Дэлхийн бүх л улсуудын адилаар манай улсыг ч криптогийн давлагаа нөмрөн авсан нь саяхан. Шуудхан хэлэхэд амтай бүхэн нь криптовальют ярьж, арилжиж зарим нь өөрсдөө ч криптовалют үүсгэж байв. Үндсэн зохицуулалт, дүрэм журамгүй бужигнаж байсан уг салбар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль гарснаар тодорхой хэмжээнд “номдоо орсон” гэж хэлж болно. Тус хууль батлагдсанаар дотоодод энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдэд шаардлага тавин бүртгэж, товчхондоо элдэв асуудал үүслээ гэхэд буух эзэн буцах хаягтай болгосон юм.

Өдгөө дотоодын 12 бирж албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд анхдагчдын нэг болох X-Meta бирж энэ долоо хоногт шинэчлэгдэн шинэ өнгө төрх, илүү олон боломжуудтай 2.0 хувилбартаа шилжжээ. Энэхүү хувилбараас онцлох таван өөрчлөлтийг танилцуулъя.

Энэхүү нийтлэл нь ямар нэг байдлаар хөрөнгө оруулах зөвлөгөө биш бөгөөд зөвхөн тухайн биржийн өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөх зорилготой болно.

Өнгө төрх

Юун түрүүнд тэд технологийн шинэчлэлүүдээ илтгэх шинэ лого болон өнгө төрхийг танилцуулав. Мөн домайн хаягаа ч өөрчилж x-meta.global болгожээ. Өмнөх өнгө болох нил ягаан өнгөө авч үлдсэн ч логогоо гурван хэмжээст болгож, гэрэл сүүдэр нэмснээр илүү орчин үеийн харагдах болов. Харин платформын харагдах байдал өмнөх хувилбараасаа тийм ч их өөрчлөгдөөгүй нь хуучин хэрэглэгчид шинэ хувилбарт дасах гэж цаг алдахгүй байх давуу талтай.



Төгрөгөөс USDT

Арилжаа хийдэг хүмүүст тулгардаг томоохон асуудлуудын нэг нь төгрөгөө крипто болгож хувиргах байв. Үүний тулд криптовалютаа бусад хэрэглэгчдээс худалдан авах эсвэл данс зузаатгал хийснийхээ дараа биржээс худалдан авах зэргээр дор хаяж хоёр үйлдэл хийдэг байлаа. Энэ бүрд зарцуулах цагаас гадна шимтгэл, эрсдэл гээд олон сул тал бий. X-Meta 2.0 хувилбарын шийдэж буй хамгийн том асуудлуудын нэг нь энэ бөгөөд хэрэглэгч банкны данснаас төгрөгийн орлого хийх үед автоматаар USDT рүү хувирч, крипто дансанд нь орох аж.

Өндөр хөшүүрэг

Крипто арилжааны нэг том давуу тал нь хөшүүрэг. Товчхондоо хэрэглэгч бага мөнгөөр өндөр дүнтэй арилжаа хийж болно гэсэн үг. Мэдээж энэ төрлийн арилжаа илүү өндөр эрсдэлтэй гэдгийг сануулах хэрэгтэй. X-Meta 2.0-ийн хэрэглэгчид 125x хүртэлх хөшүүрэгтэй фьючерс арилжаа хийх боломжтой болсон нь арилжаачдад илүү том боломж бий болгов.



Алгоритм арилжаа

Бүх зүйл автоматжиж буй энэ цаг үед арилжаа ч мөн автомат болж байна. Алгоримт арилжаа гэдгийг ханшийн хөдөлгөөн дээр үндэслэн ямар тохиолдолд, ямар хэмжээгээр авах болон зарах вэ гэдгийг урьдчилан загварчилсан программ гэж ойлгож болно. Орчин үеийн энэхүү чиг хандлагыг даган X-Meta 2.0 бирж спот болон фьючерс алгоритм арилжаа хийж боломжийг бүрдүүлэв.

X-Meta бэлгийн карт

Хэн нэгэнд яагаад заавал биет бэлэг өгөх ёстой гэж? Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө гэдэг шиг магадгүй орчин үед хамгийн дээд бэлэг криптовалют ч байж болох юм. Томоохон баярууд ойртож буй энэ үед X-Meta 2.0-ийн шинээр санал болгож буй бэлгийн карт илгээх функц олон хэрэглэгчид таалагдах нь лав.

Хуучин хэрэглэгчдэд:

Хэрэв уншигч та x-meta.com биржийн хэрэглэгч байсан бол аравдугаар сарын 13-аас өмнө өөрийн дижитал хөрөнгөө шилжүүлэх шаардлагатай. Үүний тулд X-Meta 2.0 бирж дээр шинэ хаяг нээж хуучин хаяг руугаа криптовалютуудаа дараах зааварын дагуу шилжүүлээрэй. Ялангуяа криптовалют шиг хурдтай өрнөдөг зах зээлд хэн хамгийн сүүлийн үеийн платформ, дэвшилтэт технологийг ашиглана тэр хүн хождог гэдгийг сануулах нь илүүц бизээ.