Та бүхэн “Conversation” подкастын эхний улирлын тусгай дугаарыг хүлээн авна уу. Бид энэ удаа дархлаа судлаач, хүний их эмч, Токушима их сургуулийн доктор Д. Мандахнаранг урьж оролцууллаа.
Дэлхий нийтээр аюулт өвчний эсрэг ажиллаж буй энэ цаг үед хүний биеийн дархлааны тогтолцоо, түүнийг дэмжих нэмэлт витаминуудын ач холбогдол, коронавирусийн үүсэл гарал, өвчний дэгдэлт, анагаах ухааны цаашдын хөгжлийн чиг хандлагын тухай ярилцсанаас гадна тэрбээр анагаахын дархлаа судлалын салбарыг судлах болсон шалтгаан, сурах явцдаа алдаж оносон зүйлсийн тухай шигтгээ болгон хуваалцсан юм.

Мөн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, эх орондоо эерэг өөрчлөлт авчрах чин хүсэлтэй тэрээр LEAD Mongolia (Leaders advancing democracy) хөтөлбөрийг 2017 онд төгссөнөө онцолж, 25-40 манлайлагч залуустай хамт хэрэгжүүлсэн болон оролцсон төсөл, арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлсөн, ямар үр дүн авчирсан тухай сонирхолтой яриа өрнүүлснийг сонсоорой.

Подкаст маань дараах сувгуудаар хүрнэ:

Apple Podcasts

Google Podcasts

Soundcloud

Youtube

Unread Media

Подкастын хураангуй

01:05 Дархлаа гэж юу вэ? Дархлаатай холбоотой юуг мэдвэл зохих вэ?

11:18 Витамин ер нь дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

14:50 COVID-19 өвчний шалтгаан нь юу байв? Цаашдаа ер нь яах бол?

21:26 Монголын анагаах ухаан, иргэдийн эрүүл мэндийн ойлголтын тухай?

25:10 Яагаад анагаах ухааны салбарыг сонгосон бэ? Яагаад Япон руу явж сурах болов? Дараагийн үеийн залууст хандаж юу гэж хэлмээр байна?

32:00 Бид нар хүмүүсээ л эмчлээд байдаг тэгтэл зарим тохиолдолд эдгээр өвчний эх үүсвэр нь амьтад байдаг. Тэгэхээр өвчин үүсгээд байгаа амьтдыг яаж эмчлэх, анхаарах ёстой вэ?

34:05 LEAD Mongolia хөтөлбөрийн талаар тайлбарлаж өгнө үү? Хэдэн онд, яагаад энэ хөтөлбөрт хамрагдах болов?

37:50 Medium дээр анагаах ухааны талаар олон нийтэд зориулж нийтлэл бичдэг юм билээ. Бичих болсон шалтгаан?

подкастд дурдагдсан ойлголтууд, нийтлэлүүд

Вирус+ Бактер + Мөөгөнцөр+ Паразит= Микроб (өвчин үүсгэгч)

Корона вирусын 4 омог

Токушима их сургууль

"ФаакАп #4: Unlimited Media Group-ийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Ж.Тэгшжаргал" нийтлэл

LEAD Mongolia хөтөлбөр

One health policy

Мандахнарантай холбогдох:

Фэйсбүүк

Medium