Бид заримдаа кофе шопт эсвэл гадуур үнэгүй интернэт ашиглахдаа чухал файл, баримтуудаа дамжуулсаар байдаг. Энэ үед та мэдээллийн аюулгүй байдалдаа бүрэн итгэлтэй байдаг уу? 
Олон салбар сүлжээ бүхий бизнесийн байгууллагууд зайнаас шаардлагатай чухал мэдээллийг шуурхай, аюулгүй дамжуулахын тулд VPN (Virtual Private Network) үйлчилгээг хамгийн өргөн ашигладаг. 

Өдгөө дэлхий даяар 400 сая гаруй бизнесийн байгууллага VPN үйлчилгээ ашиглаж буй нь орчин цагт дата мэдээллийг найдвартай дамжуулах сонгодог шийдэл болохыг харуулна. Тиймээс бид энэ удаа VPN технологийг онцолж, бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлсэн тухай сайн туршлагыг сонирхуулъя. 

Товч тайлбарлах нь 

Хоёр болон түүнээс дээш цэгийг шилэн кабелаар холбох "VPN" сүлжээг дэлхий дахинд 1996 оноос албан байгууллагууд хэрэглэх болсон. Түүнээс хойш 20 жилийн дараа хувь хүмүүс өргөнөөр ашиглах болжээ. Өдгөө интернэт хэрэглэгчдийн гурван хүн тутмын нэг нь VPN ашиглаж буй.

Ихэнх бизнес хэрэглэгч сүлжээний аюулгүй байдал болон хувийн мэдээллээ хамгаалах зорилгоор ашигладаг. Харин хувь хүмүүсийн хувьд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох, дуу хөгжим, кино зэрэг энтертайнмент үйлчилгээг авах зорилгоор хэрэглэж байна.

VPN хэрэглэгчдийн тоогоор өдгөө Энэтхэг, Индонез улс тэргүүлж буй. Бүсчилж харвал дэлхийд VPN зах зээлийн 35 хувийг Хойд Америк дангаар эзэлж байна. Харин Хойд Солонгос, Беларусь, Ирак улсад тус сүлжээг хэрэглэхийг хориглодог юм.

Цар тахал, хөл хорионы улмаас зайнаас ажиллах шаардлага ихсэж, албан байгууллагуудын VPN хэрэглээ урьд өмнөхөөсөө нэмэгдсээр байна. "Google" хайлтын системд VPN түлхүүр үгийн хайлт цар тахлын өмнөх үеэс хоёр дахин ихэсжээ. Тухайлбал, VPN хэрэглээ Итали улсад цар тахлын өмнөх үеэс 160, АНУ 124 хувиар өссөн нь уг сүлжээний хэрэглээ, ач холбогдол хэр өргөн болохыг харуулж байна.


Бизнестээ VPN нэвтрүүлэх нь

Орон нутагт салбар нэгжтэй, орон даяар үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хувьд шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь шуурхай дамжуулах нь тун чухал. Алсын зайнаас, онлайн орчинд аюулгүй, найдвартай мэдээллийн урсгал бий болгохын тулд хамгийн түгээмэл ашиглаж буй шийдэл бол VPN сүлжээ юм.

Манай улсад "Мobinet" компани Монгол орны нийт нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан найдвартай сүлжээндээ тулгуурлан, байгууллагын төвийг салбар нэгжүүдтэй нь нууцлал өндөртэй онлайн сүлжээгээр холбож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах үйлчилгээг санал болгож байна.



Тухайлбал, Монгол Улсын орон даяар салбартай арилжааны банкууд, сүлжээ дэлгүүрүүд, шатахуун түгээх станцууд тус үйлчилгээг ашиглан салбар хоорондоо мэдээлэл дамжуулж, харилцагчидтайгаа шуурхай үйлчилж байна.

VPN сүлжээнд холбогдсоноор мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, 24 цагийн турш зайнаас онлайнаар мэдээллийг цаг алдалгүй дамжуулах, түгээх боломжтой юм. Өндөр хурд, бага зардлаар, баталгаатай, найдвартай сүлжээнд холбогдох тус сүлжээг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн аж ахуйн нэгж олон бий.



Монгол орон даяар найдвартай, аюулгүй сүлжээгээр холбох VPN үйлчилгээг авахыг хүсвэл "Мобинет" компанид хандаарай.

Холбогдох хаяг, утас: info@mobinet.mn, 2222