Интернэтээс кино үзэх гэтэл гэнэт гацах, ажлын чухал видео дуудлагын үеэр дуу, дүрс тасалдах, тоглоом тоглож байхад сүлжээ унах зэрэг Wi-Fi-тай холбоотой асуудлууд тулгардаг уу?
Хэрэв тийм бол та яг хэрэгтэй нийтлэлээ уншиж байна. Бүх л технологи цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхам алхмаар сайжирсаар байдаг. Wi-Fi нь анх 1997 онд бий болж, нэг интернэт сүлжээг олон төхөөрөмжид утасгүйгээр хуваан ашиглах боломжийг бүрдүүлж байв.
Тэр цагаас хойш бидний амьдралын салшгүй хэсэг болсоор байгаа Wi-Fi сайжирсаар өдгөө Wi-Fi 6 нэртэй хувилбарыг дэлхийн дахинаа ашиглаж эхэлжээ. Тэгвэл Монголд дөнгөж нэвтрээд буй уг технологийг яагаад ашиглах учиртайг батлах зургаан шалтгаан танилцуулъя.
илүү хурдан
Wi-Fi 6-г дэмждэг төхөөрөмжүүд секундэд 9.6GB буюу та бидний ихэвчлэн ашигладаг Wi-Fi 4 төхөөрөмжөөс 16 дахин өндөр хурдыг дамжуулах боломжтой аж.
Энэ тухайд Wi-Fi 6 технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлж буй Мобинет ХХК-ийн Техник тусламжийн хэлтсийн ахлах инженер Д.Бямбадорж:
“Дэлхий дахинд гэлтгүй Монголд ч интернэт хэрэглээ жил бүр тогтмол өссөөр байна. Гар утас, компьютер, тоглоомын консол, цахилгаан хэрэгсэл гээд Wi-Fi сүлжээнд холбогддог төхөөрөмжийн тоо ихсэж буйгаас гадна өндөр нягтаршилтай бичлэг үзэх, онлайн тоглоом тоглох, видео дуудлага хийх зэргээр интернэт ашиглаж буй үйлдлийн тоо ч огцом өслөө.
Товчхондоо бид илүү хурдан, хүчирхэг утасгүй сүлжээтэй болох шаардлагатай тулгарсан. Иймд манай хамт олон Wi-Fi технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшил болох Wi-Fi 6-г Монголд амжилттай нутагшуулж, уг технологийг дэмжих дөрвөн шинэ интернэт төхөөрөмжийг хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна”.
илүү дэвшилтэт
Wi-Fi 6-д гарсан нэгэн том өөрчлөлт бол “OFDMA” хэмээх мэдээлэл дамжуулах шинэ аргачлал юм. Интернэтээс хүлээн авч буй мэдээллийг ачаа гэж үзээд, интернэт ашиглаж буй төхөөрөмж болон цацаж буй төхөөрөмж (router) хоёрын хооронд ачааны машин явдаг хэмээн төсөөлье. Өмнө нь, ачааны машин зөвхөн нэг л ачааг аваад нэг хэрэглэгчид хүргэж чаддаг байсан.
Энэ тохиолдолд Wi-Fi-д холбогдсон хэрэглэгчид өөрийн ачаа буюу интернэтээс үзэж, харж, сонсож буй мэдээллээ авахын тулд бусдыгаа хүлээх шаардлагатай болдог гэсэн үг. Харин Wi-Fi 6 гарч ирснээр тэдгээр ачааны машинууд олон төрлийн ачааг тээвэрлэж, бүх хэрэглэгчдэд ямар нэг гацалт, хоцрогдолгүйгээр зэрэг хүргэж чаддаг болсон гэсэн үг.
илүү олуулаа
Одоо ашиглаж буй Wi-Fi төхөөрөмжүүдийн “bandwidth” буюу дамжуулах зурвасын өргөн нь ойролцоогоор 20-40 MHz байдаг бол Wi-Fi 6-ийн уг үзүүлэлт 160 MHz хүрч, 4-8 дахин ихэссэн байна. WiFi урсгалыг 1-2 эгнээтэй автомашины зам гэж үзвэл WiFi 6 дэмждэг төхөөрөмж ашигласнаар 4-8 эгнээтэй болж, дөрөв дахин олон хэрэглэгчийг тогтвортой интернэт сүлжээгээр хангах чадалтай болжээ.
илүү хүчтэй
Интернэт төхөөрөмжөөсөө хол байхад Wi-Fi сүлжээ сул орох тохиолдол элбэг. Wi-Fi 6 төхөөрөмжийн өөр нэгэн давуу тал нь уг асуудлыг халж, интернэт сүлжээ дамжуулах хүрээ ихэссэн явдал юм. Тодруулбал, "Мобинет" компанийн шинэ төхөөрөмжүүд бүгд одоо ашиглаж буй төхөөрөмжүүдээс 2-5 дахин хол зайд сүлжээ дамжуулахаас гадна, хана нэвтлэх чадамж нь өндөр болжээ.
илүү тогтвортой
Онлайн тоглоом тоглогчдод гардаг хамгийн том асуудал бол “ms” өсөх эсвэл тоглолтын эгзэгтэй мөчид интернэт тасалдах байдаг. Тэгвэл Wi-Fi 6-ийн дээр дурдсан давуу талуудын ачаар тоглоом тоглож байхад хоцрогдол хамгийн бага байх гэнэ.
илүү хэмнэлттэй
Wi-Fi 6-ийн ачаар интернэтэд холбогдож, мэдээлэл илгээх болон хүлээн авахад зарцуулах хугацаа багасаж, улмаар бага цэнэг зарцуулах, илүү удаан эдлэх зэрэг эдийн засагт хэмнэлттэй байх нөхцөлүүд бүрджээ.
Хэрэв та WiFi 6-г ашиглахаар шийдсэн бол "Мобинет" компанийн санал болгож буй дөрвөн төрлийн WiFi төхөөрөмжөөс өөрт тохирсноо сонгоорой. Мөн VOO Home, эсвэл Мобинетийн өрхийн интернэтийн хэрэглэгч болж, 24 сарын гэрээ байгуулаад, WiFi 6 төхөөрөмжөө үнэгүй аваарай.
m mm 2022.09.06 202.126.89.156
iphone 13 barichaad internet router ee galbasiin ueiin tuxuurumj ashigladag tegeed internet muu gej yariad bdag xumuust unshuulmaar yum bna