллаж байна. 


Гадаадын жишгүүд

Vodafone


Vodafone нь Их Британийн Glastonbury хөгжмийн наадмын албан ёсны аппаар 2023 оноос эхлэн ажиллаж буй. Энэхүү аппынн хамгийн гол онцлох давуу тал нь өөрийн хөтөлбөрийг найзуудтайгаа хуваалцаж, тайзан дээр гарах хамтлагууд давхцаж буй эсэхийг анхааруулдаг “clash alert” функц юм. Мөн зөвхөн тайзны хуваарийг харуулахаас гадна Spotify-тай интеграц хийж ажилладаг ба байгаа газраа бусадтай хуваалцах, хамт яваа найзуудаа газрын зураг дээр pin хийх зэрэг ухаалаг функцээр дүүрэн.Сонирхуулахад, Vodafone тус наадмын сүлжээ, ухаалаг төхөөрөмж цэнэглэх хэсэг, Wi-Fi цэг зэрэг дэд бүтцийг ч бүрэн дэмжиж ажилладаг байна.


Radiate


АНУ-ын Coachella, Governor’s Ball зэрэг наадам дээр түгээмэл ашиглагддаг Radiate нь хөгжмийн наадамд оролцож буй хүмүүсийг хооронд нь холбох зорилготой. Товчхондоо нэг ижил хамтлаг, уран бүтээлчийг үзэх гэж буй хүмүүстэй real-time харилцах, бүлэг үүсгэх, сонирхол нэгтнүүдтэй холбогдох боломжийг олгодог. Ялангуяа ганцаараа яваа хүмүүст их хэрэг болдог апп.

ХАРИН МОНГОЛД

Монголын хамгийн том хөгжмийн фестиваль болох Playtime наадамтай Toki апп дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байгаа ба дараах онцлог давуу талтай.

Өөрийн гэсэн жагсаалт үүсгэх: Playtime шиг олон тайз, олон уран бүтээлч оролцдог наадмаар хэнийг, хэдэн цагт, хаана үзэхээ төлөвлөх нь жинхэнэ ур ухаан шаардах ажил. Тэгвэл Toki апп энэ үйлдлийг илүү хялбар болгожээ. Апп дээрх Lineup хэсгээс та дуртай уран бүтээлчдээ сонгож, өөрийн гэсэн үзэх жагсаалтаа үүсгэх боломжтой. Ингэснээр та үндсэн тайзан дээр хайртай хамтлагаа гарахаас өмнө мэдэгдэл хүлээн авч, хэдэн минутын очихоо төлөвлөхөөс эхлээд өөр нэг тайзан дээр дуртай дуучнаа давхардуулалгүй үзэх эсэхээ урьдчилан шийдэж чадна гэсэн үг.

Үүсгэсэн жагсаалтаа бусдад хуваалцах: Хөгжмийн наадмыг хамгийн гоё болгодог зүйл бол найзуудтайгаа хамт хөгжилдөх явдал шүү дээ. Харин Toki апп таны үүсгэсэн жагсаалтыг бусадтай share хийх боломжийг олгож буй бөгөөд найз тань таны хуваалцсан холбоосоор орж, яг адилхан жагсаалтын дагуу хамтдаа хөгжилдөх боломжтой. Түүнчлэн та үүсгэсэн жагсаалтаа story болгон хувиргаж Instagram эсвэл Facebook дээр шууд хуваалцаж болно.

Уран бүтээлчдийн дэлгэрэнгүй мэдээллийг харах: Toki аппаас та бүхий л оролцогч артистуудын танилцуулгыг үзэж болно. Намтар, уран бүтээлийн жагсаалт, Spotify холбоос гэх мэт хэрэгтэй мэдээллийг нэг дор авснаар урьдчилан сонсоод, илүү бэлтгэлтэй очих боломжтой. Хөгжмийн наадам гэдэг хайртай хамтлаг, дуучдаа сонсохоос гадна шинэ уран бүтээлчдийн эрэл хайгуул байдаг, тийм биз?



Үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл авах: Playtime бол зөвхөн дуу хөгжмөөр хязгаарлагдахгүй. Ая дуутай зэрэгцэн амттай идэх, уух зүйл зайлшгү байх ёстой. Тэгвэл Toki аппын Food & Drinks хэсгээс та наадмын талбайд байрлах хоолны асрууд, кафе, бар болон ивээн тэтгэгчдийн бүүтний мэдээллийг нэг дороос харж болно.

Газрын зураг харах: Магад танд хамгийн хэрэгтэй хэсэг нь энэ болов уу. Олон тайз, олон асартай том талбайд төөрөхгүй байхад тань газрын зураг гарцаагүй тусална. Тиймээс Toki аппын Map хэсгээс та Playtime 2025 хөгжмийн наадмын бүтэн газрын зургийг харж, тайзны мэдээллээс гадна бие засах газар, анхны тусламж зэрэг чухал байршлуудын мэдээллийг тодорхой хараарай.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД: TOKI АППЫГ ХЭРХЭН ТАТАХ ВЭ?

Та бүхэн Playtime 2025 хөгжмийн наадмаар Toki аппыг тултал ашиглахыг хүсвэл доорх холбоосоос тохирохыг нь татаж аваарай.


iOS | Android