Хэрэглэгчидтэйгээ эргэх харилцаа тогтоох хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь лояалти хөтөлбөр. Тэгвэл лояалти хөтөлбөр хэдийд үүссэнийг та мэдэх үү?

Анх XVIII зуунд Америкийн худалдаа эрхлэгчид үйлчлүүлэгчдэдээ дараагийн худалдан авалтаар ашиглах зориулалтаар зэс зоос өгч эхэлсэн ажээ. Энэ нь дэндүү өндөр зардалтай байсан учир XIX зууны сүүлчээс илүү хямд төсөр арга ашиглах болсон нь марктай төстэй хэлбэр бүхий, урдаг цаас юм. Цаашлаад, 1929 оноос бүтээгдэхүүний баглаа боодол дээр купон хэвлэн гаргах болжээ. Харин картанд суурилсан лояалти хөтөлбөрүүд XX зууны сүүлчээр л өргөн хэрэглээнд нэвтэрсэн байна.

Энэ төрлийн санаачилга, хөтөлбөрүүд манай улсад харьцангуй сүүлд нэвтэрсэн ч хурдацтай хөгжсөн билээ. Монголд анхны лояалти карт 20 орчим жилийн өмнө хэрэглээнд нэвтэрсэн түүхтэй. Өдгөө лояалти хөтөлбөрүүд цахим суурьтай болсноор хэрэгжүүлэх боломж, хэлбэр нь хязгааргүй нэмэгдсээр буй. Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ойн баяраараа хэрэглэгчдэд бэлэг барьж, төрөл бүрийн урамшуулал, лояалти аян хэрэгжүүлэх нь олонтоо. Тэгвэл Монголын хамгийн олон салбар нэгжтэй банк болох ХААН Банк 30 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа талархал илэрхийлж, оноо цуглуулах аян хэрэгжүүлж буйг танилцуулъя.

30 жил - 30 хувь

ХААН Банкны хэрэглэгчид Шангри-Ла худалдааны төвд байршдаг 38 байгууллагаас кредит болон Priority, Signature дебит картаараа худалдан авалт хийхэд үнийн дүнгийн 30 хувь нь оноо болох аж. Ирэх сарын 4-ийг дуустал ийнхүү худалдан авалт хийж цуглуулсан оноогоо мөн сарын 21-нээс өмнө дараагийн худалдан авалтдаа ашиглах боломжтой. Худалдан авалтын дүнгийн нэг төгрөг урамшууллын нэг оноотой тэнцэх юм.


Жишээ нь, та өнөөдөр “Beauty Secrets” дэлгүүрээс 200 мянган төгрөгөөр гоо сайхны бүтээгдэхүүн авлаа гэж бодоход 60 мянган оноо (30%) хуримтлагдана. Дараа нь, зургаадугаар сарын 21-нээс өмнө “Интерном” орлоо гэж бодъё. Та 40 мянган төгрөг төлөөд 100 мянган төгрөгийн номтой гарна гэсэн үг. Эсвэл 60 мянган төгрөгийн үнэ бүхий номыг ямар ч төлбөр төлөлгүй авах боломжтой.

Энэ хугацаанд нэг хэрэглэгч 300 мянга хүртэл оноо цуглуулан ашиглаж болох гэнэ. Гэхдээ ХААН Банкнаас өөр банкны ПОС төхөөрөмжид картаа уншуулсан тохиолдолд оноо тооцохгүй болохыг анхаарах шаардлагатай. Шинээр карт авсан бол идэвхжүүлснээс хойш 24 цагийн дараа урамшуулалд хамрагдах эрх үүсэх аж.

"Баярлалаа"

ХААН Банк 30 жилийн ойн баярынхаа хүрээнд урамшууллын хөтөлбөрөө “Баярлалаа” хэмээн нэрлэн, Thanks.mn хэмээх аппликэйшн шинэчлэн гаргажээ. Эл хөтөлбөрийн хүрээнд 200 гаруй байгууллагаас картаараа худалдан авалт хийж, үнийн дүнгээсээ 3-30 хувийн хөнгөлөлт эдлэх боломж үргэлж нээлттэйг энэ ташрамд дуулгая. Thanks.mn аппликэйшнээс картын хөнгөлөлт, урамшууллын тухай бүхий л мэдээллийг авч болно. Үүний тулд интернэт банкныхаа нэвтрэх нэр, нууц үгийг ашиглах аж.

Лояалти хөтөлбөрийн шинэ жишиг тогтоож буй ХААН Банканд баярлалаа.